ЖДҮХС-ийн 2023 оны ТСШХ-ны хурлаар хэлэлцэгдэх төслийн талаар мэдээлэл

ЖДҮХС-ийн 2023 оны ТСШХ-ны хурлаар хэлэлцэгдэх төслийн талаар мэдээлэл

ЖДҮХС-ийн 2023 оны ТСШХ-ны хурлаар хэлэлцэгдэх төслийн талаар мэдээлэл

Засгийн газрын 2020 оны 113 дугаар тогтоолоор батлагдсан  “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журам” болон  ХХААХҮ-ийн Сайдын 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн А/37 дугаар тушаалаар батлагдсан хөнгөлөлттэй зээл олгох Ерөнхий нөхцөл, салбар, чиглэлийн дагуу жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчийн төслийг хүлээн авах үйл ажиллагааг 2023 оны 02 дугаар сарын 09-өөс 2023 оны 03 дугаар сарын 10-ны 24:00 цаг хүртэл 30 хоногийн хугацаанд хүлээн авч, цахим системд нийт 96,7 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлт бүхий 655 аж ахуйн нэгж төслөө баталгаажуулсан байна.

Үүнээс Улаанбаатар  хотод 38,3 тэрбум төгрөгийн 192 төсөл ирснээс сонгон  шалгаруулалтын  сүүлийн  шат буюу хорооны хурлын шатанд 8,6 тэрбум төгрөгийн 43 төсөл тэнцээд  байна.

Төсөл ирүүлсэн салбарын  ангилал

Зээл олгох салбараарТөслийн тооХүсч буй зээлийн хэмжээ
1.Сүү, сүүн бүтээгдэхүүн боловсруулах0
2.Мах, махан бүтээгдэхүүний боловсруулах үйлдвэр41,050,255,400
3.Төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ боловсруулах1100,000,000
4.Хүнсний зориулалтын сав баглаа, боодлын үйлдвэр71,761,623,240
5.Хүлэмжийн аж ахуй- Мод, жимс, хүнсний ногооны үр үрслэгээ,  /Тэрбум мод хөдөлгөөн/61,192,028,500
6.Хүнсний зоорь, агуулах102,446,331,107
7.Оёмол бүтээгдэхүүн8856,465,960
8.Арьс ширэн бүтээгдэхүүн1127,020,000
9.Гоо сайхны бүтээгдэхүүн2205,000,000
10.Гахай,шувуу, зөгийн аж ахуй2393,568,700
11.Эрчимжсэн мал аж ахуй1199,000,000
12.Мал эмнэлгийн үйлчилгээ1286,600,000
Нийт дүн438,617,892,907

 

Эдгээр төслүүдэд зээл  олгох эсэх эцсийн шийдвэрийг төсөл сонгон  шалгаруулах хороо (ТСШХ)-ны хурлаар хэлэлцэж, шийдвэрлэдэг.

ТСШХ-ны бүрэлдэхүүнд төрийн бус байгууллагын 4 төлөөлөл, төрийн байгууллагын 3 төлөөлөл нийт 7 гишүүн багтдаг.

Хорооны хуралд төсөл хэрэгжүүлэгч нь төслөө өөрөө танилцуулж, хамгаалах ба сонгон шалгаруулалтын шат бүрээс авсан онооноос хамааран хөнгөлөлттэй зээлд хамрагдах боломж бүрдэх юм.

ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙН  ГАЗАР-ЗЭЭЛ,  ТӨСЛИЙН  ХЭЛТЭС

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж