Боловсролын ерөнхий хуулийн эцсийн хэлэлцүүлэг байнгын хороон дээр болж англи хэлийг үндсэн гадаад хэл болгох заах заалт унажээ. Энэ талаар УИХ-ын гишүүн, тус хуулийн ажлын хэсгийн ахлагч Г.Дамдинням “Боловсролын ерөнхий хууль дахь англи хэл унав. Энэ санал хураалтыг үеийн үед санаж явах болно. Ардаасаа харамладаг ахиу боломж гэж байдаг ажээ, харамсалтай” гэж жиргэжээ. Хариуд нь Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар “Маргааш УИХ-ын нэгдсэн хуралдаан дээр гишүүдийн олонх нь Англи хэлийг дэмжинэ гэдэгт итгэж байна аа, Г.Дамдинням гишүүнээ, бүү бухимд. Хүүхдийн ирээдүй, Монголын ирээдүй, хөгжил дэвшлийн төлөө гэх сэтгэл зүрхтэй гишүүд олон бий. Жуулчид англиар яриад байх юм, англи хэл сурахаас гэж буй манай төгсөлтийн найз бас байна аа, байна” гэжээ.
Байнгын хороон дээр англи хэлтэй холбоотой заалтыг унагасан гишүүдийг дурдвал УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, УИХ-ын гишүүн Б.Баярсайхан, Э.Батшугар, Л.Энх-Амгалан, Г.Мөнхцэцэг, Б.Жаргалмаа, С.Чинзориг нар эсрэг санал өгчээ.
Дашрамд дуулгахад англи хэлийг үндсэн гадаад хэл болгох заалт УИХ-ын чуулган, байнгын хорооны хуралдааны анхны хэлэлцүүлэгт дэмжигдсэн байсан юм.
Холбоотой мэдээ