Хятадууд харх, нугас хоёрыг ялгахгүй байна

Хятадууд харх, нугас хоёрыг ялгахгүй байна

Хятадууд харх, нугас хоёрыг ялгахгүй байна

Хятадын зүүн өмнөд Жианши муж дахь Аж үйлдвэрийн политехникийн коллежийн оюутан сургуулийнхаа цайны газарт хооллож байгаад, аяганаасаа хачирхалтай зүйл олсон хэрэг зургадугаар сарын 1-нд гарсан. Тухайн оюутан хар өнгийн үсэрхэг зүйл хоолноосоо олсон бөгөөд үүнийгээ хархны толгой байсан гэжээ. Гэвч цайны газрын ажилтан тухайн зүйлийг нугасны мах гэж хариулсан байна. 

Энэ бичлэг цахим сүлжээнд тарснаар Хятад даяар шуугиан дэгдээжээ. Аж үйлдвэрийн политехникийн коллежоос зургадугаар сарын 3-ны өдөр уг зүйлийг нугасны хүзүү байсан гэж мэдэгдэл хийсэн байна. Гэвч эрх баригчид энэ баталгааг үгүйсгэж, хархны толгой мөн гэсэн дүгнэлтийг гаргалаа. 

Хятад улсад хүнсний аюулгүй байдлын асуудал хурцаар хөндөгдсөөр ирсэн. Тус улсын эрх баригчид зохицуулалтаа чангатгаж, үе үе арга хэмжээ авч байгаа ч дуулиан, шуугиан тасрахгүй л байна.

Энэ хэргийн дараа цахим ертөнцөд янз бүрийн эвлүүлсэн зураг, хошин яриа таржээ. Тухайлбал, Диснейн дүр Микки Маус, доналд нугас хоёрыг нэгтгэсэн шинэ амьтныг фотошопоор зурсан байв. Мөн Чин гүрний үед бугыг морь гэж нэрлэх явдал байсныг эш татан, "Одоо цагт хархыг нугас гэж дууддаг болсон" гэсэн онигоо ч гарчээ. Ийнхүү олон нийтийн шүүмжлэл, тохуурхал ихэссээр байсан тул зургадугаар сарын 10-нд мужийн захиргаанаас шалгалт явуулсан байна. Улмаар долоо хоногийн дараа шалгалтын албаныхан гадны биетийг нугасны хүзүү биш гэж дүгнэжээ. 

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ХахаХаха
16
БурууБуруу
11
ТэнэглэлТэнэглэл
10
ХарамсалтайХарамсалтай
4
ХөөрхөнХөөрхөн
3
ГайхмаарГайхмаар
2
ЗөвЗөв
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-06-22 213.87.136.69

!!!!!!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-06-22 202.9.46.191

Монголоос адуу, ямааны мах импортоор авч идэх хэрэгтэй шдээ

Avatar

Нэргүй 2023-06-22 202.9.47.35

Хархны махыг тарваганы боодог хавьцаа амттай л гэж боддог ш дээ. Харх, тарвага хоёр чинь нэлээн ойролцоо амьтад биз дээ.

Avatar

Нэргүй 2023-06-22 202.131.225.197

tarvaga dan uvs iddeg, harh yu l bol yu l idne nil bakter nyan

Avatar

Иргэн 2023-06-22 64.119.26.197

Тарвага хээрийн өвс сорлож иддэг цэвэр амьтан.Хүн амьтнаас хол уул, талд амьдардаг.Харх бол хамаг бузар бүхнийг иддэг. Монголчууд хэзээнээсээ бохир, бузар зүйлээр хооллож яваагүй.

Avatar

иргэн 2023-06-22 202.126.89.160

Зөв2 ТАРВАГА УГААСАА ХАРНЫ НЭГ ТӨРӨЛ ЗҮЙЛ ГЭЖ БҮРТГЭГДСЭН БДАГШДЭЭ, МАНАЙХАН ТӨДИЙЛӨН ХАЙХАРДАГҮЙ БОЛОХООС

Avatar

Нэргүй 2023-06-22 59.153.113.245

маш их жан цуу халуун ногоо сонгино сармисаар амталчих юм чинь

Avatar

үхэрийн гэх шошготой үхээрийн 2023-06-22 59.153.113.245

бэлэн гоймонгийн амтлагч нь хархны мах л гэж боддогоо. өөр мах байхгүй юм чинь. дорнодын зээрээ идэхэд яадаг байнаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж