Энэхүү үйл ажиллагаанд төсөл хэрэгжиж буй 4 аймгийн Засаг дарга, аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Мал эмнэлгийн газрын дарга, сонгогдсон 8 сумын Засаг дарга, малчдын байгууллагын төлөөлөл, мал аж ахуйн бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрүүд, тэдгээрийн холбоод, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, БОАЖЯ, ХХААХҮЯ-ны холбогдох удирдлага, хувийн хэвшил болон төрийн байгууллагын төлөөллүүд оролцож байна.
Үзэсгэлэнгээр төслийн 4 аймгийн сонгогдсон нэр бүхий 8 суманд туршин хэрэгжүүлэх мал аж ахуйн бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэх тогтвортой загвар үйл ажиллагааг оролцогчдод сурталчлан танилцуулж энэ чиглэлд төр, хувийн хэвшил, малчдын төлөөллүүд хамтран ажиллах санамж бичиг байгуулна.
Төслийн хүрээнд 8 суманд дараах загвар үйл ажиллагааг туршин хэрэгжүүлнэ.
- Малын тоог бэлчээрийн даацад нийцүүлэх бэлчээр ашиглалтын гэрээ, малчдын зүгээс гэрээний үүргээ хэрэгжүүлэхэд нь сумын удирдлагаас дэмжлэг үзүүлэх урамшуулал (эко системийн үйлчилгээний төлбөр)
- Малчдын бүлгүүд нь гэрээт бэлчээрийн түвшинд халдварт өвчингүй, эрүүл, тайван нутаг тогтоох үүрэг хүлээж бүтээгдэхүүний чанарыг хангах
- Хурга махлуулж өсвөр насны малыг эдийн засгийн эргэлтэд оруулах үйл ажиллагааг малчдын байгууллага хэрэгжүүлэх
- Мал, мах, ноолуурыг нэг цэгт төвлөрүүлж, чанар, гарал үүслийн хянан баталгаа гаргах, хоршоо, ХАА-н биржээр дамжуулан Хамтран ажиллах хувийн боловсруулах үйлдвэрт худалдан борлуулах
- Төсвийн хуулийн 60.2.8-д заасан малын тоо толгойн албан татвараас санхүүжин сумдад хэрэгжүүлэх боломжтой уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чиглэлийн загвар үйл ажиллагааг сумдад хэрэгжүүлж дээрх үр дүнд хүрэх.
Уур амьсгалын Ногоон сангийн санхүүжилтээр НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам хэрэгжүүлж буй АДАПТ төслөөс энэхүү үйл ажиллагааг зохион байгуулж байна.
АДАПТ төслийн тухай
Уур амьсгалын Ногоон сангийн санхүүжилтээр НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам хамтран хэрэгжүүлж буй “Монгол орны хөдөөгийн иргэдийн дасан зохицох чадамж болон эрсдэлийн менежментийг сайжруулах нь” (АДАПТ) төсөл нь байгалийн нөөцөөс хамааралтай малчдын уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадамжийг сайжруулах зорилгоор Ховд, Завхан, Дорнод, Сүхбаатар аймагт 2021-2028 онд хэрэгжүүлнэ.
НҮБХХ-ийн тухай
НҮБХХ нь ядуурал, тэгш бус байдал болон уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй шударга бус байдлыг эцэслэх зорилго бүхий НҮБ-ын тэргүүлэх байгууллага юм. Дэлхийн 170 орны түншлэгчид болон мэргэжилтнүүдийн өргөн цар хүрээт хамтын ажиллагааны дүнд эх дэлхий, хүн бүрийн сайн сайхны төлөө хөгжлийн урт хугацааны, цогц шийдлийг бий болгоход улс үндэстнүүдийг дэмжин ажилладаг.
Холбоотой мэдээ