Х.Нямбаатар: Нүүрсний сонсголыг хэзээ зохион байгуулахыг маргааш шийднэ

Х.Нямбаатар: Нүүрсний сонсголыг хэзээ зохион байгуулахыг маргааш шийднэ

Х.Нямбаатар: Нүүрсний сонсголыг хэзээ зохион байгуулахыг маргааш шийднэ

Нүүрсний сонсгол зохион байгуулах ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд Х.Нямбаатар, УИХ-ын гишүүн Т.Доржханд нар мэдээлэл хийлээ.


Энэ үеэр тэрбээр "Нүүрсний хулгайн асуудлыг УИХ-ын Хяналт, шалгалтын хуулийн дагуу үр дүнтэй хянан шалгах, ард иргэд, иргэний нийгмийн байгууллагын хүсэлт шаардлагын хүрээнд олон нийтийг ил тод, бодиттой мэдээллээр хангах, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор нүүрсний худалдан авалт, тээвэрлэлт гаалийн бүрдүүлэлт, экспорт холбогдох зөвшөөрөл, хяналтын асуудлаар УИХ-ын хяналтын сонсгол зохион байгуулах бэлтгэл ажлыг хангах, санал дүгнэлт гаргах, үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын зургаан гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулсан. асуудлыг УИХ-ын Хяналт, шалгалтын хуулиар хяналтын сонсголыг түр хороо зохион байгуулах хуультай.

Өмнө нь УИХ-ын гишүүн Т.Ганболдоор ахлуулсан түр хороо 2022 оны зургадугаар сарын 10-нд байгуулагдсан. Тус түр хороо хилийн шалган нэвтрүүлэх боомтуудын нэвтрүүлэх чадвар, боомтын үйл ажиллагаанд оролцож байгаа төрийн байгууллагууд, ААН-үүд, хил хяналтын бүсийн үйл ажиллагаа, нүүрс тээвэр логистикийн нэвтрүүлэх чадвар түүний өсөлт, экспортоор гаргаж байгаа нүүрсний гаалийн бүрдүүлэлт мөн чөлөөт бүсэд нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэл үйлчилгээ явуулж байгаа эрх зүйн орчны уялдааг шалгах 8 үндсэн асуудлаар одоогоос жилийн өмнө байгуулагдаж байсан. Энэ түр хороо УИХ-ын даргын бидэнд захирамжилсан хяналтын сонсгол явуулах боломжгүй байна. Тиймээс тусад нь бие даасан хяналтын сонсгол явуулах түр хороо, нэгж байгуулахаар болсон.

Уг нэгж нь дараах хүрээгээр хяналт шалгалтынхаа хүрээ хязгаарыг тогтоож, хяналт, шалгалт нотлох баримтыг шинжлэн судлах хяналт шалгалт зохион байгуулах санал дүгнэлтийг маргааш эцэслэн шийдвэрлэхээр боллоо гэв.

УИХ-ЫН ГИШҮҮН Т.ДОРЖХАНД:

Нүүрсний сонсголтой холбоотой Т.Ганболд гэж хүний ахалж байсан түр хороог Х.Нямбаатар гэдэг хүнээр сольчихлоо гэж буруу ойлгоод байна. Үүнийг засах ёстой.

Шинээр байгуулагдсан ажлын хэсэг цаашид шинээр түр хороо байгуулах эсэх асуудлаар дүгнэлт гаргана. Тухайн дүгнэлт дээрээ үндэслээд УИХ-ын дарга, УИХ-аар оруулж чуулганаар энэ асуудлыг хэлэлцэнэ. Хоёрдугаарт, нүүрсний нотлох баримтын сонсголыг заавал хийнэ гэдгээ УИХ  дээр ярьж тогтсон. Харин хэзээ, яаж хийх вэ гэдгийг ажлын хэсэг дээр ярьж байна. Ажлын хэсгийн гишүүд харилцан адилгүй саналтай байна. Тухайлбал, Түр хорооны дарга хаврын чуулганаар багтаагаад сонсголоо зохион байгуулах саналтай байна. Гэтэл нөгөө талаас хуулийн байгууллага хэрэг мөрдөн байцаах явцад нөлөө үзүүлэх учраас бидэнд хугацаа өгөөч гэсэн бичиг ирүүлсэн. Үүнээс үүдэн асуудал хойшлоод байгаа нь үнэн.  Ажлын хэсгийнхэн хууль хяналтын байгууллагын процесс хаана явж байгааг тодруулъя. Гэрчээр орж ирж байгаа хүмүүс нүүрсний сонсголд ирж байж, иргэдийн өмнө асуудлаа ил тод ярьж байж үр дүнд хүрнэ. Хөгжлийн банкны сонсголыг яаж хийсэн билээ. Яг түүн шиг хийхийн тулд тодорхой хэмжээний цаг хугацаа хэрэгтэй байгаа. Үүнийг та бүхэн ойлгоосой гэж хүсч байна. Тиймээс маргааш нүүрсний хулгайн асуудлаар ажлын хэсэг хуралдаж тодорхой шийдвэрүүд гаргана гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-06-20 66.181.161.146

Хэнтийд Х. Гямбаяр гэж нэг зүлэгчинь жинхэнэ дарангуйлагч гэнэ дээ

Avatar

Bataa 2023-06-20 66.181.161.101

парламентын хяналтыг хэрэгжүүлж хэвших талаар арга хэмжээ сүүлийн үед авч байгаа нь ардчилсан ёсны хөгжилд нэн чухал гэж үзэж байна.

Avatar

ХУУЛЬЧ 2023-06-20 202.9.46.68

УЛЫН ИХ ХУРАЛ ХУУЛИЙН БИЕЛЭЛТЭЭ ШАЛГАЖ ДҮГНЭДЭГ ГАЗАР БОЛОХООР 1922 ОНЫ 6-Р САРД НҮҮРСНИЙ ТАЛААР ГАРСАН ХУУЛИЙН ШАЛГАХ АЖИЛАА ОРСОН ХЭРЭГ .ОДОО ТЭР ХОРОО ШҮҮХ ЗАСАГЛАЛ БОЛЖ ХУЛГАЙ ШАЛГАДАГ БИШ ШҮҮ ,,,,ХАРИН ,Хөгжлийн банк монгол улсын хамгийн том хувьцаа эзэмшигч Монгол улсын засгийн газар болохоор яаж гадна дотгоос цуглуулж МӨНГӨ банкаа хэрэхэн ажиллуулж байгааг шалгана шүү дээ .ТЭГЭЭД ХӨГЖЛИЙН БАНКНЫ ХУУЛИЙГ ИХ ХУРАЛ БАТАЛСАН ХОЙНО ХУУЛИЙН БИЕЛЭЛТЭЭ ШАЛГАСАН ХЭРЭГ .

Avatar

Нэргүй 2023-06-20 213.87.152.153

~~~~~ Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Төрийн албаны ахмад ажилтан Ш.Раднаа: Ерөнхий асуудлаа таниагүйгээр тодорхой асуудлыг шийдэх гэвэл мухардалд ордог зүй тогтолтой 2023-06-20 66.181.186.246

ҮАБЗ ямар асуудлаар ямар шийдвэр гаргасан юм, ЗГ ямар асуудлаар ямар шийдвэр гаргасан юм, Эрдэнэс таван толгой компаний удирдлага дээд байгууллагын шийдвэрээр ямар шийдвэр, өөрөө дур мэдэн ямар шийдвэр гаргасан юм гэсэн ерөнхий асуудлаа ил болгоод, зааглаад өгвөл бүх зүйл тодорхой болж, хариуцлага хүлээхиэзэн тодорхой болно. Ингэж чадахгүй, зөвхөн нүүрсний компаний түвшинд сонсгол хийгээд нэмэргүй.Яагаад гэвэл, хуулийн байгууллага сонсголгүйгээр үүнийг хийчих ажил.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж