32 мянган хоригдлын Украин дахь гэрээний хугацаа дуусчээ

Хуучирсан мэдээ: 2023.06.20-нд нийтлэгдсэн

32 мянган хоригдлын Украин дахь гэрээний хугацаа дуусчээ

32 мянган хоригдлын Украин дахь гэрээний хугацаа дуусчээ

Украинд тулалдаж байсан 32 мянга орчим хоригдлын гэрээний хугацаа дуусаад гэртээ харьсан гэдгийг "Вагнер"-ын тэргүүн Евгений Пригожин хэллээ. Энэ нь зургадугаар сарын 18-ны байдлаарх нийт тоо юм. Тэдгээр хоригдол нь Луганск болон Донецк мужид хөлсний цэргийн хувиар байлдааны ажиллагаанд оролцсон аж.

Түүнчлэн "Вагнер"-т элсээгүй энгийн хоригдлууд гэрээний хугацаагаа дуусгачихаад илүү их гэмт хэрэг үйлдсэн гэв. Тодруулбал, "Вагнер"-ын цэргүүд 83 гэмт хэрэг үйлдсэн нь энгийн хоригдлуудын үйлдсэн гэмт хэргээс 80 дахин цөөн тоо гэж Пригожин сайрхжээ.

"Вагнер" бүлэг өнгөрсөн зунаас Оросын хорих ангиудаас ялтан элсүүлж эхэлсэн. Улмаар энэ оны хоёрдугаар сард хоригдол элсүүлэх кампанит ажлаа зогсоож байгаагаа "Вагнер" зарлажээ. Ялтнууд Украинд зургаан сар тулалдаад, амьд үлдэж чадвал ялыг нь хөнгөлж, өршөөл үзүүлэхийг санал болгосон аж. Хоригдлуудын эрхийн төлөө тэмцэгч Ольга Романовагийн хэлснээр хувийн арми 48-49 мянган ялтныг элсүүлсэн байна. "Эндээс 30 мянга орчим хоригдол нь байлдааны үеэр амь үрэгдсэн" гэж тэр хэллээ. 

Тэгэхээр Пригожины хэлж буй 32 мянга гэдэг нь хэтрүүлсэн тоо байж болзошгүй гэж үзэж байна.

Эх сурвалж: THE MOSCOW TIMES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж