Кардашиан албан ёсоор дэлхийн хамгийн нөлөөтэй хүн болов

Кардашиан албан ёсоор дэлхийн хамгийн нөлөөтэй хүн болов

Кардашиан албан ёсоор дэлхийн хамгийн нөлөөтэй хүн болов

"Time" сэтгүүл хамгийн нөлөө бүхий 100 компанийг зарлажээ. Сэтгүүлийн энэ дугаарын нүүр хуудсанд 42 настай Ким Кардашиан гарсан байна. Ким Кардашиан сэтгүүлийн нүүрэнд бишгүйдээ гардаг боловч энэ удаагийнх арай онцгой юм.

Кардашианы инстаграм хуудас 350 сая дагагчтай бол "SKIMS" брэндийн хуудас нь найман сая дагагчтай. Тэгвэл "SKIMS" брэнд нь "Disney", "Taco Bell", "TikTok" зэрэг салбар салбарын аваргуудтай хамт "Time" сэтгүүлийн зарласан шилдгүүдийн урт жагсаалтад багтжээ. Цаашилбал, "SKIMS" брэндээрээ гоёсон Кардашианы зураг "Time" сэтгүүлийн нүүрийг чимэв.

"SKIMS" брэндийг Кардашиан 2019 онд үүсгэн байгуулсан бөгөөд 2022 онд компани 3.2 тэрбум ам.долларын үнэлгээтэй байжээ. Тэрбээр энэ амжилтынхаа талаар бараг ярьдаггүй даруухан байдаг. Өөрийн арьсны өнгөнд тохиросон хувцас олох гэсэн хүслээс үүдэлтэйгээр тэр "SKIMS" брэндийг анх бий болгосон гэдэг. Өмнө нь тэр хувцас худалдаж аваад кофе, цай зэргийг ашиглан өнгийг нь өөрчилдөг байсан аж. "SKIMS"-ийн шинэ хувцас гарах тоолонд Кардашиан өөрөө өмсөж турших дуртай. Загвар зохион бүтээгчийнх нь хэлснээр тэр өнөөдрийг хүртэл 7000 хувцас өмсч үзжээ.

"SKIMS" брэнд нь дотуур хувцас, гэрийн хувцас, спорт хувцас үйлдвэрлэж байна. Мөн удахгүй эрчүүдэд зориулсан гэрийн хувцас, галбиржуулагч хувцас зохион бүтээх төлөвлөгөөтэй байгаа аж.

Эх сурвалж: DAILY MAIL

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
3
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-06-21 103.212.116.236

бөгсийг тордоход л ийм болж байдаг. энэ ойлгох ч хэцүү болжээ

Avatar

Нэргүй 2023-06-21 172.58.12.75

usa g dagsan humuuses suirel muhul y****n har tamhi heel hahuul avilga allaga har tamhi zubhun 1%saihab amidral

Avatar

Нэргүй 2023-06-21 213.87.152.21

!!!!!!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж