Цагдааг мөргөж зугтаасан этгээдийг 2,7 сая хүртэлх төгрөгөөр торгох заалттай

Хуучирсан мэдээ: 2023.06.21-нд нийтлэгдсэн

Цагдааг мөргөж зугтаасан этгээдийг 2,7 сая хүртэлх төгрөгөөр торгох заалттай

Цагдааг мөргөж зугтаасан этгээдийг 2,7 сая хүртэлх төгрөгөөр торгох заалттай

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Нисэхийн аюулгүй тойрог дээр албан үүргээ гүйцэтгэж байсан цагдаагийн алба хаагч Э-г өнөөдөр /2023.06.21/ мотоциклтой хүн мөргөөд зугтсан талаар мэдээллийг Тээврийн цагдаагийн албанаас өгсөн. Тухайн хүний эрэн сурвалжилж, 16;30 цагийн үед олжээ.

Уг ослыг Тээврийн цагдаагийн алба шалгаж, осол гаргасан Хан-Уул дүүргийн харьяат 17 настай Ж-г эрэн сурвалжлан олж, тогтоосон байна.

Эрүүгийн хуулийн 27.11 дүгээр зүйл.Авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч зугтаах
1.Энэ хуулийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.
Одоогоор тухайн жолоочоос мэдүүлэг авч байгаа бөгөөд ямар хариуцлага тооцох нь тодорхой бус байгаа юм.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ТэнэглэлТэнэглэл
7
БурууБуруу
3
ЗөвЗөв
3
ХөөрхөнХөөрхөн
2
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж