Элон Маск: Би Модигийн шүтэн бишрэгч

Элон Маск: Би Модигийн шүтэн бишрэгч

Элон Маск: Би Модигийн шүтэн бишрэгч

Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Моди анх удаа АНУ-д төрийн айлчлал хийж байна. АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден Пүрэв гаригт Модиг Цагаан ордонд оройн зоогонд урьжээ. Энэ оройн зоогийн үеэр Нарендра Моди "Apple", "Google", "Microsoft" зэрэг технологийн аварга компанийн захирлуудтай уулзах төлөвтэй байна.

Түүнчлэн Нарендра Моди өчигдөр "Тесла"-ийн гүйцэтгэх захирал Элон Масктай уулзжээ. Энэ үеэр Элон Маск Энэтхэгт шинэ үйлдвэрээ барих төлөвлөгөөгөө Модид танилцуулсан.

"Энэтхэг дэх ирээдүйг бодохоор маш их сэтгэл догдолж байна. Дэлхийн аль ч том улсаас илүү Энэтхэгт найдвар тавиж байна. Би бол Модигийн шүтэн бишрэгч. Тэр Энэтхэгт зөв зүйл хийхийг үнэхээр хүсдэг. Тэр нээлттэй байж, шинэ компаниудыг дэмжихийг хүсдэг. Тиймээс тэр биднийг Энэтхэгт их хэмжээний хөрөнгө оруулалт хийхэд хүргэж байна. Энэ нь бидний ч бас төлөвлөж буй зүйл. Зүгээр л тохиромжтой цагийг хүлээж байна" гэж Маск ярьжээ.

Моди, Маск нар хамгийн сүүлд 2015 онд уулзсан. Тухайн үед Нарендра Моди Калифорни дахь "Тесла"-ийн үйлдвэрээр зочилсон юм.

Шинжээчдийн үзэж буйгаар Энэтхэг улс нь "Тесла"-ийн хувьд асар их нөөц бололцоотой орон аж. "Энэтхэгт охин компани нь байдаг АНУ-ын компани бүр илүү өндөр өсөлт, үнэ цэнийг бүтээсэн. АНУ, Энэтхэгийн түншлэлийг бий болгох нь хоёр улсын хувьд адилхан ашигтай нөхцөл. Элон Маскийн хөрөнгө оруулалт нь Энэтхэгийн тогтвортой эрчим хүчний үйлдвэрлэлийг нар, салхины эрчим хүчээр хангахад чиглэнэ. Хөрөнгө оруулалтын бусад салбарт суурин батарей, цахилгаан тээврийн хэрэгсэл орно. Энэтхэг бол Теслагийн хувьд ирээдүйтэй зах зээл" гэж "Kotak Mahindra Asset Management"-ийн гүйцэтгэх захирал Нилеш Шах хэлэв.

Эх сурвалж: CNBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Энэтхэгчүүд Дэлхийн хамгийн хүчирхэг супер гүрэн болох эхлэл тавигдаж байна даа. 2023-06-21 192.82.75.211

Америкийн том баячууд бүгд Энэтхэгрүү хошуурцгааж байна даа.

Avatar

Нэргүй 2023-06-21 213.87.152.21

~~~ Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж