Буулгасан гражийн талбайд орон сууц бариулахгүй гэв

Хуучирсан мэдээ: 2023.06.21-нд нийтлэгдсэн

Буулгасан гражийн талбайд орон сууц бариулахгүй гэв

Буулгасан гражийн талбайд орон сууц бариулахгүй гэв

Зөвшөөрөлгүй байгууламжуудыг буулгаж, газар чөлөөлөх ажил өнгөрсөн жилээс эрчимжиж байгаа. Үүнтэй зэрэгцээд иргэдийн зүгээс буулгасан гражийн талбайд орон сууцны барилга байгууламж барьж магадгүй гэж хардаж буй юм. Тиймээс энэ талаар нийслэлээс тодруулахад "Граж буулгасан талбайд зөвхөн тохижилт, бүтээн байгуулалт хийнэ. Хувь иргэн, аж ахуй нэгжийн өмчийн орон сууц, барилга байгууламж бариулахгүй" гэсэн юм.

НЗДТГ-аас “Газар чөлөөлөлтийг төлөвлөлтийн дагуу дүүрэгт бүрт хийж байгаа. Дүүргүүдийн засаг дарга нар болон газрын албанаас хяналт тавьж явна. Граж буулгасан аль ч талбайд орон сууцны барилга байгууламж барихгүй. Цэцэрлэгжүүлэлт, ногоон байгууламж байгуулна” гэлээ.

Харин иргэд зөвшөөрлийн бичигтэй гражийг албадан буулгаад нөхөн төлбөр өгөхгүй байгаад гомдолтой байгааг илэрхийлж буй. Тодруулбал, нийслэлийн Засаг даргын Тамгын газраас  нэр дээрээ шилжүүлж авсан эзэмшил бүхий гражийг нь албан зөвшөөрөлгүй хэмээн албадан нурааж байгаа. Түүгээр ч зогсохгүй үнэлгээний төлбөр өгөх, гэрээ, тохиролцоо юу ч байхгүйгээр л нэг  өдөр ч хүрч ирээд нураадаг нь бухимдал төрүүлж байгаа аж.

Нийслэлд 188 байршилд 4860 граж буулгахаар 2022 онд төлөвлөсөн. Тодруулбал,  бага тойруугийн хэсэгт 63 байршилд 457 зөрчил арилгахаар ажиллаж буй. Гуравдугаар сарын 15-наас газарт чөлөөлөлт эхэлсэн. Энэ жил мөн тус ажил үргэлжилж байгаа юм. Бүтээн байгуулалтын хугацаа хойшилж байгаа ч хувь иргэний орон сууц зэрэг барилга барихгүй гэдгийг мөн албаныхан мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж