"Цэрэгжсэн Япон" гэж нэрлэх хуулийн төслийг ОХУ батлана

Хуучирсан мэдээ: 2023.06.21-нд нийтлэгдсэн

"Цэрэгжсэн Япон" гэж нэрлэх хуулийн төслийг ОХУ батлана

"Цэрэгжсэн Япон" гэж нэрлэх хуулийн төслийг ОХУ батлана

Украин дахь дайнтай холбоотойгоор Японоос ОХУ-д эдийн засгийн хориг арга хэмжээ авсан. Тиймээс үүний хариу арга хэмжээ болгож дэлхийн хоёрдугаар дайны төгсгөлд зориулсан дурсгалын өдрийг "Цэрэгжсэн Япон" гэж нэрлэх хуулийн төслийг ОХУ баталлаа. ОХУ-ын парламентын доод танхим өчигдөр /2023.06.20/ энэхүү хуулийн төслийг баталсан бөгөөд ерөнхийлөгч гарын үсэг зурсан тохиолдолд хүчин төгөлдөр болох юм. Хуулийн төслийг парламентын доод танхимын Батлан хамгаалах хорооны дарга Андрей Картаполов тэргүүтэй албан тушаалтнууд жилийн өмнө танилцуулсан. 

1945 оны дайнд Япон бууж өгсний маргааш буюу есдүгээр сарын 3-ны өдрийг ОХУ 2020 оноос хойш "Цэргийн алдрын өдөр" гэж нэрлэн тэмдэглэх болсон. Тэгвэл энэ нэршлийг "Цэрэгжсэн Японыг ялж, дэлхийн хоёрдугаар дайн дууссан өдөр" гэж өөрчлөх болж байна.

Япон улс нь дайн эхэлснээс хойш хоёр улсын харилцаанд урьд өмнө байгаагүй найрсаг бус кампанит ажлуудыг эхлүүлсэн. Тэд АНУ, Европтой хамсан Москвагийн дээд удирдагчдад хориг арга хэмжээ авсан. Тиймээс энэхүү хуулийн төслийг боловсруулсан гэж доод танхимын гишүүд мэдэгджээ.

Эх сурвалж: JAPAN TODAY

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ХахаХаха
11
ТэнэглэлТэнэглэл
6
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж