Б.Энх-Оргил хүүхдүүдэд бие хамгаалах урлагийн ёсзүй заалаа

Хуучирсан мэдээ: 2023.06.21-нд нийтлэгдсэн

Б.Энх-Оргил хүүхдүүдэд бие хамгаалах урлагийн ёсзүй заалаа

Б.Энх-Оргил хүүхдүүдэд бие хамгаалах урлагийн ёсзүй заалаа

Road to ONE Mongolia шоуны ялагч, ONE Championship-ын тамирчин "MGL-1" Холбооны 66 кг жингийн хошой аварга, "Шандас ММА" клубийн холимог тулаанч Б.Энх-Оргил “Билгүүнзул” сангаар зочиллоо. Тэрбээр тус сангийн хүүхдүүдэд бие хамгаалах тулааны урлагийн ёсзүй, анхан шатны ойлголт мэдлэгийг өгч, дасгал техникүүдийг биечлэн зааж өглөө. Б.Энх-Оргил ONE Championship-тэй гэрээ байгуулснаас хойш хоёр тулаан хийж ялаад байгаа ба тун удахгүй дараагийн тулааны тов нь гарахад бэлэн болоод байгаа юм. Тэрбээр хүүхэд байхаасаа таеквондогийн спортоор хичээллэж эхэлснээ дурсан тулааны урлаг нь бага болон өсвөр насны хүүхдүүдэд зөв хүмүүжил, хүндлэл болон ёс зүйг олгодог гэдгийг онцолж, спортоор хичээллэхийн давуу талуудыг хүүхдүүдэд сурталчиллаа.

Б.Энх-Оргил Оюу Толгойн уурхайд ээлжийн операторчоор ажилладаг жирийн нэгэн уурхайчин залуу  бөгөөд ажлынхаа хажуугаар мэргэжлийн холимог тулааны Азийн хамгийн том холбоотой гэрээ байгуулан одоогийн байдлаар ялагдалгүй яваа.

Баянхошуунд байршилтай “Билгүүнзул” сан нь эх орны ирээдүй болсон хүүхэд багачуудыг эрүүл, аюулгүй орчинд өсөж торних, сурч боловсрох, хөгжих, тэгш боломжоор хангах зорилгоор Б.Билгүүнзул агсны гэгээн дурсгалд зориулан түүний гэр бүлийнхэн, найз нөхдийн санаачилгаар 2020 онд үүсгэн байгуулагдсан төрийн бус, ашгийн бус байгууллага юм. “Билгүүнзул” сан нь хүүхдийн хүчирхийлэл хамгийн их гардаг Сонгинохайрхан дүүргийн захын хороодын хүүхдүүдэд хүүхэд хамгааллын үйлчилгээг ойртуулан, тэдний амьдардаг орчинд нь хүүхэд, хөгжил, хамгааллын төвийг нээн 2023 оны 6-р сарын байдлаар Сонгинохайрхан дүүргийн  6-17 насны нийт 110 хүүхдэд хүүхэд хамгаалал, хөгжлийн үйлчилгээ хүргэн ажиллаж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж