"Монголын Галерейн Холбоо"-ны нээлтийн үзэсгэлэн боллоо

Хуучирсан мэдээ: 2023.06.21-нд нийтлэгдсэн

"Монголын Галерейн Холбоо"-ны нээлтийн үзэсгэлэн боллоо

"Монголын Галерейн Холбоо"-ны нээлтийн үзэсгэлэн боллоо
Монголын галерейн холбоо нь 2022 онд үүсгэн байгуулагдсан Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй хувийн галерейнуудын нэгдсэн дуу хоолой болж тогтвортой үйл ажиллагаа явуулахад дэмжих зорилготой ашгийн бус байгууллага билээ.
Бид нээлтийн арга хэмжээнд зориулан 1975-2003 оны хооронд дахь Монголын дүрслэх урлагийн сор болсон дараах уран бүтээлчдийн 40 орчим бүтээлийг "Тара" арт галерейн үзэсгэлэнгийн танхимд дэглэж толилуулаад байна.
Уран бүтээлчид:
– МУ-ын АРДЫН ЗУРААЧ,ТӨРИЙН ШАГНАЛТ ЛУВСАНШАРАВЫН НАМХАЙЦЭРЭН/1913-1992/
– МУУГЗ Төрийн шагналт байгалийн нэрт уран зураач Мятавын Цэмбэлдорж /1931-1995/
– МУУГЗ СУМЬЯАЖАВЫН ДОНДОГ /1935-1996/
– МУУГЗ цэрэг дайны зураач Чойжилнамсрайн Батмөнх/
– МУ-ын ТӨРИЙН ШАГНАЛТ ТҮҮХЭН УРАН ЗУРААЧ БАТЦЭНДИЙН ПҮРЭВСҮХ /1948-1991/
– МУ-ын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт,СГЗ, Ардын уран зохиолч, Бавуугийн Лхагвасүрэн /1944-2019/
– МУЭ-ийн гишүүн зураач Сэнгэравдангийн ЭЛБЭГДОРЖ/1950-1988 /
– МУЭ-ийн нэрэмжит шагналт Гочоогийн Сэрээтэр/1958-2012/
– МУЭ -ийн нэрэмжит ШАГНАЛТ ЗУРААЧ Ч.ИЧИННОРОВ /1942-2006/
– МУЭ -ийн гишүүн Д.МӨНХЖАРГАЛ 1951-2006
– Монголын Урчуудын эвлэлийн гишүүн Гомбын СООСАЙ /1929-2002/
– МУЭ-ийн нэрэмжит шагналт НАМХАЙЦЭРЭНГИЙН САНЧИР 1947-2022
– МУЭ -ийн нэрэмжит шагналт зураач Ламжавын Ганболд / 1955- 2018/
– МУ-ын Ардын Зураач, УГЗ, Төрийн Соёрхолт До. Болд
Дүрслэх урлаг шимтэн сонирхогч үзэгч та бүхний өмнө бидний үүд хаалга үргэлж нээлттэй байх болно.
Монголын Галерейн холбоо болон G Tara art gallery Тара арт галерей…
ХАЯГ:
509- р байр 101а, Тайм Скүэр, Ривер Гарден, Стадион Оргил-17012, 17-р хороо, Хан-Уул дүүрэг, Улаанбаатар Монгол
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж