Онгоцны хаалга онгойлгохыг завдсан хэрэг дахин гарчээ

Онгоцны хаалга онгойлгохыг завдсан хэрэг дахин гарчээ

Онгоцны хаалга онгойлгохыг завдсан хэрэг дахин гарчээ

Филиппиний Себу хотоос Инчоныг чиглэн нисч байсан "Jeju Air" авиа компанийн онгоцны хаалгыг хүчээр онгойлгохыг завдсан хэрэг өчигдөр /2023.06.19/ гарчээ. Гэхдээ хаалгыг онгойлгож чадаагүй бөгөөд энэ хэргээс болж хэн ч гэмтэж бэртээгүй. 

180 орчим зорчигчтой Боинг 737 онгоц Даваа гаригийн 01:49 цагт Себугаас хөөрчээ. Нислэг эхлээд нэг цаг орчмын дараа тухайн зорчигч цээж давчдаад байна гэж хэлээд, эвгүй үйлдлүүд хийж эхэлсэн байна. Нислэгийн багийнхан түүнийг онгоцны үйлчлэгч нар болон зарим тусгай үйлчлүүлэгчид суудаг суудалд суухыг санал болгосон. Гэвч зорчигч хэвийн бус үйлдлээ үргэлжлүүлсээр, улмаар хаалга онгойлгохоор гарц руу гүйжээ. Тухайн үед онгоц газардахад гурван цаг дутуу байсан. Онгоцны үйлчлэгчид болон бусад зорчигч хамтран зорчигчийг тайвшруулсан бөгөөд Инчонд хүрмэгцээ нисэх онгоцны буудлын цагдаад хүлээлгэн өгчээ. 

Үүнтэй төстэй хэрэг явдал тавдугаар сарын сүүлээр "Asiana Airlines"-ын онгоцонд тохиолдсон. Тодруулбал, Өмнөд Солонгосын Чежү арлаас Дэгү хот хүрэх аяллын үед нэгэн зорчигч хаалга онгойлгосон хэрэг гарсан. Хаалга онгойж, маш их салхи орж ирэн, зорчигчдод амьсгалахад хүндрэлтэй байсан ч онгоц аюулгүй газардаж чаджээ. 

Эх сурвалж: YONHAP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
4
ХарамсалтайХарамсалтай
4
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
3
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-06-20 213.87.152.153

!!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж