Парламентын тогтолцоотой болсноор найман сонгууль явуулахдаа найман өөр хууль баталсан завхарлыг УИХ-ын дарга хэлэн шогширч, энэ явдлыг эцэс болгож буйг цохон тэмдэглээд, ес дэх Сонгуулийн хуулийг батлав. Эмэгтэйчүүдийн тэгш эрх гэж тив дэлхийгээр нь урьж донгоссон хэр нь 2028 оноос эмэгтэйчүүдэд 40 хувийн квот олгохоор батлав. “Хүмүүн төрөлтхтөн”-ийн 100 жилийн ойгоор хөөрхий бидний бүсгүйчүүд хөгжлийн замдаа орох мөрөөдөлтэй үлдэв. Арав дахь сонгуулиар арав дахь хуулийг батлахгүй гэсэн баталгаа даан ч алга…
…Өнгөрсөн өвлийн 1,3 их наядын хэмнэлтээ даруй 500 тэрбумаар нэмж, 1,8 их наядыг төсвийн тодотголоор нэмэв. Энэ мөнгөөр тэтгэвэр нэмж, хүүхдийн мөнгийг алагчлалгүй олгохоор болов.
“Хүүхдийн мөнгө бол халамж биш” гэх сөрөг хүчний үгийг тэд зээлдэв. Ялгаварлал ингээд дуусаагүй. Малчдын НД-ын шимтгэлийн 50 хувийг иргэдээс хураасан татвараас даах хуулийн төслийг наадмаас өмнө батална. Хамгийн их тэгш эрх ярьдаг тэд хамгийн ихээр ялгаварлах бодлого барьдаг.
Сонгуулийг угтсан ээлжит хорлон сүйтгэлээ эрх баригчид хийж байна. Найман жил төр барьж Монголыг зомгол болтол зорсон тэд золиослоод ч болов эргэн сонгогдох нь чухал болов. Сталины хэлсэнчлэн “Нэг хүний үхэл эмгэнэл. 1000 хүний үхэл статистик” гэдгийг Монголд хэрэгжүүлсээр ирсэн тэд эмгэнлийг эрээ цээргүйгээр ашигласаар буй нь төр, нийгмийн зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэг болов. 2019 онд С.Зоригийн хэргийг шинээр үүссэн нөхцөл байдал гэгчээр сонгуульдаа ашиглаж, тагнасан, ялласан АН-ын нөхдүүдийг шоронд хийсэн бол энэ удаад ч яг л сурсан зангаараа Ц.Амгаланбаатарын бичлэгийг ХЭҮК-оор дамжуулан ил болгож сюрприз барив.
Үүнийг ажигласан өмгөөлөгч Б.Мэргэн энэ талаар “Шүүх хуралдаанд Ц.Амгаланбаатар гэрчээр орж ирэв. Хоёр цаг гаруй мэдүүлэг авахад ярьсан зүйл нь хэд хэд зөрөв. “Таны өмнөх мэдүүлгүүд зөрүүтэй, эргэж буцсан байх юм. Одоо ч өөр өөр юм яриад байна” гэхэд хээвнэг “Би угаасаа худлаа ярьдаг юм” гэж билээ. Хэрэг шалгах явцад маш олон удаа худлаа түүх зохиож цагдаа нарыг төөрөгдүүлж явсаар эцэст нь нотлох баримтуудаар тогтоосон байдаг” гэж бичжээ.
Ц.Амгаланбаатар Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүлийг хэрэгт холбогдуулах даалгавраа ээрч муурсаар биелүүлэв. Сонгуулийн өмнө массын тархийг угаадаг МАН-даа шалгарсан, маньдаа улиг болсон нөгөө л нэг улс төрийн бохир технологи. Хамгийн эмгэнэлтэй нь хүний эрхийг хамгаалах ёстой байгууллага нь хэрэгтний эрхийг хамгаалаад сүйд…
С.Зоригийг хөнөөсөн хэргээр намынхныг нь намнах хэрэгсэл болгон ашиглаж ирсэн МАН-д наад захын хүн ёсны хэмжүүр алга.
2000 онд хурандаа Д.Мөрөнг дэвшүүлэхдээ л ашиглаж байсан гээд тооцвол долоон удаагийн сонгуулиар С.Зоригийг хөнөөсөн хэргээр сонгогчдыг самууруулах нь. Үүнийг нь мэдсэн юм шиг С.Зориг монгол хүнд биш, монголчууд саруул ухаантайд ч биш, саруул ухаанд итгээд байж.
МАН хүний амь хороосон хэрэг байтугай монголчуудын үүх түүхийг үгүйсгэхдээ өчүүхэн ч харамсдаггүй нам. Бусдын гар хөлж болж, октябрын хувьсгалыг Монголд импортлохдоо жинхэнэ хувьсгалчдыг нь адгийн шаар болгож түүх бичлэгт гүтгэсээр ирсэн тэд одоо ч монголчуудын үүх түүх, үнэт зүйлсийг гутаасан хэвээр байгаагийн тод жишээ нь зунжингаа хийх жалганы 100 жилийн ойнууд.
Тэд өмнө нь хэлмэгдүүлж, хядаж, түүнийгээ зөвтгөж, үхсэн хүний ясыг хүртэл өндөлзүүлэн үр хүүхдийг нь хавчиж байсан. Одоо ч өөрчлөгдсөнгүй. С.Зоригийн бүхэлд нь нууцаас гаргахгүй хэр нь өөрсдөдөө ашигтай байдлаар хэсэгчлэн олон нийтэд ил болгосоор хэргийн оролцогчдийг хүртэл сулласан. Одоо харин өрсөлдөгч хүчнийхээ лидерүүдийг тэднээр гүтгүүлэн сонгуулиар яллах бэлтгэлээ л базаагаад байгаа.
Ер нь ганц С.Зоригийн хөнөөсөн хэрэг ч биш. Хөгжлийн банк, нүүрсний хэрэг, ЖДҮ, “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувь гээд их хэмжээний тоносон, дээрэмдсэн, цөлмөсөн хэргийн ард тэд байсаар байгаа хэр нь бусад руу чихдэг. Харин өөрсдөө улайм цайм үйлдсэн хэргээ ч хүлээж чаддаггүй, арчаагүй нам.
Тогтвортой хөгжлийн бодлого яриад тогтвортойгоор хулгай хийхээ л бодохоос бус хөгжлийн тухай ойлголт тэдэнд байхгүй. Эдийн засгаа жинхэнэ утгаараа сэргээж, иргэдийнхээ эрх ашгийг хамгаалахад тэдний зориг дутна. Энэ нам үүсэн байгуулагдсан цагаасаа л эх орны нэр барьж эх орончдыг хядаж, хядаагүй юм гэхэд хядуулах боломжийг олгож ирсэн. Одоо ч монголчуудыг талцуулаад хуваан цөлмөж байна. Бодоог, Чагдаржавыг, Данзанг, Гэндэнг, Амарыг, Сүхбаатарыг хэн хөнөөсөн юм бэ, тэд. Тэдэнд тийм зүйл хийх боломжийг хэн олгосон бэ, бид… Хэрээ хүртэл талийгаачийн ясыг тайван үлдээдэг байтал түүнд шунан, ашиг хонжоо хайх, хүний ой ухаанд багтамгүй адгийн араншин коммунистуудаас л гарсаныг бичигч бус түүх гэрчилнэ.
Монголчуудын үүсэл гарал, ёс заншил, түүх соёлыг өөрсдийн бий болсон 100-хан жилээр төсөөлж, жишдэг жижигхэн тархитай намчдад "улай эргэх" гэдэг үгний утга учрыг хэдэн зуун жил монголчууд хэрэглэснийг хэлэх нь илүүц биз ээ.
Зочин 2023-06-20 43.242.242.59
Зоригийг алсан хүнмийг Булган хэлчих гэхээр насаараа шүүмжлүүлж хэцүү байдалд орно гэж айсаар ирлээ. Зоригийн үхлийн талаар Бошигт, малыш Энхтүвшин нар үндэслэлтэй зүйл ярьдаг.МАН-ынхан С.Зригийг аллаа гээд тэд Ерөнхий сайд болох боломжгүйг маш сайн мэднэ. Харин ч АН-аас ганцхан Зориг ерөнхий сайд хийх боломжтой гэж МАН-ынхан үзээд нэр дэвшүүлэхийг нь хүлээж суусан.Нөгөө хэдийг нь хүлээж аваагүй.үүнээс л аллага үүдэлтэй дээ
Зочин 2023-06-20 43.242.242.59
МАН бол улс орныг туурга тусгаар улс болгосон. Хэлмэгдүүлэлтийг МАН хийгээгүй. Үүнийг коментерн зохиомлоор хийсэн.: Түүхээ мэдэхгүй битгий тэнэг юм бичиж бай Нарантөгсөө, Нямсүрэн. Та нар түүхийг гүтгэж чадахгүй. Та нарт итгэдэг танай намын цөөхөн хүн нл байна. Хэлмэгдүүлэлийн үед МАн болон шударга гишүүд хамгийн их хэлмэгдсэн. Бид түүхээ мэднэ. Мэдэхгүй гэж бодож байгаа чинь том эндүүрэл. Та нарын амнаас өөдтэй үг гарахгүй. Орос улстай муудалцуулж улс орноо хорлох тухай л бодож байгаа
Зочин 2023-06-20 213.87.152.153
!!!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k
ENHBAYAR BUYU DOIL1974@GMAIL.COM 2023-06-20 202.126.90.140
Masn zob dygnelt bolj.Gebcn yyniig mass oilgoj huleej abahiig huleeh yum bol songuuliin bas neg tsekl ongorno.Huucnin huu mundag zohiol yum bilee.Gene genehen sanagdah yum cnaabaas gej…
Зочин 2023-06-20 195.176.10.73
дэлхийн 2 р дайны үед Азид япончууд галзуурч 731- р анги/гэгч туршилтын баазад амьд хүмүүсээр туршилт хийж,Европт Германд Гитлер,Италийн Муссолине хоёр галзуурч Гитлерийн үхлийн арми Европын ард түмнийг алан хядаж хорт хийн зуухаар хордуулан хүний ясан овоо овоорч хот тосгодыг нь үнсэн товрог болгон шатааж Тэдний бий болгосон өргөст торон хашаатай олон зуун шорон гяндангууд нь үй олон хүний ясаа тавих газар болон байсан 70 гаруйхан жилийн өмнөх түүхийг хүн төрөлхтөн яаасан амархан мартана вэ?
Зочин 2023-06-20 202.126.90.32
Тэнэг хүүрээ тэрий чинь хэн ч мартаагүй !!! Гагцхүү тэрнээс хойш орчлон хорвоо орвонгоороо өөрчлөгдсөний г чи ойлгоогүй яваадаа дүгнэлт хий !!!
Зочин 2023-06-20 192.82.82.97
2000 д оны үед хэргийг илэрүүлсэн хүнд 500 н сая төг өгөнө гэсэн , тэгээд хэн авсан бэ , буцааж өгсөн үү , бас гэрт нь малгайгаа орхиод санд мэнд гарсан нэг хүний тухай гээд сонирхолтой асуудлуудаа яриач ээ
Голимонсайхан 2023-06-20 124.158.70.121
Батүүл турсикээ мартсан орны араас гарч ирсэн гэж Цогтбаяр хошууч хэлээд Үүлийг 2 сар шоронд суулгавдаа Элбэгдорж Улсын баатар цолыг яах гэж Батүүлд өгсөн гэж бодож байна Салга саарал нь тэнэг учраас өөрийгөө хамгаалж чадахгүй Улсын баатар цолтой хүнийг арайч шууд аваачаад буудчихгүй гэж горьдсон хэрэг
Зочин 2023-06-20 66.181.190.253
Бат-үүл,Элбэгдорж нар сандралд орлоо шүү.
Иргэн 2023-06-20 64.119.26.99
МАН гэж үүлээ үзсэн нам байх юм. Монгол Улсын хөгжил цэцэглэл тэртээ тэргүй 100 гаруй жил энэ намтай холбоотой. 100 бүү хэл 4 жил төрийг тогторвортой барьж чадаагүй АН-ын бууны нохойнууд юу гэж хуцсан ч ард иргэд итгэхээ бйасан. 16 настай хүү, 2 нялх хүүхэдтэй хүүхэн Эрдэнэтээс ирж хүн а**а гэж юу байх вэ дээ Анхнаасаа тавилтай жүжиг байсан шүүдээ
Зочин 2023-06-20 192.82.69.246
2uulaa l novshiin nam hunii orontsoguud
Зочин 2023-06-20 122.201.22.185
Эрлийзүүд нам болж тоглоод гадны бодлогыг монголд сайн хэрэгжүүлж тэнэг ард түмнээр туг тахьсаар
зочин 2023-06-20 202.21.126.30
Хөөрхий Элбэгдорж, Хурц, прокуро Эрдэнэбат гурвын зохиолыг нь бичиж дэглэсэн эмгэнэлт жүжиг харин үнэнд баригдаж дууссан нь яамай л даа. Амгаланбаатарыг хоригдож байгаа хүн гэдэг утгаар нь удаа дараа хүсэлт өргөдөл бичсэн учраас ХЭҮК очиж уулзсан, хүсэлтээр нь яриаг нь ил болгосон нь хуульд харшлаагүй шүү. Элбэгдоржийн троллууд боож үхлээ л дээ.
м 2023-06-20 202.126.90.32
Амгаланбаатарыг МАН хүндэт гишүүнээр элсүүлвэл зохино !
мМАН-ын гишүүн 2023-06-20 202.126.90.32
Амгаланбаатарыг МАН хүндэт гишүүнээр элсүүлвэл зохино !
Зочин 2023-06-20 188.162.254.101
дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олохгуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс шургалсан байгууллагыг тараая !
Зочин: Илрэх болов уу гэсэн хүмүүсийн итгэл алдраад одоо энэ хэргийг сонирхохоо больждээ. 2023-06-20 66.181.186.246
БУЛГАН Л ҮНЭНИЙГ ХЭЛВЭЛ ХЭЛНЭ. БУЛГАН ОДООГИЙНХ ШИГ ДУУГАЙ НУУГААД БАЙВАЛ ЭНЭ ХЭРЭГ ИЛРЭХ МАГАДЛАЛ БАРАГ БАЙХГҮЙ.Учир нь Булган ганц гэрч нь. Ганц гэрчээ шүүх хуралдаанд оруулаагүй. Учир нь Булган Содномдаржаа, Чимгээ хоёрыг биш гэж мэдүүлснээс болсон гэцгээх юм.Үнэмшилтэй болгохын тулд захиалгаар гэсэн. ГЭТЭЛ ХЭН ЗАХИАЛСАН НЬ ТОДОРХОЙГҮЙ БАЙХАД 3 ХҮНИЙГ ЯЛЛАСАН. БӨӨН БУДЛИАН.Амгаланбаатар тагнуулын ажилтны нэрийг хэлвэл түүгээр хөөгөөд үзвэл яадаг юм болдоо
Зочин 2023-06-20 122.201.21.111
Өөрсдөд нь ашиггүй болхоор хэргийг нээлттэй болгохгүй байгаа биз дээ. Булганд дугарах эрх байхгүй. Яагаад гэвэл хэрэг нууц. Нууц хэнд ашигтай вэ. Мэдээлэл нээллтэй болвол хэнд ашиггүй вэ. Сайн бод
Баяр 2023-06-20 202.21.120.62
Зориг агсныг алсан хүнийг харсан нэг л хүн байгаа тэр нь Зориг агсан юм гэж Элбэгдорж хэлээ биздээ
Зочин 2023-06-20 188.162.254.101
цолмон гээч нудээ
Зочин 2023-06-20 192.82.73.196
Засгийн эрхэнд гарч дахин данс улайлгаж цөлмөх ганцхан зорилготой хуйвалдагсад бол ардчиллын нэр ашигладаг, эрүүгийнхний үүр болсон адал балмадуудын бүлэглэл-АН мөнөөс мөн болой. Эх орны минь түүхийн 100 жил атугай өчигдрийн үйл явдлыг өнөөдөр үгүйсгэн дайрдаг хууч өвчтэй. Монгол 1921 оны аугаа их хувсгалын өмнө ямар байсныг Дэлхийн түүх нотлох төдий бус энэ гүжирдэгсэд өөрсдөө маш сайн мэдэх боловч зориудаар МАН руу дайрахад ашиглдаг. Энэ гүжир хар ПИАР нь яг өөрсдийн нь хийдэг үйлдэл бдаг юм
Зочин 2023-06-20 150.129.142.185
Усанд орохоосоо айдаг, алж магадгүй гэж ШШГЕГ ийг нь нулимлаа.ХЭҮКомисс гэдэг байгууллагыг нохойд барьдаг мод шиг ашиглалаа.Төрөөр тоглож төрийн нэр хүнд хог дагаад улсдаа итгэх иргэдгүй.Тэгэхээр энэ ялтаны хэлсэнээс хүчтэй бүлэглэл бас нөгөө талд байна.Ямар ч еөк Женко Хүүе гэмгүй гэж хэлээгүй.Хэргийг илрүүлдэг дэлхийн технологи 15 жилийн дараа орж ирнэ.Хурц бол алиалагч.МАН засаглаж Нямка хуулийн сайд Энхбаяр еөк байх үед жирийн ажилтан Хурц 3 хүнтэй хүн Европоос хулгайлж авчирсан байдаг.
иргэн 2023-06-20 103.11.192.133
Үхэхдээ үхэр буугаа гэдэг шиг л юм. иймэрхүү хогийн ялтанэы үгэнд улныхан хар масс нь итгээд МанГАРууд нь ялна гэдэг орос технологи одоо явахгүй болсон шүү залуус олноороо саналаа өгөөд сонгуульд ороод ирвэл өвөө эмээ улны хэдээсээ илүү ухаалаг сонголт хийж Монголын нийгэм эрүүлжих байх гэж л найдаж байна.
Батаа 2023-06-20 122.201.23.122
Эрүүгийн ялтны эрхийг МХЭК хамгаалдаг болж гэнэ. Эгэл иргэн яаж яаж ч байсан ганц үг ганхийхгүй
Зочин 2023-06-20 138.199.12.82
Яг миний бодож явдаг зүйлсийг бичиж. Хамгийн зовлонтой нь Монголчууд эхлээд сонсоноо л үнэн гэж итгэдэг хүмүүс. араас нь ямар ч тайлбар нотолгоо байгаад нэмэргүй. Жишээ нь: Үүлийн малгай.
зочин 2023-06-20 103.57.95.28
Зиа мэдэхгүй юм даа. Талийгаач Зоригийн төрсөн дүү С.Оюун хүртэл ахыг нь хөнөөсөн гэх 3 хүнийг а******н гэдэгт итгэхгүй гэсэн утгатай юм ярьсан бнлээ.
Зочин 2023-06-20 192.82.69.230
МАН Монголын, монголчуудын урьдын түүхийг бүрмөсөн үгүйсгэж, зөвхөн сүүлийн 100 жилд Монгол улс үүсэж бий болсон юм шиг ярьдаг, хуурамч түүх зохиодог. МАН-ын түүхэнд үнэн юм байхгүй, тэд Монголын түүхийг өөрийн таалалдаа нийцүүлэн бүрэн засварлаж, шинээр зохион бичсэн. МАН-ын ганц үнэн бол энэ 100 гаруй жилд Монгол улсыг удирдан жолоодож, баастай жорлонг чадан ядан барьж сурсан нь бас бусдыг нь гаднаас гуйлга гуйж бариулсан….