"Хүүхэд хүчирхийлсэн байж болзошгүй хэргийн шалгалт дуусаагүй"

Хуучирсан мэдээ: 2023.06.20-нд нийтлэгдсэн

"Хүүхэд хүчирхийлсэн байж болзошгүй хэргийн шалгалт дуусаагүй"

"Хүүхэд хүчирхийлсэн байж болзошгүй хэргийн шалгалт дуусаагүй"

Гандантэгчэнлин хийдэд шавилан суудаг хүүхдүүдийг хүчирхийлдэг байж болзошгүй гэх хэрэг гарсан. Тус хэргийг хууль хяналтын байгууллага болон хүний эрхийн байгууллагууд шалгаж байгаа аж. Шалгалтын явц ямар байгаа талаар тодрууллаа.

Мэдээлэл гарсан даруйд цагдаагийн байгууллага шалгаж байгаа бөгөөд шалгалтын ажил дуусаагүй болохыг Цагдаагийн ерөнхий газраас мэдээлэв.

Хүний эрхийн зөрчил болоод насанд хүрээгүй хүүхдийг санаатайгаар хүчирхийлсэн байж болзошгүй асуудалд Хүний эрхийн үндэсний комиссоос анхаарч байгаа бөгөөд хоёр удаа шалгалт оруулахад зөрчил тогтоогдоогүй байна. Гэхдээ хуулийн байгууллагын дүгнэлт гарвал дараа, дараагийн арга хэмжээг авна гэлээ.

Харин Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газраас тодруулахад "Тус асуудлыг цагдаагийн байгууллага шалгаж байгаа. Мөн харьяа Баянгол дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын газар ажиллаж байна. Тиймээс одоогоор мэдээлэл өгөх боломжгүй" гэх тайлбар өглөө.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
6
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж