С.Батдөлийг зургадугаар сарын 30-нд шүүнэ

Хуучирсан мэдээ: 2023.06.21-нд нийтлэгдсэн

С.Батдөлийг зургадугаар сарын 30-нд шүүнэ

С.Батдөлийг зургадугаар сарын 30-нд шүүнэ

Улаанбаатар төмөр замын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга асан С.Батдөл болон Б.Эрдэнэхүү, Д.Адъяацэрэн, С.Баттулга, Б.Энхмандах, Ж.Багамонгол, Р.Дашбилэг нарын 7 хүнд холбогдох шүүх хурлыг зургадугаар сарын 30-нд товложээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд прокуророос дээрх нэр бүхий хүмүүст холбогдох эрүүгийн 2301000010020 дугаартай хэрэг ирж, өчигдөр /2023.06.20/ урьдчилсан хэлэлцүүлэг хийснээр ийнхүү шүүх хурлыг товлосон байна. Мөн  гэм буруугийн шүүх хуралдаан хүртэл шүүгдэгч С.Батдөлийн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр, бусад шүүгдэгч нарт Монгол Улсын хилээр гарахыг хориглосон “хязгаарлалт тогтоох” таслан сэргийлэх арга хэмжээ авч шүүх шийдвэрлэжээ.

Эрүүгийн цагдаагийн газраас өнгөрсөн нэгдүгээр сард хойшлуулшгүй ажиллагаа явуулснаар С.Батдөл болон түүний хамаарал бүхий этгээдүүдийн гэрээс 7.3 тэрбум төгрөг бэлнээр хураан авсан юм.

Түүнийг 2018 оноос эхлэн үл хөдлөх хөрөнгө худалдан борлуулж, олсон орлогоос их хэмжээний татварт ногдох орлого буюу 700 орчим сая төгрөгийг Баянгол дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах орон сууцанд болон өөрийн гэртээ нууж, татвар төлөхөөс зайлсхийсэн гэмт хэргийг үйлдсэн. Мөн татвар төлөхөөс зайлсхийсэн гэмт хэргийн улмаас олсон орлого болох 7,3 тэрбум  төгрөгийг мэдсээр байж ашигласан, түүний хууль бус эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор 2022 онд хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө худалдан авах зэргээр өөрчилж, байнга тогтвортой мөнгө угаасан гэмт хэрэг үйлдсэн гэх үйлдэлд нь яллагдагчаар татан, шүүх гэж байгаа юм.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж