Төсөв томрох тусам хувийн хэвшил хумигдаж байна

Төсөв томрох тусам хувийн хэвшил хумигдаж байна

Төсөв томрох тусам хувийн хэвшил хумигдаж байна

УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэнтэй ярилцлаа.


-Та Төсвийн байнгын хорооны даргаар томилогдсон цагаасаа төсвийн шинэчлэлийн асуудлаар идэвхтэй дуугарч байсан. Тийм учраас 2023 оны төсвийг “Реформын шинжтэй олон өөрчлөлт хийсэн төсөв болно” хэмээн тодотгосон. Гэтэл өнөөдөр 2023 оны төсөвт батлагдсанаас зургаан сарын дараа дахин тодотгол хийж байгаа нь төсвийн шинэчлэлээсээ ухарсан үйлдэл болж байгаа юм биш үү?

Нэгдүгээрт, хувь хүнийхээ үүднээс төсвийн шинэчлэлийн бодлогоосоо ухраагүй, ухрахгүй. Харин ч ойрын хугацаанд бидний өргөн барьсан төсвийн сайн засаглалыг бэхжүүлэх шинэчлэлийн бодлогыг УИХ хэлэлцэн баталж, удахгүй хэрэгжиж эхэлнэ гэдэгтээ бүрэн итгэлтэй байгаа.

Хоёрдугаарт, энэ удаагийн төсвийн тодотголоор хийгдсэн өөрчлөлтүүд ч гэсэн төсвийн шинэчлэлийг дэмжиж байгаа гэж ойлгож болно. Төсвийн тодотголоор төрийн албан хаагчдын олон жилийн ялгавартай цалин хөлсний бодлого болон тэтгэвэр тэтгэмжийн бодлогын алдааг зөв болгох суурийг нь тавьж байгаа. Өнгөрсөн хугацаанд төрийн албан хаагчдын цалингийн тогтолцоо үнэндээ алдагдсан, хэт олон шатлалтай, харилцан адилгүй, хөрөөний ир шиг болсон төрийн албан хаагчдын цалингийн тогтолцоог цэгцлэх шаардлагатай байсан. Энэ ч үүднээс энэ удаагийн төсвийн тодотголоор төрийн албан хаагч нарын цалингийн нэгдсэн реформыг хийж, цэгцэлж байгаа гэж ойлгож болно. Мөн ахмадын тэтгэврийн зөрүүг арилгах, зөв итгэлцүүрээр тэтгэврийг цаашид тогтоодог болох асуудлыг шийдэх шаардлагатай байсан. Энэ бодлогын өөрчлөлт бүрэн хийгдэж байгаа.

Гуравдугаарт, цаг хугацааны хувьд энэ өөрчлөлтийг энэ үед хийх зөв гэж үзэж байгаа. Монгол Улсын 2023 оны төсвийг баталснаас хойш хагас жил илүү хугацаа өнгөрсөн байна. Энэ хугацаанд экспортод гаргасан уул уурхайн бараа бүтээгдэхүүний биет хэмжээ өсөж, үнэ нь боломжийн түвшинд байгаагаас үүдэн төсвийн орлого нэмэгдэх хандлагатай байна. Гэвч нөгөө талаараа иргэдийн бодит орлого 5.9 хувиар бууралттай, иргэдийн болон айл, өрхийн бодит орлогыг дэмжсэн бодлогыг төрөөс гаргах ёстой гэсэн хүлээлт, шахалт шаардлага бий болсон байна. Иймд бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт болон инфляцийн нөхцөл байдалтай уялдуулан төрийн албан хаагчдын цалин болон тэтгэврийн суурь шинэчлэлийг шийдэх нь зөв. Зайлшгүй тулгамдаж буй асуудлууд болох тэтгэвэр, цалин мөн нийгэмд маргаантай байсан хүүхдийн мөнгө, зорилтот халамжийн тэтгэмжийн асуудлууд, болоннийслэлийн түгжрэлтэй холбоотой таван асуудалд чиглэж төсөвт тодотгол хийсэн. Төсвийн тодотголд нийт 1 их наяд 896.4 тэрбум төгрөг зарцуулахаар тусгасан.

-Эдийн засаг хүндрэлтэй, инфляц өндөр байгаа нөхцөлд цалин, тэтгэвэр тэтгэмжээ нэмэгдүүлэхийг иргэд шаардах нь  зүйн хэрэг. Эхний улиралд орлого эерэг гарлаа гээд зарлагын хэмжээг тэр хэрээр нэмэгдүүлэх нь хэр оновчтой шийдэл вэ. Төсвийн тогтвортой байдлын талаарх ойлголт, хууль дээдлэх ёс хаана орхигдчихов?

Бид төсвийн тогтвортой байдлыг бий болгох, төсвийн шинэчлэлийг хийх ёстой. Хувь хүнийхээ хувьд төсвийн шинэчлэлийг хийх үүднээс төсөвтэй холбоотой хуулиудад өөрчлөлт оруулах хуулийн төслийг санаачилж нэр бүхий гишүүдийн хамтаар энэ оны нэгдүгээр сарын 20-ний өдөр өргөн барьсан. УИХ-ын нийт гишүүдийн бараг тал нь Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг  өргөн барьсан учраас тун удахгүй УИХ-аар хэлэлцэгдэнэ гэдэгт итгэлтэй байна. Бид шинэчлэл хийхэд тууштай байж, өөрчлөлтийг хийх ёстой гэдэг байр суурин дээрээ хатуу зогсч байгаа. Ямар нэгэн байдлаар ухарч, хойшлуулахгүйгээр энэ асуудлыг хэлэлцэж төсвийн шинэчлэлийг зоригтой хийх ёстой. Энэ хуулиуд батлагдаж байж төсвийн тогтвортой байдал бий болно, төсвийн үр ашгийг ярих боломж, бололцоо бий болно.

Өнөөдөр хууль эрх зүйн орчин талаасаа ямар нэгэн байдлаар өрийн таазыг хязгаарлах, төсвийн алдагдлыг бууруулах, нөгөө талаасаа алдагдалгүй төсөв батлах, улстөржилтгүй төсөв батлах боломж бололцоо хязгаарлагдмал байна.

Тиймээс энэ дутуу орон зайг төсвийн шинэчлэлийн хүрээнд бий болгоно. Хэрэв энэ хууль батлагдвал хэн нэгэн өөрийн дураар өрийн таазыг нэмж хуульд өөрчлөлт оруулдаг, төсвийн тогтвортой байдалд халддаг, алдагдалтай төсөв баталдаг явдал үгүй болно. Үндсэндээ одоог хүртэл төсвийн бодлогод хуулийн цоорхой, зохицуулалтгүй харилцаа  байсаар байна.

-Тэгвэл төсвийн бодлого дээр одоо ч хуулийн цоорхой байгаа учраас энэ онд дахин төсөвт тодотгол оруулах боломж бүрдсэн гэж ойлгож болох уу. МАН 2020 оны УИХ-ын сонгуулийн үр дүнд олонх болж, төрийн эрх барьснаас хойш жилд 1-2 удаа төсөвт тодотгол хийлээ. Төсвийн бодлого тогтворгүй байх нь улс орны эдийн засагт ямар нөлөө үзүүлэх вэ?

-Өнгөрсөн 19 жилийн хугацаанд төсвийн орчныг авчүзвэл нийт 5 жилд нь эерэг гарснаас бусад жил нь дандаа алдагдалтай байсан. Тэгэхээр энэ олон жилийн хугацаанд Засгийн газрын өр нэмэгдэх болсон үндсэн шалтгаан бол төсвийн алдагдал өөрөө болж байгаа юм.

Гэтэл төсвийн алдагдал болон өрийн хязгаарыг барьж байх ёстой хууль болох Төсвийн тогтвортой байдлын тухай хууль 2010 онд батлагдсанаас хойш Засгийн газрын хүсэлтийн дагуу 13 удаа өөрчлөгдсөн байдаг. Мөн Төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөллийг жил бүрийн тавдугаар сард УИХ-аар баталдаг ч дараа жилийн төсөв батлах үедээ үүнийг дагаж мөрддөггүй,өөрчилдөг уламжлал тогтжээ. Энэ нь 11 удаа давтагдсан байх жишээтэй. Өөрөөр хэлбэл, төсвийн сахилга бат, хариуцлага, хяналт сул байна аа л гэдгийг харуулаад байгаа юм.

Улмаар Монгол Улсын нийт гадаад өр зээл, төсвийн алдагдал их хэмжээгээр нэмэгдэж байна. Манай улсын нэрлэсэн дүнгээр илэрхийлэгдэх гадаад өрийн хэмжээг дотоодын нийт бүтээгдэхүүнтэй харьцуулаад харахад бусад хөгжиж буй орнуудын өрийн хязгаар үзүүлэлтээс 2-3 дахин их байгаад бид заавал дүн шинжилгээ хийж оновчтой шийдэл, өөрчлөлтийг шуурхай хийх ёстой. Алдагдалгүй төсөв батлах бүрэн боломж байгаа. Гол нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн тусгай шаардлагын заалтыг өөрчлөхгүй байх хатуу зохицуулалт хийх зайлшгүй шаардлага байна. Энэ ч үүднээсээ суурь өөрчлөлтийг хийх, төсвийн засаглалыг сайжруулахын тулд Төсвийн шинэчлэлийн хуулийн төслүүдийг өргөн барьсан.

Аудитын байгууллагаас жил бүр улсын төсөвт дүгнэлт хийж цаашид авч хэрэгжүүлэх санал санаачилга, зөвлөгөө зөвлөмж гаргадаг. Гэсэн хэдий боловч хэн ч түүнд ач холбогдол өгдөггүй бэлгэдлийн чанартай байсаар ирсэн. Ийм байхад хяналт, шинэчлэлийн асуудлыг ярих боломж бий юү?

Шүүмжлэхээс илүүтэй одоо бид асуудлаа илүү бодитоор дүгнэж, олон жилийн хугацаанд гаргасаналдаа оноогоо засаж залруулах боломж болгох ёстой байгаа. Өнөөдөр төсвийн төслийг боловсруулах, хэлэлцүүлэх, батлуулах процесс бүрт ил тод, нээлттэй байх механизм бараг байхгүй. Төсвийн төлөвлөлтийн явцад аудитын байгууллагын үүрэг ач холбогдол маш бага.  

Тэгэхээр үүнийг өөрчлөхийн тулд төсвийн шинэчлэлийн хүрээнд  төсвийн хяналтын байгууллагуудын ач холбогдлыг нэмэгдүүлж өгөхөөр байгаа. Хяналтын байгууллагуудаас гаргах зөвлөмж, шийдвэрүүдийг заавал дагаж мөрдөхөөр хуульчилж байгаа. Өөрөөр хэлбэл, өнөөдрийг хүртэл аудитын байгууллагаас гаргасан зөвлөмжийн мөрөөр хэн ч төлөвлөгөө гаргаж хэрэгжүүлж байгаагүй.

Тийм учраас аудитын байгууллагаас гаргасан зөвлөмжийн мөрөөр төлөвлөгөө гаргаж хэрэгжүүлээгүй, эрсдэлээс сэргийлэх арга хэмжээг аваагүй бол Төсвийн хуулиар албан тушаалаас нь чөлөөлөх хүртэл хариуцлага тооцохоор хуульчилсан.

Түүнчлэн аудитын байгууллага анх удаа төсвийн төлөвлөлт дээр аудит хийж  төсвийг эрх ашгаар нь зөв эрэмбэлсэн эсэхийг тогтоодог болохоор хуулийн төсөлдөө тусгасан байгаа. Өмнө нь төсвийн гүйцэтгэл дээр аудит хийдэг байсан бол одоо төлөвлөлт дээр аудит хийх боломжтой болно.

УИХ болон иргэд төсвийн талаарх үнэн бодитой мэдээллээр хангагдах эрхтэй байх ёстой. Иргэд төсвийн төлөвлөлт, боловсруулалтад анхнаас нь оролцох оролцоог хангана. Мөн хангалттай хугацаанд танилцаад шийдвэр гаргах, шийдвэр гаргахад оролцох эрхтэй байх ёстой. Энэ ч үүднээс төсвийн цагалбарт өөрчлөлт оруулахаар байгаа.

Төсвийн орлого төлөвлөснөөс давж биелсэнучраас 1.8 их наядаар төсвөө тэлж байна. Энэ мөнгийг урсгал зардлыг нэмэгдүүлэх биш эдийн засгийн эргэлтийг сайжруулахуйц хөрөнгө оруулалтад зарцуулах боломж байсан юм биш үү. Гэтэл дахин инфляцыг өдөөх шийдвэр гаргалаа шүү дээ?

Мэдээж эдийн засагт нэмэлт дотоод эрэлтээс үүдэж инфляцид дарамт болох, импорт нэмэгдэх эрсдэл үүсэх үү гэвэл үүснэ. Гэхдээ зохицуулах, хяналтандаа авах бүрэн боломжтой. Ер нь аливаа төрийн эрх мэдэл нь гүйцэтгэлдээ оршдог. Энэ ч үүднээс сая УИХ-аас төсвийн тодотгол баталсантай холбогдуулан Засгийн газар, Монголбанкинд төсөв, мөнгөний тохируулгыг тухай бүр хий, үнийн өсөлтөөс сэргийлэх, инфляцыг тогтворжуулах, бууруулах арга хэмжээ ав гэсэн тодорхой үүрэг, чиглэл болгосон тогтоолыг баталсан.

Тэр дундаа манай импорт, инфляцийн гол үндсэн шалтгаан болсон гол нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүний эрэлт, нийлүүлэлтийг харгалзаж татварын уян хатан бодлогоор зохицуулах чиглэлийг Засгийн газарт өгсөн байгаа. Мөн импортын орц их шаарддаг томоохон төсөл, арга хэмжээг төлбөрийн тэнцлээс хамаарч хэрэгжүүлэх хугацааг зохицуулах нөгөө талдаа валютын цэвэр дотогшлох урсгалыг нэмэгдүүлэхэд чиглэсэн арга хэмжээг авах шаардлагатай байгаа. Тэгэхээр Монголбанк, Засгийн шуурхай ажиллаж, үүсэж болох эрсдлээс урьдчилан сэргийлэх, хяналтандаа авах бүрэн боломжтой.

Гэхдээ эхний улирлын 7.9 хувийн өсөлт дээрээ тулгуурлаж он дуустал өөдрөгөөр төсөөлж, тодотгол хийж байгаа нь эрсдэлтэй шийдвэр санагдаж байна?

Эрсдэлгүй зүйл гэж байхгүй. Тодотголын хүрээнд нүүрсний экспортыг 50 сая тоннд хүргэх зорилт тавьсан. Ийм бодит боломж байгаа. Нүүрсний экспортын төлөвлөгөөний биелэлтийг эхний хагас жилээр аваад үзэхэд 60 гаруй хувьтай байна. Төсвийн орлогын биелэлт эхний дөрвөн сарын байдлаар 36 хувьтай байсан бол одоо бараг 50 орчим хувь руу дөхсөн үзүүлэлттэй байна. Энэ юуг харуулж байна гэхээр төсвийн орлого тал дээр хүлээгдэж байгаа гүйцэтгэл зөвхөн нүүрсний экспортыг аваад үзвэл өндөр гарч байна. Гэсэн хэдий ч учирч болох эрсдэлийг бид сайтар тооцох ёстой. БНХАУ-д үл хөдлөх салбарын зах зээл нь уналтад ороод байна. Тиймээс эдийн засгийн сэргэлт нь удаашрах хандлагатай байна. Энэ нь дэлхийн түүхий эдийн үнэд сөргөөр нөлөөлөх бодит эрсдэл байгааг илтгэж  байна. Монгол төдийгүй дэлхийн улс орны эдийн засаг БНХАУ-аас хамааралтай шүү дээ. Хэдий тийм боловч бид орлого талдаа жилийн эцсээр гүйцэтгэл давж биелэх бүрэн бололцоотой.

Эдийн засгийн зарчмаа аваад үзвэл орлого сайн үед хуримтлуулж, муудах үед нөөц хөрөнгөөсөө зарцуулах ёстой гэдэгтэй санал нийлэх үү?

-100 хувь санал нийлнэ.

Тэгвэл багахан хэмжээгээр орлого нэмэгдэхэд түүнийг хуримтлуулах биш хуваарилах бодлого Засгийн газраас явуулж, улс орны эдийн засгийн аюулгүй байдалд эрсдэл учруулж байгаа юм биш үү. Эдийн засгийн аюулгүй байдал үндэсний аюулгүй байдалтай нягт холбоотой асуудал шүү дээ?

Маш зөв. Энэ бол суурь зарчмын асуудал. Уг нь манай Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг анх 2010 онд батлахдаа энэ л зарчмаар буюу улс орны төсөв, санхүүгийн аюулгүй байдлыг хангахын тулд санаачлан гаргаж байсан. Бидний төсөв санхүүгийн харилцаанд Үндсэн хууль шахуу болсон энэ хуулийн үндсэн зорилго нь ерөөсөө л төсвийн тогтвортой байдлыг урт хугацаанд хангах, санхүүгийн ирээдүйд учрах сэргийлэх, тэр дундаа гэнэтийн орлогоос үүдэлтэй эдийн засгийн савлагаанаас сэргийлэх. Энэ ч үүднээс шийдвэр гаргагчид өөрсдийн үзэмжээр төсөв санхүүгийн шийдвэр гаргахыг хязгаарлах, ирээдүйдээ хуримтлал үүсгэх буюу Ирээдүйн өв сан, Тогтворжуулалтын сандаа бодит хуримтлалыг төвлөрүүлэхэд оршиж байгаа. Өөрөөр хэлбэл мөчлөг дагасан эдийн засгаас мөчлөг сөрсөн эдийн засгийн бодлого хэрэгжүүлэх ёстой. Гэтэл Тогтвортой байдлын тухай хуулийг өнгөрсөн хугацаанд зорилгынх нь дагуу хэрэгжүүлээгүйгээс Ирээдүйн өв сан, Тогтворжуулалтын санд хуримтлал үүсгэх боломжийг бүрдүүлсэнгүй.

Мянга сайн хууль байгаад хүссэн үедээ өөрчилж байвал энэ хууль байхгүйгээс ялгаагүй. Төсвийн тогтвортой байдлын хууль батлагдсанаас хойшхи 13 жилийн хугацаанд Төсвийн тухай хуульд 23 удаа тодотгол, нэмэлт өөрчлөлт оруулж, 10 удаа батлагдах ёстой байсан төсвийн хүрээний мэдэгдэл буюу төсвийн дунд хугацааны бодлогын баримт бичигт 32 удаа өөрчлөлт оруулсан.

Төсвийн тогтвортой байдлын хуульд 13 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан байна. Тэгэхээр цаашдаа бид өмнөх 10, 20 жил шиг салхинд туугдсан хамхуул мэт явж болохгүй байна.

Улс орны эдийн засгийн аюулгүй байдал, төсвийн урт хугацааны тогтвортой байдлыг хангахын тулд энэ чухал хуулийг заавал хэрэгжүүлдэг, суурь зарчмыг нь ягштал мөрддөг байх, өөрчилдөггүй байх зохицуулалтыг Төсвийн шинэчлэлийн хуулиудад тусгасан. Ямар ч улс төрийн хүчин болон Засгийн газар, Ерөнхий сайд гарч ирсэн Төсвийн Тогтвортой байдлын тухай хуулийн заавал мөрддөг байх нь суурь зарчмын өөрчлөлтийг хийж, өөрчлөлт оруулах босгыг өндөрсгөсөн байгаа. Бид бодит үнэнтэйгээ нүүр тулж, болохгүй бүтэхгүй зүйлээсээ салах нь зарчмын асуудал.

Төсөвт жин дарж байгаа урсгал зардлын хэмжээг бууруулах асуудлыг байнга ярьдаг, хөнддөг. Гэтэл бодит байдал дээр урсгал зардлыг нэмэгдүүлэхээр төсвийн тодотгол хийчхээд сууж байна. Энэ тал дээр та юу хэлэх вэ?

-Төсөвт тодотгол хийсэн 1.8 их наядын тал нь буюу 991 тэрбум төгрөг нь үндсэн цалингийн зардалд, 394 тэрбум нь тэтгэврийн зөрүүг арилгахад зарцуулагдаж байна. Тиймээс нэг талаас дахиад л төсөв дээр урсгал зардлын хэмжээг нэмэгдүүлэх дарамт болж орж ирж байна.

Тэгвэл бид урсгал зардлыг нэмэхийн хэрээр эргээд бүтээмжид суурилж зардлыг бууруулах оновчтой арга хэмжээ авах шаардлагатай байгаа. Өөрөөр хэлбэл төр хэт данхайсан, давхардсан  бүтцүүдээсээ салах зайлшгүй шаардлагатай болж байна гэсэн үг. Төр өөртөө шаардлагагүй үйлчилгээний салбаруудыг либеральчлах бодлогыг дөнгөж эхлүүлж байна. Эрүүл мэнд болон боловсролын салбарт гүйцэтгэл, үр дүнд суурилсан санхүүжилтийн тогтолцоог эхлүүлээд явж байна. Тиймээс Төсвийн байнгын хорооноос НҮБ-тай хамтраад үр дүнд суурилсан төсөвлөлтийг хийхийг зорьж байна. Зөвхөн төрийн үйлчилгээний байгууллагууд үр дүнд суурилдаг биш бүх байгууллага ийм тогтолцоогоор явж, төрийн нэг албан хаагч хэдэн хүнд үйлчилгээ үзүүлсэн, үйлчилгээ авсан хүн нь хэр сэтгэл ханамжтай байж эдийн засагт ямар бодит бүтээмж бий болгосноороо үнэлэгдэх шаардлагатай болоод байна.

Хоёрдугаарт, энэ удаагийн төсвийн тодотголд зарцуулж байгаа 1.8 их наяд төгрөг тийм ч бага мөнгө бол биш. Гэсэн хэдий ч энэ өртгөөр цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжтэй холбоотой магадгүй 10 жилийн бодлогын алдаа завхралыг энэ өндөр өртгөөр засаж залруулж байгаа хэрэг.

Төсөв жилээс жил тэлж, данхайж байгаа боловч Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний хувь хэмжээ нэг байрандаа гацчихлаа. ДНБ-ий хувь хэмжээг хэрхэн нэмэгдүүлэх вэ?

-Улс орны хөгжлийг хэмждэг гол үзүүлэлт бол ДНБ. Үндэсний үйлдвэрлэлийг бий болгох, гол хэрэглээний бараа, бүтээгдэхүүнийг дотоодоосоо хангадаг болох хэрэгтэй. Үүний үр дүнд айл өрх бүхэнд хүртээмжтэй эдийн засгийн өсөлтийг бий болгох боломжтой болно. Ковидын жилүүдийг бидний хувьд асар их үнэ өртгөөр давлаа. Ковидын хүнд үе бидэнд 1 чухал зүйлийг ухааруулсан нь үндэсний үйлдвэрлэлийг бий болгох, импортын хараат бус байдлаасаа салах, түүхий эдбүртээ нэмүү өртөг шингээж, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зайлшгүй шаардлагатай байгааг ухааруулсан нь сайн. Нөгөө талдаа үндэсний үйлдвэрлэл, үйлдвэрүүдийг, эдийн засгийн өсөлтийг шулуухан хэлэхэд хувийн сектор л бий болгоно. Харин төсөв томрох бус, төрийн оролцоо нэмэгдэх бус, хувийн хэвшлийн ачаанаас нь төр хөнгөлдөг байх ёстой. Татвар нэмэх бус харин татварын бодлогоор дэмждэг байх ёстой.

Хувийн хэвшлийг дэмжих ёстой гэдгийг улстөрч бүхэн ярих юм. Бодит байдал дээр бодлого эсрэгээрээ хэрэгждэг. Тухайлбал, Монголбанкнаас бодлогын хүүгээ 13 хувьд хүргэсэн нь компани, бизнес эрхлэгчдэд том дарамт болж байна. Мөн хувийн хэвшлээс илүү төрийн оролцоо бизнесийн салбарт өндөр байна шүү дээ?

Би өөрийн эрхлэх асуудлынхаа хүрээнд л таны асуултад хариулт өгье.  Төсөв бол татвар төлөгчдийн бүрдүүлсэн мөнгө. Энэ утгаараа эргээд төсвийн санхүүжилт болон төсвийн бодлого болгон эдийн засгаа тэтгэсэн, иргэдийн амьжиргаа орлого, аж ахуй нэгж байгууллагуудаа дэмжихэд чиглэсэн байх ёстой. Эдийн засгийн бодит өсөлтийг хангах, инфляцийг буулгах, эдийн засгийг тогтворжуулахад чиглэсэн бодлого төсвийн бодлогын хүрээнд гарах ёстой.

Харин юу үнэн гэвэл төсөв тэлэх, томрох, хэт данхар төсөвтэй байх тусам ДНБ болоод эдийн засагт төсвийн эзлэх хувь хэмжээ нэмэгдэж байна.

Төрийн оролцоо, эдийн засагт нөлөөлөх нөлөөлөл нь хэт өндөр болж байна. Өнөөдрийн байдлаар Засгийн газрын зардал буюу улсын төсөв ДНБ-ий 37.2 хувьд хүрчихсэн байна. Энэ үзүүлэлт 30 хувиас дээш гарахад аюулын харанга дэлдэж байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл төр хэт данхайж, хувийн секторыг шахан гаргах үзэгдэл явагдаж байгааг судлаачдын судалгаа нотолж байна. Төрийн зүгээсэдийн засагт оролцох оролцоогоо багасгах, төсвөө хумих зайлшгүй шаардлага бодитоор үүслээ. Энэ бол эрүүл бус үзэгдэл. Төсвийг хумихгүйгээр, төрийн эдийн засагт эзлэх нөлөөллийг бууруулахгүйгээр хувийн хэвшил болон хувийн хөрөнгө оруулалтад давамгайлсан эдийн засгийн эрүүл бүтцийг бий болгох боломжгүй. Бидний өргөн барьсан төсвийн шинэчлэл ч гэсэн төсвийн энэ сөрөг нөлөөллийг багасгах, эдийн засгийн эрүүл бүтцийг бий болгоход чиглэж байгаа. Төсвийн шинэчлэлийг зоригтойгоор хийж байж цаашдаа чинээлэг, дундаж давхаргаа дэмжсэн төсвийн бодлого, төсөвлөлттэй болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
4
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

25 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Эрдэнэ 2023-06-22 66.181.191.253

хулгай ихэсч байна гээд хэлчихээч дээ

Avatar

Нэргүй 2023-06-22 202.9.46.191

Угаасаа зах зээлийн нийгмээ болиод буцаад нэг намын, төвлөрсөн төлөвлөгөөтэй, бүх өмч хөрнгийг төрийн улаан капиталистууд булааж аваад хойд солонгосынхоо, венесуэлийнхээ хойноос мөлхөөд марш!

Avatar

Нэргүй 2023-06-22 213.87.136.69

!!!!!!!!!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-06-22 202.21.104.2

Санал нэг байна хувийн хэвшил улс орны эдийн засгийн суурь бааз

Avatar

Нэргүй 2023-06-22 202.21.104.2

За мэргэн цэцэн УИХ-ын гишүүдийгээ харж л байя даа

Avatar

Нэргүй 2023-06-22 202.21.104.2

Зөв бодлогооор урагшилвал манай улс ч бас яахаа алдсан улс ч биш л дээ уг нь

Avatar

Нэргүй 2023-06-22 202.21.104.2

Гишүүд дундаас попроод байдагүй зөв явж байгаа шүү хичээнэ шүү

Avatar

Нэргүй 2023-06-22 202.21.104.2

Arhangaichuud demjij bga shu

Avatar

Нэргүй 2023-06-22 202.21.104.2

Ulsiin mongo gej bhgui ard tumnii mnongo bga tegheer ard tumen medeh yostoi

Avatar

Нэргүй 2023-06-22 139.5.219.160

МАН ХУЛГАЙ хийж , төсөвт тодотгол хийж , татвар нэмэх зэргээр муу ажиллаж байгаа нь АН -тай шууд холбоотой.

Avatar

ХУУЛЬЧ 2023-06-22 202.179.26.187

НҮҮДЭЛЧИН ОМГЫН БААТРУУД ЮМ БҮТЭЭДЭГ БИШ БАЯЛАГ БҮТЭЭГЧИДЭЭ ШИМЖ АМЬДАРАГ ХОЙНО ТЭР ШҮҮ ДЭЭ .,,,, ЯМАР САЙН ДАА МОНГОЛ УЛС БОЛ ДАРГА УЛС ГЭХЭВ ДЭЭ .,,,,,,,ХОЁР ХӨРШ МААНЬ ХЭДИЙНЭЭ ДАРГА УЛС БОЛОХОО ОРХИОД ХӨДӨЛМӨРЧ БАЯЛАГ БҮТЭЭГЧ УЛС БОДОГ ГЭЭД ЗҮТГЭЖ БАЙНА ДАА .

Avatar

Нэргүй 2023-06-22 66.181.181.63

Баруунд сурсан юм болохоор арай дөмөг юмдаа нөгөө хэдээсээ

Avatar

Нэргүй 2023-06-22 202.21.104.2

Төсөв нэг чигт харвал улс оронд үр дүн гарна тараагаад тамардаад дуусгая гэвэл тэгээд сум бүртээ тараагад дампуурна

Avatar

Нэргүй 2023-06-22 202.21.104.2

Архангайнгаагаас арай дөмөгхөн нь тэмүүлэн байна даа

Avatar

Иргэн 2023-06-22 202.5.202.130

Өнөөдөр нэмж байна. Сайхан л байна. Гэвч маргааш нэмсэн нэмэгдлээ өгч чадах уу. Үүний дунд хугацааны тооцоо судалгаа сул байна. Нэмсэнийг хасч чаддаггүй шүү дээ. Мөн энэ эрсдэлийг ирээдүйд даачих хуримтлал юу ч байхгүй гэдгээ хэлээд сууж байна. Энэ нэмэгдэл бол өнөөдөртөө цаг үеийн шаардлага хэдий боловч ирээдүйн том эрсдэлийн эхлэл шүү дээ. Тооцоо судалгаа, гадаад, дотоод эдийн засгийн нөхцөл байдал, геополитик, хоёр хөршийн дунд, урт хугацааны харилцаа гээд олон олон зүйл бий шүү.

Avatar

Нэргүй 2023-06-22 202.21.104.2

Энэ тэмүүлэн овоо юм дуграад байгаа юм зөв шүү залуу хүн

Avatar

XT; 2023-06-22 216.200.84.187

CEXEETNYYDIIG YZEN YDDDAG

Avatar

ardtai adil 2023-06-22 216.200.84.187

IN+ news.medee;?

Avatar

Нэргүй 2023-06-22 202.21.104.2

Toriin albanii tsalin nemeh zow tangarag orgoson ged tsag nargui tsalin bagatai ajilaj bolohgui

Avatar

Нэргүй 2023-06-22 202.21.104.2

Odoo zashad oroitooguie zuw shuu

Avatar

Нэргүй 2023-06-22 202.21.104.2

зөв шүү дэмжиж байна

Avatar

Нэргүй 2023-06-22 202.21.104.2

Одоо л засах хэрэгтэй дэмиж байна

Avatar

Нэргүй 2023-06-22 202.21.104.2

Улсын төсвийн зарцуулалтыг хатуу хяналтай болгох ёстой дэмжиж байна

Avatar

зочин 2023-06-22 202.9.46.22

Хувийн хэвшил төр түмний ард иргэдийн амьжиргааны гол эх үүсвэр өмч хөрөнгө байгалийн баялаг үйлдвэр уул уурхай рууу шуналын гараа дүрж өчүүхэн татавар төлөх төлөхгүй учраас улс чинь цалин хөлс тэтгэвэр хүртээмжтэй нэмж чадахгүй бна

Avatar

ө 2023-06-22 202.5.202.36

Яг үнэн, төрийн албан хаагчдын цалинг нэмэхээ зогсоохгүй бол хувийн хэвшилд ажиллах хүн олдохгүй байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж