Японы хамгийн золгүй үеийнхэн

Японы хамгийн золгүй үеийнхэн

Японы хамгийн золгүй үеийнхэн

1986-1991 оны хооронд үүссэн үл хөдлөх хөрөнгийн үнийн хөөс хагарсны дараа Япон улс эдийн засгийн ноцтой уналтад орсон. Үүнийг залгаад ажилгүйдэл газар авч, эдийн засгийн өсөлт удааширсан "алдагдсан 10 жил" үргэлжлэв. Ийнхүү Японы шинэ мянганыхан удаан хугацааны эдийн засгийн зогсонги байдалд өссөн бөгөөд энэ нь тэдний амьдралд өөрийн гэсэн ул мөрийг үлдээжээ.

Программ хангамжийн инженерээр бие даан ажилладаг Исечи Макото 36 нас хүрснийхээ дараа л амьдралаа шинээр эхэлж чадах юм шиг санагдаж буйгаа ярьжээ. Тогооч болох хүсэлтэй эхнэрийнхээ хамтаар босгосон тэдний амьдрал одоо л өрнөөс салж, амьдралдаа жинхэнэ утгаар эхлүүлэхээр төлөвлөж байна. Исэчи Японы өмнөд эргийн Кагошима хотод өсч, дунд сургууль төгссөн. Ажлын гараараа жижиглэн худалдааны дэлгүүрт хөгжмийн зэмсэг зарах байдлаар эхлүүлж, хамтлагт гитарчин ч хийж байв. Эцэст нь тэрбээр мэдээллийн технологийн компанийг хамтлагийнхаа нэг гишүүний хамт байгуулжээ. Харамсалтай нь компани нь 2019 онд дампуурснаар 35 мянган ам.долларын өрөнд орсон байна. Тухайн үед эхнэр нь тогоочийн сургуульд суралцах гээд мөн л зээл авсан байв. Тэрбээр компаниа хааж, вэбсайт бүтээдэг чөлөөт уран бүтээлч болсон байна. Ерөнхийдөө технологийн мэдлэгээ тэрбээр "YouTube" дэх хичээлүүдийг олж авсан бөгөөд бие даан "Photoshop" ашиглаж сурчээ. Ийнхүү сүүлийн гурван жилийн хугацаанд өөрийгөө дайчилж ажилласны эцэст сарын орлого нь 7500 ам.долларт хүрсэн байна. Тэрбээр компани дампууруулсан өрөө одоо л дарж дуусч байгаа тул амьдралаа шинээр эхлэх боломжтой болсноо баяртайгаар ярьсан нь энэ. Тэд одоо Осака хотод гурван өрөө байранд нүүн орж, итали ресторан ажиллуулахаар төлөвлөж байна.

Гэхдээ тэдний зорилго нь баяжих биш бас хүүхэдтэй болох төлөвлөгөөгүй. Японы бусад шинэ мянганыхны нэгэн адил Исэчи ч мөн адил байгаадаа сэтгэл хангалуун байна.

Японы эдийн засгийн хямрал гүнзгийрч, байгалийн гамшгийг даван туулж байгааг харж өссөн тэдэнд энэ зэрэгтэй амьдарч байгаа нь л хангалттай мэт санагддаг гэнэ. "Pew" судалгааны төвийн тодорхойлсноор шинэ мянганы залуус 1981-1996 оны хооронд төрсөн тул өдгөө 27- 42 насныхан юм. АНУ-ын шинэ мянганыхан 2008 оны санхүүгийн их хямралын үеэр карьераа эхлүүлсэн бол Японы үе тэнгийнхэн нь бүх амьдралаа эдийн засгийн уналтад өнгөрүүлж байгаа гэсэн үг. Японд ойролцоогоор 27 сая хүн буюу тус улсын нийт хүн амын тавны нэг орчим нь шинэ мянганынхан. Харин АНУ-д амьдарч буй энэ үеийнхний тоо 72 сая, Хятадад 400 сая.

"Insider" мэдээллийн агентлаг энэ үеийнхнийг илүү сайн ойлгохын тулд Японы шинэ мянганыхны гурван төлөөлөл болон хоёр эдийн засагчтай ярилцав. Тэдний ажил мэргэжлийн хүсэл тэмүүлэл, мөнгө зарцуулах зуршил, санхүүгийн шийдвэр гаргалтуудын талаарх бидний олж мэдсэн зүйл нь Японд байдаг жирийн мянганыхныг тодорхойлолт юм.

Исэчи болон түүний дүү Японы орчин үеийн эдийн засгийн хамгийн хүнд хямралын үед эцэг эх нь ипотек, автомашины зээлээ  төлөхийн тулд өдөр хоногийг хэрхэн тэмцэж өнгөрүүлж байгааг харж өссөн.

Тухайн үед Японы ДНБ 1980-аад онд дунджаар 4 хувь орчим байсан  боловч 1990-ээд оноос хойш ихэнх жилүүдэд 1-3 хувь болж буурсан байв. Тодруулбал, 1991 оноос хойшхи 10 жилийг Японы "Алдагдсан арван жил" гэж нэрлэдэг бөгөөд тус улсын ажилгүйдлийн түвшин 1991 онд 2.1 хувь байсан бол 2002 онд 5.4 хувь болж түүхэн дээд хэмжээндээ хүрч хоёр дахин нэмэгджээ. Шинэ мянганыхны туулах зүдгүүр энэ алдагдсан арван жилээр зогссонгүй. 1997 оны Азийн санхүүгийн хямрал, 2011 оны Зүүн Японы их газар хөдлөлтийн гамшгийн гэрч болсон. Тиймээс тэд мөнгөнд хуучинсаг үзлээр ханддаг бөгөөд өмнөх аль ч үеийнхнээс илүү реалистик үзэлтнүүд юм. 

ОРОН СУУЦ ХУДАЛДАЖ АВАХЫГ ЧУХАЛЧИЛДАГГҮЙ

 Японы орон сууц өмчлөгчийн түвшин 1970-аад оноос хойш 60 орчим хувьтай хэвээр байна гэж "Статиста" мэдээлэв. Харин залуу үеийнхэн орон сууц худалдаж авах нь бага байна. 2018 онд нийт орон сууцны 26 хувийг 30-34 насныхан эзэмшиж байсан нь 1983 онд энэ насныхны эзэмшлээс 46 хувь байснаас буурчээ. Ижил хугацаанд 35-39 насныхны орон сууц эзэмших хувь хэмжээ 60-44 хувь болж буурсан байна. "Эдийн засаг тогтворгүй, орлого багатай байгаа энэ нөхцөлд орон сууц худалдаж авна гэдэг боломжгүй мэт санагдаж байна" хэмээн Исэчи тайлбарлажээ. Эцэг эхтэйгээ харьцуулахад Япон, Өмнөд Солонгосын шинэ мянганыхан орон сууц худалдан авахыг тэгтлээ хүсдэггүй.

Гэсэн хэдий ч Киотогийн 37 настай, механик инженер Жин Гүжин Японы түрээсийн зах зээлд байр сууриа эзэлжээ. Тэрээр 2022 онд 430,000 ам.долларын зээл авч, хоёр үл хөдлөх хөрөнгөө хувиасаа засварлаад түрээсэлж эхэлсэн байна. Байраа сарын 470 ам.долларын хөлсөөр жилээр түрээслүүлээд жилдээ 5600 гаруй ам.долларын орлого олчихдог гэнэ. Ипотекийн сарын зээл, хүүгийн төлбөр нь 1000 ам.доллар тул түрээсийн орлогоороо тэрбээр орон сууцны зээлээ долоон жилийн хугацаанд бүрэн  төлж дуусна. Японы шинэ мянганыхан үхтлээ ажиллахгүй ч олон цагийг ажил дээрээ өнгөрүүлдэг. Жин сүүлийн 13 жилийн турш өдрийн 12 цагийг оффистоо өнгөрүүлж, гар утас, гэрэл зургийн камер зохион бүтээжээ. Тэрбээр өдөрт ердөө дөрвөн цаг л унтдаг гэнэ. Гэхдээ цар тахлын өмнөх үетэй харьцуулахад Жинээс бусад шинэ мянганыхны ажлын цаг багассан байна. 

Шинэ мянганыхан эдийн засгийн асуудалд хэтэрхий их санаа зовнидог тул цөөн хэд нь л гэр бүл зохиох талаар бодож, төлөвлөдөг.

Токиогийн оршин суугч, 33 настай Суганума Нацүки 2021 онд ажлаасаа гарч микробиологийн судалгааны фирм байгуулжээ. Үе тэнгийнх нь зарим нь нэг юмуу хоёр хүүхэдтэй байхад тэрбээр нөхөртэйгээ хамт компани удирдан ажиллаж байгаа энэ үед хүүхэд төрүүлж өсөгөх тун хэцүү сорилт гэж үздэг байна. "Засгийн газар биднээс хүүхэдтэй болгооч гэж гуйж байна. Гэвч ихэнх хүмүүст хүүхдээ асрах мөнгө байдаггүй. Хүүхэдтэй болно гэдэг дэндүү аймшигтай" гэж тэрбээр "Insider"-д ярьжээ. Ярилцлагад оролцсон залуу үеийнхний гурван төлөөллийн хэн хэн нь хүүхэдтэй болох бодолгүй гэж ярьсан байна.  Тус улсын эрүүл мэндийн яамны мэдээлснээр Японд 2023 онд нэг эмэгтэйд ногдох төрөлтийн тоо сүүлийн 17 жилийн хамгийн бага хэмжээнд хүрчээ. Японы хүн амын өсөлт буурч байгаа нь шинэ тренд биш. Дэлхийн хоёрдугаар дайны дараах жилүүдэд тус улсын төрөлт 1947 онд  эрчимтэй өсч байсан бол 1960 оноос огцом буурч эхэлжээ. Улмаар 1970-аад оноос хойш төрөлт үргэлжлэн буурсаар байна. Засгийн газраас эмэгтэйчүүдийг хүүхэд төрүүлэхийг дэмжиж, хүүхэд асрах шаардлагагүйгээр ажилдаа эргэн орох таатай орчныг бүрдүүлэх замаар  төрөлтийн түвшинг нэмэгдүүлэхийг хичээсэн. Гэвч консерватив үндэстэн ирээдүйдээ итгэлгүй байгаа тул тус улсын шинэ мянганыхан хүүхэд төрүүлэхгүй байна.

ЭХ СУРВАЛЖ: BUSINESS INSIDER

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-06-22 213.87.136.69

))))) Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-06-22 66.181.182.135

heden nastaid amidral ehleh ta nart yamar hamaatai yum bitgii h***

Avatar

Нэргүй 2023-06-22 192.82.82.95

Буруу орчуулга тууж байна.. Осака хотын гурван өрөө байрнаасаа нүүж хөдөө итали ресторан ажиллуулахаар.. гэж оригинал дээр нь байх юм. Дээр нь залхуурсан юмуу баахан товчилж. За яахвэ ийм нийтлэл олж тавьсан нь болж байна хэрүүл уншиж байхаар.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж