Өмнөговь, Дундговьд АИ92 тасалдсан хэвээр байна

Хуучирсан мэдээ: 2023.06.21-нд нийтлэгдсэн

Өмнөговь, Дундговьд АИ92 тасалдсан хэвээр байна

Өмнөговь, Дундговьд АИ92 тасалдсан хэвээр байна

Говийн аймгууд болох Өмнөговь, Дундговь аймагт АИ92 төрлийн шатахууны хомсдол үүсч, жуулчин тээврийн үйл ажиллагаанд хүндрэл үүссэн хэвээр байгааг Монголын аялал жуулчлалын холбооноос мэдээллээ. МАЖХ-ноос “Монголын газрын тос импортлогчдын мэргэжлийн холбоо”-нд хандан энэхүү асуудлыг тавьсан боловч энэ асуудлаар ямар нэгэн арга хэмжээ авч шийдвэрлэх боломжгүй, салбарын яамаараа дамжуулан “Уул уурхай, хүнд үйлдвэрлэлийн яам”-руу хандаж асуудлаа тавихыг санал болгосон байна. Тиймээс аялал жуулчлалын холбооноос шатахууны тасалдалтай холбоотой үүсч байгаа нөхцөл байдлыг шийдвэрлэж өгөхийг салбар яамнаас хүсчээ.

Тодруулбал, БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ-д өнгөрсөн сарын 15-нд 38/23 тоот, “Петровис" ХХК-нд мөн тавдугаар сарын 23-нд 39/24 тоот албан хүсэлтийг тус тус явуулсан байна.

Өнөөдрийг хүртэл “Шатахуун нийлүүлэгчдийн тээвэрлэлтээс шалтгаалж тасалдаж байгаа” гэсэн хариултыг аваад байгаа ч энэ удаа Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар-т хандан хүсэлтээ хүргүүлжээ. Салбар нэгжүүд тасалдал үүсээгүй гэх хариултыг өгөөд байгаа юм. Тиймээс МАЖХ уг асуудлаар Ерөнхий сайдад мөн ханджээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж