Швейцарын Луизанн хотноо төвтэй Дэлхийн өрсөлдөх чадварын төв болон Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс өнөөдөр “Дэлхийн өрсөлдөх чадварын жилийн тайлан-2023”-г танилцууллаа.
Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн Удирдах зөвлөлийн дарга доктор П.ЦАГААН:
-Дэлхийн өрсөлдөх чадварын төв 35 дахь жилдээ “Дэлхийн өрсөлдөх чадварын жилийн тайлан”-г боловсруулж байгаа. Монгол Улс 2015 оноос эхлэн Дэлхийн өрсөлдөх чадварын тайланд орсон бол энэ жилийн тайланд Кувейт Уулс нэмэгдсэн. Харин Орос болон Украйн улсуудыг өмнөх жилийн адил оруулаагүй хэвээр байна. 2023 оны тайлангийн үр дүнгээс харахад:
- Өрсөлдөх чадвар өндөр хамгийн сайн улсуудаар Дани, Ирланд, Швейцар, Сингапур, Нидерланд улс,
- Дани улс Улс чансааны тэргүүлэгч байр сууриа хадгалж, Ирланд Улс огцом дээшилж, долдугаар байрнаас хоёрдугаарт, Швейцар нэг байраар ухарч гуравдугаарт эрэмбэлэгдсэн байна.
- Өрсөлдөх чадвар хамгийн сул улсуудаар өмнөх жилийн адилаар Бразил, Өмнөд Африк, Монгол, Аргентин, Венесуэл улс нэрлэгдсэн,
- Зүүн Ази, Баруун Европ өрсөлдөх чадвар сайн, Хойд Америк тогтвортой, харин зүүн Европын өрсөлдөх чадвар ихээхэн буурсан,
Дэлхий дахиныг хамарсан улс төр, эдийн засаг, нийгмийн үйл явдлуудын өрнөл улс орнуудын өрсөлдөх чадварт нөлөөлж байна.
Тухайлбал, цар тахлын дараа эдийн засгаа харьцангуй хожуу эргэн нээлттэй болгосон улс орнууд өрсөлдөх чадвараа сайжруулж (Тайланд, Индонез, Малайз), эсрэгээрээ эрт нээлттэй болсон улсуудын эдийн засгийн өсөлт харьцангуй удааширсан ажиглагдаж байна (Швед, Финланд).
Монгол Улс өрсөлдөх чадварын үзүүлэлтээр тайланд хамрагдсан 64 улсаас 62-т эрэмбэлэгдсэн. Нийт 100 оноо авахаас 35.56 оноо авсан байна. Энэ нь өмнөх оноос 0.64 оноогоор буурч 1 эрэмбэ ухарсан үзүүлэлт юм.
Манай улсад тулгарч болох сорилтууд:
- Инфляц өндөр байгаа нь Төв банк зээл олголтыг хумихад хүргэж болзошгүй.
- Ажилгүйдэл, ядуурал, тэгш бус байдал нь нийгмийн тулгамдсан асуудлууд хэвээр байна.
- Валютын ханш өндөр, урьдчилан таамаглахад хэцүү байгаа нь хөрөнгө оруулалт хийх шийдвэр гаргахад хүндрэл учруулж байна.
- Сонгууль, улс төрийн мөчлөгөөс хамааралтай байх нь эдийн засгийн хүндрэл үүсгэж болзошгүй.
- Орос-Украины дайны улмаас үүссэн геополитикийн хурцадмал байдал болон Бээжин Тайванийн хоорондох хурцадмал ба
Татвар бүрдүүлэлтээр бусад улсаас өндөр буюу 27-рт байгаа ч татварын бодлого зөв байна гэсэн асуултаар 62 дугаарт байна. Татварын зарцуулалт үр ашиггүй, төр бизнес эрхэлж байгаа үзүүлэлтээр мөн л сүүл мушгиж, 63 дугаар байрт оржээ.
Холбоотой мэдээ