Титаникийн сэгийг судлахаар явсан 5 хүн сураггүй байна

Титаникийн сэгийг судлахаар явсан 5 хүн сураггүй байна

Титаникийн сэгийг судлахаар явсан 5 хүн сураггүй байна

100 гаруй жилийн өмнө живсэн Титаникийн сэгийг баримтжуулахаар Атлантын далайн гүн рүү шумбасан гүний хөлөг сураггүй алга болжээ. Таван хүний бүрэлдэхүүнтэй явсан "OceanGate" экспедицийн багийнхныг эрэн хайх, аврах ажиллагаа үргэлжилж байна.

Аялал Канадын Ньюфаундленд мужаас зургадугаар сарын 16-нд эхлээд, 18-нд сураггүй болсон. Канадын Аврах ажиллагааг зохицуулах төвөөс мэдээлснээр, хөлөг онгоц гүний шумбалтаа эхлүүлээд нэг цаг 45 минутын дараа Эргийн хамгаалалтын албанаас холбоо тасарчээ. Титаникийн сэг Ньюфаундленд мужийн Сэйнт Жонсоос 700 км зайд оршдог. Энэ нь тун алслагдсан бүс тул эрэн хайх ажиллагаа явуулахад хүндрэлтэй гэдгийг албаныхан хэлэв.

"Polar Prince" гүний хөлөг 10432 кг жинтэй, 4000 метр гүнд шумбах чадвартай. Гүний хөлөг Ням гаригийн өглөөний 06:00 цагаас эхлээд тооцвол 96 цагийн хүчилтөрөгчийн нөөцтэй байжээ.

Титаникийн сэгийг баримтжуулах багт хөлгийн ахмад, археологич, далайн биологичид багтаж байна. Энэхүү найман өдрийн аялалд явахын тулд тэд 250 мянган ам.доллар төлсөн юм. 

Хөлгийн багт Их Британийн бизнесмен Хамиш Хардинг явжээ. Хардинг нь Гиннесийн гурван ч дээд амжилтыг эзэмшдэг тэрбумтан, адал явдалд дурлагч юм. Тэрбээр 2021 оны гуравдугаар сард далай судлаач Виктор Весковотой хамт Марианы хонхорын хамгийн гүнд шумбаж байжээ. Мөн 2022 оны зургадугаар сард "Blue Origin" компанийн "New Shepard" пуужингаар сансарт гарсан.

Эх сурвалж: AP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
2
ХөөрхөнХөөрхөн
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Оноч 2023-06-20 202.5.205.6

ай хөөрхий гэж. одоо ч өнгөрсөн байхоо. олон хавар нэгэндээ гэж.

Avatar

Нэргүй 2023-06-20 213.87.152.153

) Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-06-20 66.181.190.249

Олдоосой доо🙏🙏🙏

Avatar

иргэн 2023-06-20 66.181.160.91

Гарчиг нтр гэж авар юм алгаа, хүзүүгүй лалрын сайт яг мөн шүү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж