Дэлхийн хамгийн аз жаргалтай улсын утасгүй бүс

Дэлхийн хамгийн аз жаргалтай улсын утасгүй бүс

Дэлхийн хамгийн аз жаргалтай улсын утасгүй бүс

Урин дулаан цаг ирж, аялал жуулчлалын үе ирлээ. Зунтай зэрэгцээд цахим сүлжээний хэрэглэгчид амралт, зугаалгын зургаа нийтэлж эхэлдэг. Явсан газрынхаа зургийг нийтлээгүй л бол үнэхээр явсан эсэх нь эргэлзээтэй тул бүгд л зургаа даруулах гэж зүтгэнэ. Амралтынхаа үеэр чухал цахим шуудан илгээх, цахим хаягаа шинэчлэх зэрэг хэрэгцээ ихэнх хүнд байдаг. Тэгвэл Финландын Улько-Таммио арал жуулчдыг утаснаасаа хол байж, байгальд зугаацахыг уриалж байна. 

Улько-Таммио арал нь дэлхийн хамгийн анхны утасгүй жуулчны арал болжээ. Тус арал нь зургаан жил дараалан дэлхийн хамгийн аз жаргалтай улсаар шалгарсан Финландын зүүн буланд байрладаг. Финландын 41 үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн нэг болох Улько-Таммиод хүн амьдардаггүй ч олон төрлийн ховор шувуу, ургамал байдаг. 

"Улько-Таммио арал энэ зун утасгүй бүс болно. Бид амрагчиддаа ухаалаг утаснуудаа унтрааж, арлыг чин сэтгэлээсээ таашаахыг уриалмаар байна" гэж арлын аялал жуулчлалын мэргэжилтэн Матс Селин ярьжээ. Гэхдээ жуулчдад зориулсан дижитал хоргүйжүүлэх арга хэмжээнд оролцох нь сайн дурынх аж. 

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-06-22 213.87.136.69

) Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Зочин 2023-06-22 202.179.21.219

17-р зууны бүдүүлгүүд байнадаа. Монголд гар утасгүй бол нэг өдөрч амьдрахгүй уйдаж үхнэ.

Avatar

Нэргүй 2023-06-22 59.153.115.97

үнэн шүү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж