Байден Хятадын даргыг дарангуйлагч гэв

Хуучирсан мэдээ: 2023.06.21-нд нийтлэгдсэн

Байден Хятадын даргыг дарангуйлагч гэв

Байден Хятадын даргыг дарангуйлагч гэв

АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден өчигдөр /2023.06.20/ Хятадын дарга Ши Жиньпинийг дарангуйлагч гэж нэрлэжээ. "Тагнуулын төхөөрөмжөөр дүүргэсэн агаарын бөмбөлгийг нь буудаж унагасан явдалд Ши Жиньпин маш их бухимдсан. Яагаад гэвэл бөмбөлөг дотор тийм зүйл байгааг тэр мэдээгүй байсан юм. Дарангуйлагчдын хувьд юу болоод байгааг мэдээгүй байна гэдэг бол тун ичмээр явдал. Тэр агаарын бөмбөлөг нь тэгж явах учиргүй байсан юм. Замаасаа хазайчихсан байсан" гэж Байден хэлжээ.

Эргэн сануулахад, энэ оны хоёрдугаар сард Хятадын тагнуулын агаарын бөмбөлөг АНУ-ын агаарын орон зай дээгүүр ниссэн. Энэ үйл явдал нь хоёр орны харилцааг улам хурцатгажээ.

Түүнчлэн тэрбээр Хятадыг эдийн засгийн бодит хүндрэлүүдтэй тулгарсан гэжээ. Дэлхийн банкнаас энэ сарын эхээр мэдээлснээр АНУ-ын эдийн засгийн өсөлт 2023 онд 1.1 хувьтай байна. АНУ-ын энэ оны эдийн засгийн өсөлтийг 0.5 хувьтай байна гэж нэгдүгээр сард таамагласан боловч үүнээс хоёр дахин өндөр үзүүлэлттэй гарчээ. Харин Хятадын эдийн засгийн өсөлтийг нэгдүгээр сард 4.3 хувьтай байна гэж таамагласан бол бодит байдал дээр 5.6 хувьтай байна.

Дашрамд дурдахад, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкений Хятад дахь айлчлал үр дүн муутай байна гэж үзэж байна. Удирдагчид ойрын хугацаанд дахин олон удаагийн айлчлал зохион байгуулах замаар харилцаагаа үргэлжлүүлэхээр тохирчээ. Тухайлбал, АНУ-ын Цаг уурын асуудал хариуцсан элч Жон Керри удахгүй Хятадад очиж магадгүй байна. 

Эх сурвалж: JAPAN TODAY

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
3
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж