"БНХАУ-ын бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн – 2023"

Хуучирсан мэдээ: 2023.06.22-нд нийтлэгдсэн

"БНХАУ-ын бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн – 2023"

"БНХАУ-ын бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн – 2023"

Монгол Улсын Засгийн Газрын “Талын зам” үндэсний хөтөлбөрийг БНХАУ-ын “Бүс ба Зам” санаачилгатай уялдуулан худалдаа, эдийн засгийн харилцааг шинэ агуулгаар баяжуулан хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, бүхий л салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор зохион байгуулагдаж буй “БНХАУ-ын бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн-2023”-д:

  • Техник технологи
  • Автомашин, хүнд машин механизм
  • Сэлбэг хэрэгсэл
  • Барилгын материал
  • Үслэг ба арьсан эдлэл
  • Өд сөдөн бүтээгдэхүүн
  • Хүнс болон бусад өргөн хэрэглээний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч 80 орчим байгууллагын бараа, бүтээгдэхүүнүүд танилцуулагдана.

Энэхүү үзэсгэлэнгийн ерөнхий зохион байгуулагчаар БНХАУ-ын Худалдааны Яамны Гадаад Худалдааны Хөгжлийн Асуудал Эрхлэх Газар, ӨМӨЗО-ны Худалдааны Танхим, Хятадын Олон Улсын Худалдааг Дэмжих Хорооны ӨМӨЗО-ны Хороо, “Синомачинт” ХК ажиллаж байгаа бол хамтран зохион байгуулагчаар Монгол Хятадын Худалдааг Дэмжих Холбоо, “СМЕС Олон Улсын үзэсгэлэн” ХХК ажиллаж байна.

“БНХАУ-ын бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн–2023” 06 сарын 22-ны 11:00 цагаас “Мишээл Экспо” Олон улсын үзэсгэлэнгийн танхимд нээлтээ хийж, 06 сарын 24-ны өдөр хүртэл 3 хоногийн хугацаатай үргэлжилнэ.

Та бүхнийг сонирхсон салбарынхаа бүтээгдэхүүн, үйлчилгээтэй танилцаж, хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийг эрэлхийлэн хүрэлцэн ирэхийг урьж байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж