32 мянган хоригдлын Украин дахь гэрээний хугацаа дуусчээ

32 мянган хоригдлын Украин дахь гэрээний хугацаа дуусчээ

32 мянган хоригдлын Украин дахь гэрээний хугацаа дуусчээ

Украинд тулалдаж байсан 32 мянга орчим хоригдлын гэрээний хугацаа дуусаад гэртээ харьсан гэдгийг "Вагнер"-ын тэргүүн Евгений Пригожин хэллээ. Энэ нь зургадугаар сарын 18-ны байдлаарх нийт тоо юм. Тэдгээр хоригдол нь Луганск болон Донецк мужид хөлсний цэргийн хувиар байлдааны ажиллагаанд оролцсон аж.

Түүнчлэн "Вагнер"-т элсээгүй энгийн хоригдлууд гэрээний хугацаагаа дуусгачихаад илүү их гэмт хэрэг үйлдсэн гэв. Тодруулбал, "Вагнер"-ын цэргүүд 83 гэмт хэрэг үйлдсэн нь энгийн хоригдлуудын үйлдсэн гэмт хэргээс 80 дахин цөөн тоо гэж Пригожин сайрхжээ.

"Вагнер" бүлэг өнгөрсөн зунаас Оросын хорих ангиудаас ялтан элсүүлж эхэлсэн. Улмаар энэ оны хоёрдугаар сард хоригдол элсүүлэх кампанит ажлаа зогсоож байгаагаа "Вагнер" зарлажээ. Ялтнууд Украинд зургаан сар тулалдаад, амьд үлдэж чадвал ялыг нь хөнгөлж, өршөөл үзүүлэхийг санал болгосон аж. Хоригдлуудын эрхийн төлөө тэмцэгч Ольга Романовагийн хэлснээр хувийн арми 48-49 мянган ялтныг элсүүлсэн байна. "Эндээс 30 мянга орчим хоригдол нь байлдааны үеэр амь үрэгдсэн" гэж тэр хэллээ. 

Тэгэхээр Пригожины хэлж буй 32 мянга гэдэг нь хэтрүүлсэн тоо байж болзошгүй гэж үзэж байна.

Эх сурвалж: THE MOSCOW TIMES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Ах нараа 2023-06-20 59.153.87.56

одоо гэртээ хариад алж талаад дээрэмдээд өг

Avatar

Нэргүй 2023-06-20 66.181.179.127

элбэгдоржийн сайт юу ч гэж мэднэ шүү

Avatar

Нэргүй 2023-06-20 122.201.22.185

Эргүүтсэн өмбүү юу чи

Avatar

ПРИГОЖИН 2023-06-20 122.201.22.93

ТЭНЭГ ҮХЭР МОНГОЛЧУУД ТА НАР ИЙМЭРХҮҮ МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛД ТАРХИА УГААЛГАСААР ИРСЭН УГААГДАЖ БАЙГАА УГААСААР Ч БАЙХ БОЛНО !!!

Avatar

Нэргүй 2023-06-20 213.87.152.153

! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

MGL 2023-06-20 103.229.121.175

Хоригдлуудыг хог гэж хэлж бас болохгүй шүү. Хоригдол бол янз бүрийн гэм буруутай ч тэд хүний ангиллаас хэзээ ч хасагддаггүй. Гэм буруутай хүмүүс түүндээ тохирсон л ял авдаг.

Avatar

өвгөн 2023-06-20 192.82.81.118

орос чинь тэр чигтээ асар том гулаг бөөнөөр хорих лагер шүү дэ ккк. фашист путлерт орос иргэд бол зүгээр л зарлагын материал

Avatar

Зочин 2023-06-20 64.119.27.145

Дэлхийд хамгийн их гэмт хэрэг гардаг орон бол АНУ. Гэмт хэрэгтэнг орогнуулдаг орон гэж хэлж болно. Гэвч түүний өчүүхэн хэсэг нь баригдаж ял эдэлдэг гэх. Ялангуяа ядуусын хороололд цагдаа нар ажиллахаас эмээдэг. Цагдаа нар хуягт машинтай олуул бүлгээр очиж нийгмийн хэв журам сахиулахыг оролддог. Гудманд мансуурсан хүмүүс олон.Дэлгүүрээс худалдан авсан зүйлээ дээрэмдүүлэх явдал бол бараг хэвийн үзэгдэл. Амь насаа алдах асар эрсдэлтэй л гэж хэвлэлүүдэд бичиж зурагтаар яриад байна

Avatar

Нэргүй 2023-06-20 66.181.181.63

Оросоор дүүрэн ялтнууд энгийн иргэдийн дунд орж ирлээ дээ.

Avatar

Зочин 2023-06-20 64.119.27.145

Манай ч ялгаагүй өршөөл үзүүлж буй нь энэ гээд ялтнаа бараг бүгдийг сулладаг биз дээ. 48 мянган ялтанг цэрэгт элсүүлсэнээс 30 мянга нь амь үрэгдсэн гэдэг бол лав зхиомол худал тоо

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж