Өнгөрсөн долоо хоногт Цэцээс 2021 онд батлагдсан Онцгой татварын хууль Үндсэн хууль зөрчжээ гэсэн дүгнэлт гарснаар дахиад л хуурамч бензины үлгэр эхэллээ.
Дотоодод бага хэмжээгээр дизель түлш үйлдвэрлэж, зам барилга, газар тариалангийн салбарт бөөнөөр борлуулж байсан үйлдвэрүүдийг түүхий эдэд нь онцгой татвар тавьж, зогсоогоод бүтэн хоёр жил өнгөрч байна. Одоо Монголд үйлдвэрлэсэн нэг литр ч түлш байхгүй. Өмнө нь бензин биш зөвхөн дизель түлш гаргаж байсан. Ийм байхад л хуурамч бензин хийж, хэрэглэгчид хохирч байна гэдэг үлгэр, Их хуралд суусан колонкийн эздийн турхиралт явсаар л байна.
Гишүүн Пүрэвдорж их хурлын индэр дээрээс дотоодод ямар ч үйлдвэр байхгүй гэж гүтгэж, зөвхөн Оросоос л импортлож байгаа дизелийг авах ёстой юм шиг аашилж байна. Манай улсад хамгийн анх 2001 онд жижиг оврын түлш нэрэх үйлдвэр байгуулагдсан юм шүү эрхэм гишүүн ээ. 20-оод жилийн түүхтэй байнгын ажиллагаатай 4-5 үйлдвэр байсныг өөрөө санаачилсан хуулиараа хаалгачихсанаа яагаад ярихгүй байна вэ. Гааль татвараас тооцоо татаад харвал хэдэн үйлдвэр байгаад өөрөөс чинь болж хаагдсаныг мэдэж авна шүү гишүүнээ. Энэ үйлдвэрүүд бензин үйлдвэрлээгүй, зөвхөн дизель гаргаж бөөнөөр уул уурхайд нийлүүлдэг, колонкоор зардаггүй гэдгийг ч мэдэхгүй "гишүүд ээ машиндаа ийм бензин хийгээд үз" гэнээ. Б.Пүрэвдоржийг нефть импортлогч М ойл-ын харааны хүн гэж бүгд л ярьдаг атал ганцаараа шударга хүн шиг дүр эсгэхээс ичээсэй. Өчигдрийн Хууль зүйн байнгын хороонд Баттөмөр гишүүн нь биш хэрнээ ороод суучихсан чичирч салгалаад үг хэлсэн. Гол санаа нь өөрсдийн эрх ашгийг л хамгаалах. Өнөөдрийн Төсвийн байнгын хорооны хуралдааныг ч тэд хойшлуулж чадлаа.
Монголын шатахууны зах зээлийг бүрэн атгаж, дотооддоо жаахан үйлдвэрлэл явуулахыг ч үзэж чадахгүй байгаа цадахаа мэдэхгүй колонкийн эзэн бирдүүд л энэ Онцгой татварын хуулийг гаргаж ирсэн. Эрүүл мэнд хордуулж утаа тортог гаргаж байна гээд Их хурал дээр яриад байгаа нь бас гүтгэлэг. Импортлогчдын авчирдаг түлш ч доогуур стандартынх учир утаа тортогт ижил нөлөөтэй. Тэгж эрүүл мэнд хорлоод байгаа бол бүр Монголд шатахуун үйлдвэрлэхгүй, болохгүй гээд хууль гаргаач. Эрүүл мэнд хоролсон ч гэсэн Онцгой татвар аваад үйлдвэрлэж болноо гэдэг нь ямар логик вэ. Ер нь бол өнөөдөр дэлхий дахинд жижиг үйлдвэрүүд голлох болж рапс, хаягдал яс гээд олон түүхий эдээр шатахуун нэрж байна. Гэтэл заавал Оросын мундаг үйлдвэрт л гаргасан шатахуун ав гэж шахаж байгаа, импортлогчдын хармааны улс төрчид ичих нүүртэй байя.
Монголын төр дийлдэггүй Ц.Анандбазарын Бага тэнгэрийн аманд "нууцаар"тухалсан гишүүдийн үнэн нүүр царай харагдаж байна шүү.
Холбоотой мэдээ