Жерар Пике найз бүсгүйтэйгээ сүй тавина

Жерар Пике найз бүсгүйтэйгээ сүй тавина

Жерар Пике найз бүсгүйтэйгээ сүй тавина

Хөлбөмбөгчин Жерар Пике, дуучин Шакира нар 12 жилийн хамтын амьдралдаа цэг тавьж буйгаа өнгөрсөн оны долдугаар сард зарласан. Тэдний салалтын гол шалтгаан нь Жерар Пике өөрийн компанийн ажилтан Клара Чиа нэртэй эмэгтэйтэй болзох болсон явдал юм.

Пике, Клара нар өчигдөр /2023.06.20/ Барселонад өдрийн хоол идэхээр явж байгаа нь папарацийн дуранд өртжээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар тэд сүй тавих тухай мэдээгээ энэ сарын 24-нд олон нийттэй хуваалцахаар төлөвлөж байж магадгүй.

"Жерар Пике, Клара Чиа нар гэрлэх гэж байгаа. Тэд энэ шийдвэрээ маш их чухалчилж байгаа. Сайхан мэдээгээ олон нийттэй хэрхэн хуваалцахаа хүртэл төлөвлөсөн. Пикегийн ах Марк энэ сарын 24-нд хуримаа хийнэ. Энэ өдөр тэд чухал мэдээгээ зарлаж магадгүй" гэж эх сурвалж мэдээлсэн байна.

"Women in Latin Music" гала тоглолтын үеэр Шакира салалтынхаа тухай ярьсан. "Хэн нэгэн үнэнч байх эсэх нь тийм ч чухал биш. Хамгийн гол нь та өөртөө үнэнч хэвээр байх эсэх юм. Хамгийн их төөрөлдөж явах үед хөгжим намайг өөрийгөө олоход тусалсан. Эмэгтэй хүн бүрийн амьдралд хэн нэгнийг хайрлаж, өөрийгөө байгаагаар нь хүлээж авахаа болих үе ирдэг. Төгс байх хүсэл нь үнэн байх хүслээр солигдох үед өөр нэгнийг хайх биш өөрийгөө хайдаг болно. Эмэгтэйчүүд бид бодож байгаагаасаа ч хүчтэй. Бодож байгаагаасаа ч зоригтой. Мөн бид бие даасан байх хэрэгтэй гэж сургадагаас ч илүү биеэ даасан хүмүүс.

Бусдын анхаарал, халамж, магтаалыг эрэлхийлж өөрийгөө мартаагүй тийм эмэгтэй байна уу? Ийм зүйл надад тохиолдсон" гэж тэр ярьжээ.

Эх сурвалж: DAILY MAIL

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-06-21 192.82.85.101

Ядуу Шакирагаас маань салж авсан нь болсон байнашүү Хөөрхий амьтан амьдрал нь хэцүүдлээ кк

Avatar

Зочин 2023-06-21 202.126.90.68

Ядаж өндөр цалингийн өгөөд Блүүмберг анкор болгож өгмөөр тэгэж амьдарлаа залгуулж болдоггүй юмуу?

Avatar

Нэргүй 2023-06-21 213.87.152.21

)) Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Zochin 2023-06-21 172.58.231.167

Шакира түүнтэй хэзээ ч гэрлээгүй нь болж дээ

Avatar

Зочин 2023-06-21 172.58.231.167

Ямар ухаантай,зөв эмэгтэй, ээж хүн бэ…гайхалтай
Монголын болон дэлхийн эмэгтэйчүүдийн үүнийг мөрдлөгөө болгомоор санагдлаа

Avatar

Эмэгтэй хүн 2023-06-21 202.21.104.2

Шакира маш ухаалаг үг хэлжээ. Үг үйлдэл болдог. Эргэцүүлж бодсон, өөрийн биеэр туулсан хүн л ийм үг хэлдэг. Салсан нөхөр нь харин өөдгүй хүн байж гэж бодогдож байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж