“III-р ангиас англи хэл, мэдээллийн технологийн хичээл заана”

“III-р ангиас англи хэл, мэдээллийн технологийн хичээл заана”

“III-р ангиас англи хэл, мэдээллийн технологийн хичээл заана”

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан мэдээлэл хийж байна.


БШУ-НЫ САЙД Л.ЭНХ-АМГАЛАН:

Гурван ээлжид орох эрсдэлтэй сургуулиудад авах арга хэмжээний талаар Засгийн газрын тогтоол гарч байна. Өнгөрсөн жил цэцэрлэгийн хүртээмжийг 90 хувьд хүргэсэн. Гурван ээлжээр хичээллэж байгаа зургаан сургуульд 1451 суралцагч байна. 18 сургуулийн барилга удааширсан буюу түрээсийн байранд 11 мянга гаруй хүүхэд суралцаж байна. Жил бүр дунджаар 35 мянган хүүхэд сургуульд элсэн орж байна. Энэтэй уялдуулж нийслэл, томоохон аймгуудад зарим сургуульд гурван ээлжээр хичээллэх эрсдэл үүссэн байна. Жилд дунджаар 20 сургууль ашиглалтад ороход шинээр сургуульд орох хүүхдүүдийн 40 орчим хувийг хангаж байгаа. Цаана нь 60 хувь нь үлдсэн буюу гурван ээлжийн сургуульд орох эрсдэлтэй. Нийслэлд өндөр ачаалалтай 47 сургуульд 33 мянга гаруй суралцагч, 17 аймгийн 34 сургуульд 4300 гаруй хүүхэд гурван ээлжид орох бодитой эрсдэл үүссэн байна. Иймд бодлогын зургаан шийдлийг авч хэрэгжүүлэх шаардлагатай гэж харж байна.

Нэгдүгээрт, ачаалал ихтэй сургуулиудад шинээр болон өргөтгөл хийгдэж байгаа барилга угсралтын ажлыг эрчимжүүлэх шаардлага байгаа.

Сонгинохайрхан дүүргийн 12,62 дугаар сургууль Баянзүрх дүүрэгт байрлах цөөн тооны сургуулийн барилга олон жил дамнан баригдаж байна. Ямар ч байсан энэ сургуулийг хүйтрэхээс өмнө ашиглалтад оруулна.

Хоёрдугаарт, барилга худалдаж авч сургуулийн зориулалтаар ашиглах шийдвэр гарч байна. Гуравдугаарт, хамран сургах тойргийг шинэчилнэ. Нэг ангид 45-аас дээш хүүхэд сургахгүй байх төлөвлөлтийг хийнэ.

Байнгын хороон дээр ярьсан санал хураалтыг англи хэлийг үндсэн гадаад хэл байна гэсэн заалтыг Засгийн газраас өргөн барьсан. УИХ-ын гишүүд санал гаргаж үндсэн гадаад хэлийг англи хэл гэхгүйгээр боловсролын сургалтын байгууллагын үндсэн гадаад хэлийг хөтөлбөрөөр шийдвэрлэнэ гэдэг зарчмын зөрүүтэй санал хураалт болж дэмжигдсэн байдаг.

Гэхдээ эцэслэж УИХ-ын чуулганаар шийдэгдэнэ.

Хуулиар хэддүгээр ангид, ямар хичээл заахыг хуулиар заадаггүй. Энэ бол үндэсний хөтөлбөрөөр явдаг.

Хууль батлагдвал 2024 оноос хөтөлбөр шинэчлэгдэнэ. Боловсролын багц хуулийн эцсийн хэлэлцүүлгийг маргааш хийнэ. Ардын хүүхдэд англи хэл заах боломжоос татгалзаад хойшоо сууж байгаа юм биш.

"Сургуулийн өмнөх болон сургалтын хөтөлбөр"-ийн үзэл баримтлал Засгийн газраар батлагдана. Энэ хөтөлбөрт сургалтын байгууллагын судлах үндсэн гадаад хэл нь англи хэл гэж тусгасан. Энэ хөтөлбөр батлагдвал аль аймгаас хэдэн цагаар ямар хичээл орж ирэх вэ гэдэг хөтөлбөр батлагдана.

Боловсролын багц хууль батлагдсанаар гуравдугаар ангиас шинэ хөтөлбөрийн дагуу англи хэл, мэдээлэл технологийн хичээл заана.

Англи хэл заах цаг ихсэж байгаа. Энэ бодлогоос нэг ч алхам ухраагүй. Өнгөрсөн жил англи хэлтэй холбоотой нэг алхам урагшилсан. Яагаад гэвэл, “Pearson” платформыг төрийн өмчийн аймгийн алслагдсан 38 сургуульд 38 мянган хүүхдүүдэд туршиж маш том амжилт гарсан. Тиймээс ирэх есдүгээр сарын 1-нээс 5,6 дугаар ангиас нь буюу төрийн өмчийн 860 сургуульд уг платформыг хэрэгжүүлэх ажлыг эхлүүлнэ. “Pearson” платформыг хувийн сургуулиудад нэг хүүхэд 22 еврогоор жил бүхэн авдаг хөтөлбөр.  Хувийн сургуулийн хэрэглэж буй тус платформыг хэлэлцээр хийж 8 евро болгосон. Дараа жилээс 3,4 дүгээр ангид зааж эхэлнэ. Багшийн ур чадвараас хамааралгүйгээр хүүхэд өөрөө бие даан суралцах боломжийг нээнэ.

УИХ-ын зарим гишүүн I-р ангиас англи хэл заана гэж баахан хүмүүсийг бужигнуулсан. Зарим нь III-р ангиас англи хэл заах бодлогоос ухарлаа гэхчлэн буруу ташаа мэдээллийг өгч хүмүүсийг бухимдуулж байгаад туйлын харамсч байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ЗөвЗөв
8
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

16 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-06-21 116.86.85.198

mongold l hezee hoino angli hel zaadag.getel butsad buh l ulsad bagaas ni zaaj bga.teged l mongolchud angli hel ch bhgui.mangarud shude

Avatar

Нэргүй 2023-06-21 116.86.85.198

mash zov shiidver bn Baga angias ehelj uzeh tusam huuhed iluu sain surdag shu hel

Avatar

Зочин 2023-06-21 150.129.143.61

энэ сайд их дээд боловсролоо ерөөсөө ярьдаггүй нь бсзээл ил болно гэж айсан нуусан байж таарлаа авгай хүүхдээ хулгайч луйварчин болгогсод

Avatar

Зочин 2023-06-21 66.181.161.1

6-9 р ангид заагдах Эрүүл мэнд хичээлийг ариун цэвэр сахих,эрүүл байх нь үндсийн үндэс гэдэг рүү чиглүүлээд өгвөл Нөхөн үржихүйн эрхтнүүдийн талаар 10-12т нь оруулчихвал зүгээр байх Энэ талаар БШУ аас бодлого болгож Эрүүл мэнд сурах бичгээ эргэж харвал

Avatar

Зочин 2023-06-21 66.181.161.1

Гэсэн тэгээд шийдэгдсэнгүй Зөв шд уг нь Хэдий болтол монгол бичиг гэх мэтээр ацаглаж байх вэ дээ Дэлхийтэй боловсролоор ядаж хөл нийлэх нь зөв биз Монгол бичгийн тухайд зөндөө л шийдвэр гаргасан Монголоороо л байсан ихэд хоёр талдаа ихэд ууссан байх юм Өчүүхэн зурвас Монгол үлджээ

Avatar

Зочин 2023-06-21 75.46.144.254

III ромб тооны араас III-р гэж бичдэггүй. Угаасаа III гэдэг ромб тоо нь гуравдугаар гэдэг утга буюу дэс дугаарыг илэрхийлдэг. Зөв бичих дүрмээ баримтлах хэрэгтэй шүү дээ‼️

Avatar

Зочин 2023-06-21 103.57.94.86

ром тоо

Avatar

Нэргүй 2023-06-21 213.87.152.21

!!!!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Зочин 2023-06-21 202.126.89.196

Угаасаа хүмүүсийн боловсролын хэрэгцээний асуудал шүү дээ. Энэ дээр хуульчилж их хурлаар оруулж цаг барах ямар хэрэг байнаа. Гадаад явж сурах хүн бол хүссэн хүсээгүй сурна шүү дээ. Харин хаяг рекламаа босоо монгол бичгээрээ бичихийг хуульчилмаар юм.Гадаадын хүмүүс Монголоор аялахад сонирхолтой ш дээ.

Avatar

Нэргүй 2023-06-21 202.21.107.23

12 НАСТАЙГААС аНГЛИ ХЭЛ ЗААХ МАШ ЗОХИМЖТОЙ

Avatar

Зочин 2023-06-21 202.9.46.5

3-р ангиас буюу 8-н настайгаас нь англи хэл заадаг нь маш зөв. Энэ үедээ хэл нь нэг ёсондоо "нуграмхай"-ч гэх юм уу цэвэр ярьж сурах боломжтой. Тэрнээс оройтвол хэцүү л болно доо.

Avatar

Нэргүй 2023-06-21 202.55.188.91

8 настай хүүхэдэд гадаад хэл заах нь буруу

Avatar

Зочин 2023-06-21 66.181.186.246

Ерөнхийдөө ханатай, амьдралд нийцсэн шийдвэр байна

Avatar

Нэргүй 2023-06-21 202.126.90.135

Зөв хувийн сургуульд 1р ангиас заагаад 3р ангидаа чих нь онгойгоод маш сайн сурч байгаа Хэлтэй бол хөлтэй Нэг хэл нэг хүн Хоёр хэл хоёр хүн ч гэдэг

Avatar

Нэргүй 2023-06-21 202.126.90.112

За ер нь, болж байна.

Avatar

Нэргүй 2023-06-21 43.228.129.131

III-р гэж бичдэг юм уу Э.Ариунаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж