С.Батдөлийг зургадугаар сарын 30-нд шүүнэ

С.Батдөлийг зургадугаар сарын 30-нд шүүнэ

С.Батдөлийг зургадугаар сарын 30-нд шүүнэ

Улаанбаатар төмөр замын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга асан С.Батдөл болон Б.Эрдэнэхүү, Д.Адъяацэрэн, С.Баттулга, Б.Энхмандах, Ж.Багамонгол, Р.Дашбилэг нарын 7 хүнд холбогдох шүүх хурлыг зургадугаар сарын 30-нд товложээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд прокуророос дээрх нэр бүхий хүмүүст холбогдох эрүүгийн 2301000010020 дугаартай хэрэг ирж, өчигдөр /2023.06.20/ урьдчилсан хэлэлцүүлэг хийснээр ийнхүү шүүх хурлыг товлосон байна. Мөн  гэм буруугийн шүүх хуралдаан хүртэл шүүгдэгч С.Батдөлийн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр, бусад шүүгдэгч нарт Монгол Улсын хилээр гарахыг хориглосон “хязгаарлалт тогтоох” таслан сэргийлэх арга хэмжээ авч шүүх шийдвэрлэжээ.

Эрүүгийн цагдаагийн газраас өнгөрсөн нэгдүгээр сард хойшлуулшгүй ажиллагаа явуулснаар С.Батдөл болон түүний хамаарал бүхий этгээдүүдийн гэрээс 7.3 тэрбум төгрөг бэлнээр хураан авсан юм.

Түүнийг 2018 оноос эхлэн үл хөдлөх хөрөнгө худалдан борлуулж, олсон орлогоос их хэмжээний татварт ногдох орлого буюу 700 орчим сая төгрөгийг Баянгол дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах орон сууцанд болон өөрийн гэртээ нууж, татвар төлөхөөс зайлсхийсэн гэмт хэргийг үйлдсэн. Мөн татвар төлөхөөс зайлсхийсэн гэмт хэргийн улмаас олсон орлого болох 7,3 тэрбум  төгрөгийг мэдсээр байж ашигласан, түүний хууль бус эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор 2022 онд хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө худалдан авах зэргээр өөрчилж, байнга тогтвортой мөнгө угаасан гэмт хэрэг үйлдсэн гэх үйлдэлд нь яллагдагчаар татан, шүүх гэж байгаа юм.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-06-21 213.87.152.21

))))))) Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-06-21 103.229.123.49

Танил дүр зураг татвараа нуун дарагдуулсан гээд торгоод өнгөрдөг . Тэрнээс биш албан тушаалаа ашиглаж хяхан боогдуулж авилга авч , мөнгө угааж , гэмт бүлэглэл зохион байгуулсан гээд хүнд гэмт хэрэг л дээ Мафиа гэж

Avatar

Зочин 2023-06-21 139.5.218.110

Энэ утас хөвөрвөл их эвгүй. Татвар нуусан хэрэг бараг ялгүй.

Avatar

Ga 2023-06-21 192.82.88.35

hogiin gariig ue udamaar ni shalga ichij amidar ur hoich.ni

Avatar

Болдогсон бол буудчихмаар 2023-06-21 192.82.82.158

Болдогсон бол буудчихмаар юмнууд Монголоор дүүрчихлээ. Энэ ард түмэн яана даа.

Avatar

Нэргүй 2023-06-21 66.181.178.232

Хятадад бол аль хэдийн цааз.Авилга өгсөнүүд нь 20 жил.Үхэрнүүд хохь нь.

Avatar

Даган дуурайя 2023-06-21 64.119.30.83

Төмөр замын ачаа тээврийг зохион байгуулалтад оруулж, хэрэглэгчдийг хохироон барин хахуулиар авсан мөнгө нь одоо зүгээр л үл хөдлөх хөрөнгийн борлуулалтын татвар нуусан хэрэг болчихжээ. Хуулийг үнэн завхруулах юм аа. Эргүү төр засаг. Одоо бүгд хахууль авчихаад орон сууц зарсан татвараа төлөөгүй болгоцгооё доо

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж