ХЭҮК гурав дахь удаагийн шалгалтаа ирэх 7 хоногт хийнэ

ХЭҮК гурав дахь удаагийн шалгалтаа ирэх 7 хоногт хийнэ

ХЭҮК гурав дахь удаагийн шалгалтаа ирэх 7 хоногт хийнэ

Гандантэгчэнлин хийдэд шавилан суудаг хүүхдүүдийг хүчирхийлдэг байж болзошгүй гэх хэрэг гарсан. Тус хэргийг хууль хяналтын байгууллага болон хүний эрхийн байгууллагууд шалгаж байгаа аж. Шалгалтын явц ямар байгаа талаар тодруулахад хамаарах байгууллага, нэгжүүд бүгд цагдаагийн мөрдөн шалгах ажиллагааг хүлээж байгаа гэсэн юм. Иргэдийн зүгээс энэ асуудалд хүний эрх, хүүхдийн эрх ноцтой зөрчигдөж байна гэж харж байгаа учраас харьяа комисс нь зайлшгүй шалгах ёстойг илэрхийлж буй. Тиймээс тус асуудалд анхаарал тавьж байгаа эсэхийг Хүний эрхийн үндэсний комиссоос тодруулахад "Нийт хоёр удаагийн шалгалт хийсэн. Дахин хяналт шалгалт хийх эсэхийг урьдчилж хэлэх боломжгүй ч ирэх долоо хоногт хийхээр төлөвлөж байна.

Зөрчил дутагдал илрээгүй байхад дахин шалгана гэж бид дур мэдэж болохгүй. Цагдаагийн байгууллага болон бусад холбогдох газрын мөрдөн шалгах ажил дуусаагүй байна. Хэрэв шаардлагатай бол хүний эрхийн зөрчил гаргасан эсэхийг бид шалгана.

Хүний эрхийн үндэсний комиссоос энэ асуудлыг анхаарч байгаа. Гэхдээ хуулийн байгууллагын дүгнэлт гарвал дараа, дараагийн арга хэмжээг авна гэдгийг иргэд ойлгох хэрэгтэй. Ирэх долоо хоногоос ХЭҮК-ын Хүүхэд хүчирхийллийн эсрэг үндэсний хөдөлгөөнөөс Гандантэгчэнлин хийдэд шалгалт оруулна" гэсэн юм.

Ямартай ч цахим хуудаст удаа дараа гарж буй мэдээлэлтэй холбоотойгоор хүний эрхийн зөрчил гаргасан эсэхийг хариуцсан комиссоос шалгахаар болсон байна. Хамгийн чухал нь зөрчил дутагдал гаргаж хүний эрхийг ноцтой зөрчсөн нь тогтоогдвол хуулийн дагуу хариуцлага тооцох аж. Гэхдээ одоогоор мөрдөн шалгах ажил ч дуусаагүй учраас шууд мэдээлэл өгөх боломжгүйг цагдаагийн байгууллагаас мөн хэлсэн.

Тодруулбал, мэдээлэл гарсан даруйд цагдаагийн байгууллага шалгаж байгаа бөгөөд шалгалтын ажил дуусаагүй байна.

Тус асуудлыг Баянгол дүүргийн цагдаагийн газраас Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээллийн бүртгэлд бүртгэн авч, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа юм. Харин Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газраас тодруулахад "Тус асуудлыг цагдаагийн байгууллага шалгаж байгаа. Мөн харьяа Баянгол дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын газар ажиллаж байна. Тиймээс одоогоор мэдээлэл өгөх боломжгүй" гэх тайлбар өглөө.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-06-21 66.181.182.18

шалгасан болоод хөөрхий хүүг буруутгаад л өнгөрөх байх даа.

Avatar

Зочин 2023-06-21 213.87.152.21

> Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Зочин 2023-06-21 202.21.115.186

ХЭҮК очиж шалгаад нэмэргүй дээ. Ямар мөрдөн шалгах ажиллагаа явуулдаг ч байгууллага биш. Хүүхдүүдээр үнэнийн хэлүүлж чадахгүй чадвар нь ч хүрэхгүй.

Avatar

зочин 2023-06-21 66.181.190.118

ХЭҮК гэж нэг мөхөс байгууллага байнаа.

Avatar

Зочин 2023-06-21 202.126.88.170

Далай лам хэлээ гаргаад миний хэлийг хөх гэж хэлж байгаа бичлэгийг үзээд ой гутаж билээ.

Avatar

Зочин 2023-06-21 103.26.194.22

үхсэнээ шалгах юм, г*** шалгах юм уу, г*** байж л гомог шалгана биз дээ

Avatar

Зочин 2023-06-21 202.21.108.10

ХУДЛААА ш*****а

Avatar

Зочин 2023-06-21 122.201.22.185

Бүх юм нь хавтгайрсан, зүгээр л урсгалаа дагаад хөвөөд байдаг нийгэм болсон.Болж бүтэж байгаа нэг ч юм алга.Олигтой цэцэглэж буй юм гэвэл гаднаас бараа зөөж дамлан зардаг дамчид л хаа сайгүй дүүрчээ!түйшорт гэж

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж