Тайванийн тусгаар тогтнолыг АНУ дэмжихгүй гэжээ

Тайванийн тусгаар тогтнолыг АНУ дэмжихгүй гэжээ

Тайванийн тусгаар тогтнолыг АНУ дэмжихгүй гэжээ

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкений Бээжин дэх айлчлал үргэлжилж байна. Тэрбээр Даваа гаригт болсон хэвлэлийн бага хурлын үеэр "Тайванийн тусгаар тогтнолыг АНУ дэмжихгүй" гэж хэлсэн нь анхаарал татав.

"Тайванийн хоолой, Зүүн болон Өмнөд Хятадын тэнгис дэх Бээжингийн өдөөн хатгасан үйл ажиллагаанд АНУ санаа зовж байна. Тайванийн тухайд АНУ-ын олон жил баримталсан Нэг Хятад бодлогыг би давтан хэлж байна. Тэр бодлого өөрчлөгдөөгүй. Энэ нь Тайванийн харилцааны тухай гэрээ, гурван талын хамтарсан мэдэгдэл, зургаа баталгааныхаа дагуу явж байгаа. Бид Тайванийн тусгаар тогтнолыг дэмжихгүй. Бид статус-квогийн аливаа нэг талын өөрчлөлтийг эсэргүүцсээр байна. Асуудлыг энхийн замаар шийдвэрлэхийг хүлээсээр байна. Мөн бид Тайванийн харилцааны тухай гэрээний дагуу үүрэг хүлээсэн хэвээр байна" гэж Блинкен хэлжээ.

Энэхүү хэвлэлийн бага хурлын өмнө Блинкен Хятадын дарга Ши Жиньпин, Гадаад бодлогын тэргүүлэх дипломатч Ван И нартай уулзсан. Энэ үеэр Ван И Блинкений мэдэгдэлтэй яг ижил утгатай үг хэлсэн байна.

Тодруулбал, энэ асуудал дээр Хятад улс хатуу байр суурьтай байгааг Ван И онцлоод, зөвшилцөх, буулт хийх боломж байхгүй гэжээ. Мөн АНУ-ыг Нэг Хятад бодлогыг баримталж, Тайванийн тусгаар тогтнолыг эсэргүүцэх ёстой гэж хэлжээ.

Блинкений мэдэгдэл нь "Тайванийг хамгаалахын тулд АНУ хөндлөнгөөс оролцоно" гэсэн Жо Байдены өмнөх мэдэгдлүүдтэй зөрчилдөж байна. Байдены засаг захиргааны зарим консерватив үзэлтнүүд Блинкений мэдэгдэлд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлжээ. Тухайлбал, АНУ болон Хятадын Коммунист намын стратегийн өрсөлдөөний танхимын сонгон шалгаруулах хороонд ажилладаг Жим Бэнкс энэ мэдэгдлийг "сул дорой байдлын нэг хэлбэр" гэж тодорхойлсон. Америкийн Гадаад бодлогын зөвлөлийн ахлах ажилтан Майкл Соболик хэлэхдээ Блинкенийг өмнөх амлалттайгаа зөрчилдөж байна гэсэн бол сенатор Марша Блэкбөрн АНУ-ын засаг захиргаа дээрэлхэгчдийн эсрэг зогссонгүй гэж шүүмжилжээ. 

Эх сурвалж: NEXT SHARK

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХахаХаха
6
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

17 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-06-21 213.87.152.21

)))))) Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

ИРГЭН 2023-06-21 103.9.89.103

ЁСТОЙ ГОЁ. ИНГЭЭД МУУ ТАЙВАНЧУУД МОНГОЛЧУУДЫГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРДӨГГҮЙ БАЙСАН ГОРЫГ АМСАХ НЬ ЭНЭ ДЭЭ!!! МАНАЙ х***а Ч ХҮЧТЭЙ БАЙНА ШҮҮҮҮҮҮ… ТАЙВАНЫГАА ОДОО ДАЙЛААР МОРДООД ЭЗЭЛЧИХ… БОЛОХГҮЙ БОЛ ХҮЙС ТЭМТЭРСЭН Ч ЯАДГИЙМ

Avatar

Нэргүй 2023-06-21 43.242.242.59

Манай АН-ынхан бол Тайваний тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрдөг. Тэд одоо Блинкенийг шүүмжилж Нарантөгс, Нямсүрэн нараар баахан жадлуулах байхдаа. АНУ-ын төлөө тэд боож үхэхэд бэлэн байна

Avatar

Лхагваочир 2023-06-21 66.181.160.2

тайвань төлөө Хятадтай муудаж чадахгүй л дээ.жижигхэн улсын төлөө том улстай тулна гэдэг ямар ч ашиггүй гэдгийг ойлгосон байна

Avatar

Нэргүй 2023-06-21 122.201.22.185

Энэ бол орос хятад хоёрын дундуур орж түнжингүй болгох анхны алхам улс төрийн ээлжит ов мэх

Avatar

Нэргүй 2023-06-21 88.254.4.159

Тайван Монголын тусгаар тогтнолыг саяхнаас л хүлээн зөвшөөрсөн. Газрын зураг дээр нь хүртэл Монгол гэж одоо ч байхгүй. Бид Тайванийг хүлээн зөвшөөрөхгүй. Украйны хувьд шал тусдаа өөр асуудал шүү! Тусгаар тогтносон улсруу Орос эзлэх гэж дайран орсон, Украинчууд улс орно хамгаалж амь насаа өгөх ёстой, хэрэв НАТО АНУ туслахгүй юм бол хэн туслах юм? Путин нэр хүндээ уналтаас зогоохын тулд дайн хийж эзлэн авч зогсоон гэсэн төлөвлөгөө нь бүтээгүй. Хэнч Оросруу дайраагүй гэдгийг санаарай Оросын фанатуд

Avatar

zochin 2023-06-21 202.5.202.130

Нацист үзэлтэй залуучууд орос гаралтай орос хэлээр ярьж байсан хүүхэд хөгшин залуу бүгдийг 8 жил алж хядаж байсныг зөвтгөөд байгаа юм уу даа?

Avatar

Нэргүй 2023-06-21 45.128.37.196

Мэдээж тэр бол буруу. Гэхдээ 2014 онд Крымийг оросууд нэгтгэсэнээс бүх юм эхэлсэн. Тэрнээс өмнө ийм зүйл болж байгаагүй.

Avatar

Нэргүй 2023-06-21 66.181.160.17

охуйг муужиртал шинэ дайсан одоохондоо хэрэггүй л дээ, эцсийн эцэст үйл явц хэрхэн өрнөхийг тайванийн ард иргэд л шийднэ, энэ цаг мөчид тохирсон ухаалаг үг, үйлдэл байна. украйны иргэд ч гэсэн охуй цэргүүдийг цэцэг барин угтсан бол байдал шал өөрөөр эргэх байсан, үүнийг Нато эвсэл ажиглаж байгаад тусламжийн гараа сунгасан юм.

Avatar

Нэргүй 2023-06-21 59.153.113.245

блинкен: тайван, хятад – нэг шдээ гэсэн юмуу. байлдхаа больчихсон уу.

Avatar

* 2023-06-21 59.153.113.245

үйлдвэр нтрээ гаргаад ану-руугаа буцаах гэсэн чинь зардал нь дийлдэхгүй. нэгэнт муудчихсан болхоор зүүн өмнөд ази хавиар шингэхээс өөр аргагүй. трамп чинь ану-даа үйлдвэрлэлээ явуулж байя, ажилгүйчүүдээ ажиллуулая гэсэн. тэгээд явж өгсөн. худалдааны дайнаас эхэллүү.

Avatar

Нэргүй 2023-06-21 203.23.199.101

түншээ хаядаг зан – энэ бол жинхэнэ Америк зан, Америкийг дагасан орон юу болдог гэдгийг Путин мөн ч их хэлж байгаа, хохь нь, муусайн чанкай ши-гийн үлдэгдэлүүдийг Хүчирхэг хятдад нэгтгэх нь маш зөв, Манай Монгол Улсыг их зовоосны гороо эдлэх цаг болсон

Avatar

ЗОЧИН 2023-06-21 202.9.46.111

"Тайванийн тусгаар тогтнолыг АНУ дэмжихгүй" гэчихээд зэвсэглээд байгаа хэрнээ Нэг Хятад бодлогыг би давтан хэлж байна. Тэр бодлого өөрчлөгдөөгүй гэдэг нь юу гэсэн үг вэ??? авцалдахгүй байна.

Avatar

Нэргүй 2023-06-21 66.181.186.152

USA hudlaa shdee tsaaguur zevseg ugsuuur l baigaa uursdiinhuu tushits gazar ashigtai yu l USA bulaaj deereddeg

Avatar

zochin 2023-06-21 202.179.21.244

ANU l***r uls daa

Avatar

С.Эрдэнэ 2023-06-21 112.72.10.14

тэр холын АНУ манайхыг ч дэмжихгүй нь ойлгомжтой. Тэгэхээр ганц гарц нь ЗХУ юм шүү!

Avatar

Нэргүй 2023-06-21 66.181.181.63

ЗХУ чинь шар хаданд хэвтэж байгаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж