Улаанбаатарыг бүхэлд нь ногооруулахад тулгамддаг нэг асуудал бий

Улаанбаатарыг бүхэлд нь ногооруулахад тулгамддаг нэг асуудал бий

Улаанбаатарыг бүхэлд нь ногооруулахад тулгамддаг нэг асуудал бий
default

Нийслэл Улаанбаатарт болж буй үйл явдал, бодлого шийдвэр, бүтээн байгуулалт, тулгамдсан асуудал хийгээд тэдгээрийн шийдлийг хөнддөг “Хот” нэвтрүүлгийн дугаарыг Сөүл хотоос бэлтгэлээ. Хотын иргэдийн ая тух, амьдрах орчинд чухал нөлөө үзүүлдэг ногоон байгууламжийг энэ удаад онцоллоо.


Жишиг

Иргэдэд ая тухтай орчин бүрдүүлэх, агаар, хөрс, усны бохирдлыг бууруулахад ногоон байгууламжийн эзлэх хувь хэзээд чухал. Тиймээс ч дэлхийн хотууд 50:50, 60:40 гэсэн харьцаатай ногоон байгууламжтай хотыг бий болгох стандартыг мөрддөг аж. Манай улсын хувьд 70:30 харьцаатай зохицуулалт үйлчилж байснаас болж өнөөдөр Улаанбаатар хотын ногоон байгууламжийн харьцаа, орон зайн төлөвлөлт, иргэдийн ая тух алдагдсаар ирсэн. Өнөөгийн нөхцөлд хотын бүтээн байгуулалтын 60 хувь нь ногоон байгууламж, 40 хувь нь барилга байгууламж байхаар төлөвлөх шаардлагатайг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар онцолж буй.

Нийслэлийн ногоон байгууламжийг сайжруулах, хотыг цэцэрлэгжүүлэх, ойжуулах, тохижилт бүхий гудамж, талбайг байгуулснаар нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээ 2023 оны нэгдүгээр улирлын байдлаар 5.7 ам метр болж нэмэгдсэн байна. Гэсэн ч энэ нь дэлхийн томоохон хотуудын дунджаас 3-4 дахин бага юм. Иймд нийслэл Улаанбаатар хотын ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлж, иргэдийн эрүүл, ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэх нь эн тэргүүнд хийх ажлын нэг болоод буй.

Нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлд дүүрэг бүрд цэцэрлэгт хүрээлэн байгуулж, нийтийн эзэмшлийн зам, талбайн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх замаар нэг хүнд ногдох ногоон байгууламжийг найман ам метрт хүргэхээр төлөвлөн ажиллаж буй. Тодруулбал, нийслэлийн иргэдийн эрүүл, ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэх, тохижилт, цэцэрлэгжүүлэлтийг нэмэгдүүлж, агаар, ус, хөрсний бохирдлыг бууруулж, “Хотын иргэний аюулгүй байдал”-ыг хангах зорилгоор нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээг бусад хотын жишигт хүртэл нэмэгдүүлж мод тарьж, ургуулах юм.

Асуудал

Оршин суугчдынхаа амьдралын чанарыг дээшлүүлж байдаг ногоон байгууламжийн хэрэгцээ хотын хүн амыг даган өссөөр буй. Нийслэлийн удирдлагын хувьд нийтийн эзэмшлийн талбайг ногоон болгох зорилгоор чамгүй ажлуудыг хийж буй. Тухайлбал, зөвшөөрөлгүй барьсан хашаа, гараашийг буулгаж, чөлөөлсөн газарт ногоон байгууламж бүхий тохижилт хийх ажил өнгөрсөн жилээс эхэлж, одоо ч үргэлжилсээр байна.

Гэвч хотыг бүхэлд нь ногооруулахад тулгамддаг нэг асуудал бий.  Улаанбаатар хотын газар нутгийн хэмжээ 470,440 га. Энэ талбайн 83 хувь нь иргэдэд өмчлөгдсөн болон аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшилд байдаг аж. Тэгэхээр үлдсэн 27 нь хувь нь л нийтийн эзэмшлийн талбай юм. Тэгэхээр зөвхөн нийтийн эзэмшлийн талбайд мод тарьж, зүлэгжүүлэх нь хангалтгүй. Тиймээс өөрийн эзэмшлийн талбайдаа ногоон байгууламж бий болгох, мод тарих аж ахуйн нэгж, иргэдийн санаачилгыг нийслэлийн удирдлага дэмжин ажиллаж буй.

Туршлага

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар БНСУ-ын Сөүл хотноо албан томилолтоор ажиллахдаа Хан мөрний бүтээн байгуулалттай танилцан, туршлага судалсан.  Хан мөрөн нь хотынхоо дундуур 40 км орчим үргэлжилдэг бөгөөд 11 цэцэрлэгт хүрээлэнтэй. Жилд  дунджаар 60 сая гаруй хүн эдгээр цэцэрлэгт хүрээлэнг зорьдог гэсэн судалгаа бий. Анх тус мөрний усыг халихаас сэргийлж далан байгуулах зэрэг бүтээн байгуулалтын ажлыг 1960 оноос эхэлсэн бол өдгөө иргэдийн амарч, зугаалах, чөлөөт цагаа өнгөрүүлэхээр зорьж очдог газраас гадна эдийн засаг, худалдаа, үйлчилгээний бүс болон өргөжсөн байна.

Хотын дарга Д.Сумъяабазар “Иргэдийн ая тухтай байдлыг хангасан, олон төрлийн арга хэмжээ зохион байгуулах, орчин үеийн шийдэлтэй байгууламжуудыг Хан мөрний эрэг дагуу байгуулсан байна. Энэ бол зөвхөн иргэдийн амарч тухалдаг ногоон бүс биш, бас эдийн засаг, бизнесийн хувьд өгөөжөө өгдөг бүтээн байгуулалт. Манай Улаанбаатар хот ч мөн Туул голыг түшиглэсэн эдийн засгийн бүсийг бий болгох боломжтой. Ингэхдээ хот хувийн хэвшилтэйгээ хамтарч, санхүүгийн дэмжлэг үзүүлж, иргэдийн ая тухтай байдлыг хангах боломж бий” гэсэн юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-06-21 203.91.115.43

Цэцэрлэгжүүлэх гэсэн нь дээр байх. Ногооруулах бол будгаар будаал болоо.

Avatar

Зочин 2023-06-21 202.126.88.157

Туулын эргийн тохижуулна гээд хамаг модыг нь тайрахаа л бодож байгаа биз. Энэ бол шийдэл биш шүү. Голын эргийн дагуу барилга байгууламж барихыг болиулж, барьсаныг нь буулгамаар байна.

Avatar

Иргэн 2023-06-21 66.181.176.117

Туулын голын хөвөөгөөр байшин барилга барихаар болиулаачээ.аиьдарч байгаа орчны тохижилт шороон замаа засмал болгох талаар дүүрэг хороо хэсэг болгонд тохижуулах ая тухтай орчноо өөрсдөө бий болгох уриатай ажил бүх нийтээр нь оролцуулж хиймээр байна

Avatar

зочин 2023-06-21 80.83.235.98

Хотын төвөөр урсдаг сэлбэ голоо янзалмаар бна

Avatar

зочин 2023-06-21 202.21.107.41

ер нь хөдөөнөөс хотод ирж суурьшиж байгаа хүмүүст соёлын хичээл зааж өгмөөр байна. хотын соёл, хөдөөнийхөөс өөр. олон нийтийн газар яаж биеэ авч явахаас эхлээд орон сууцанд хүртэл яаж амьдрах ёстой юм, яаж машинаа тавьж бусдыг хүндлэх вэ гээд заах зүйл их байна. үүнд одоо анхаарах цаг болжээ.

Avatar

Нэргүй 2023-06-21 202.21.107.41

хотын хог дийлдэхээ байлаа. ядаж гудамжинд хогийн сав байршуулаач. дуртай болгон нь хогоо хаячихаад хаяд яьдаг боллоо. байрны гадаах ногоон байгууламжинд бас л анхаарах хэрэгтэй байна. айлууд нь ялаа шумуул дэндлээ энэ модоо тайраадах гээд тэнэгтээд сууж байна ш дээ. гэтэл тэр их мод зүлэг чинь биднийг тоос шороо, чимээ шуугианаас хамгаалж байдаг гэдгийг ойлгохгүй юм даа. зүлэг тарихаар хөдөөний хэдэн малууд тал хээр давхиж байгаа мэт халцлаад хаячихна. юм болгоныг хашаа хайсаар шийдэхгүй.

Avatar

Нэргүй 2023-06-21 66.181.182.18

Цирк болон ҮХОБАнкны гадна талбай ногоон уу?

Avatar

Нэргүй 2023-06-21 213.87.152.21

~~ Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

иргэн 2023-06-21 59.153.113.105

Монгол улсад хууль дүрэм цөөдөөүй. Хотоос мал бүхий иргэдийг гаргах ажлыг хэдэн жилийн өмнө сүр дуулиантай эхлүүлсэн. Гэтэл өнөөдөр хотод хаа сайгүй адуу үхэр бэлчиж ногоон байгууламжийг сүйтгэж байна. Баячуудын адуу Зайсан, зуслангийн бүсэд өвөлжиж хаваржиж байна. Золбин нохой муур замаа алдсан. Хотын захиргаанаас авч хэрэгжүүлж буй ямар ч ажил алга. Хотын дарга нар контортоо бүгэх биш дүүргүүдээр явж бодит байдалтай танилцмаар юм. Эхлээд ядаж ийм жжиг зүйлсийг боловч хийгээч. Сумъяабазар аа

Avatar

Нэргүй 2023-06-21 188.162.254.122

цирк хаачихваа!!!дээдэх нь суудалаа олохгуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олохгуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс шургалсан байгууллагыг тараая !!

Avatar

Нэргүй 2023-06-21 103.26.193.109

Худал солиорчхоод хулгайгаар барилга бариулаад байгаа МАНгар хог_

Avatar

Зочин 2023-06-21 64.119.27.145

Ардчилагч гэх хулгайчууд, бүтээн байгуулалтын ажлыг жадлан эсэргүүцэж,, бүтээье хийе гэсэн хүмүүсийн сэтгэл санааг мохоож ,нийгэмд газар сайгүй гай буртаг тарьсан ийм л коммент бичиж бусдын нэр төрийг хорлохыг оролддог

Avatar

Нэргүй 2023-06-21 66.181.161.79

Сумьяа минь дээ хий хоосон юм ярьж байхаар явж ажлаа хий л дээ. Хот чинь түмэн асуудалтай хогондоо дарагдсан гундуу, гэтэл чи хувийнхаа ажлыг амжуулаад гадуур дотуур сэлгүүцээд явж байдаг. Та нарын үхтэл нь муулдаг Бат үүл л ганц сэтгэлтэй, хийсэн ажилтай хотын дарга байж дээ. Бат үүл хотын дарга хэвээрээ байсан бол УБ өдийд танигдахааргүй дээр болчихсон байх гэж боддог.

Avatar

Зочин 2023-06-21 64.119.27.145

Батүүл нийгмийг л хуурсан. Баахан хогийн шуудай гадаадаас авч иргэдэд үнэгүй тараасан Түүний үр дүн хаана байна. Гадаадаас авсан асар их зээлээс хумсалж баахан цэцэг гадаадаас авч хотоор нэг тарьсан. Үр дүн нь хаана байна. Хотыг ийм болгоно гэж баахан гоё зураг дэлгэж сайрхаад л байсан. Хэрэгжсэн зүйл хомс. Зөвхөн Батүүл бус ардчилагч гэх этгээдүүд бүгд бусдыг хуурах,дайрч давшлах,доромжилж гүтгэх, нэр төрийг сэвтүүлэх,нийгмийн хөрөнгө идэж уух,эдийн засгийг нураахдаа л авьяастай новшнууд

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж