“20К программист” төсөл амжилттай хэрэгжиж байна

Хуучирсан мэдээ: 2023.06.20-нд нийтлэгдсэн

“20К программист” төсөл амжилттай хэрэгжиж байна

“20К программист” төсөл амжилттай хэрэгжиж байна

Монгол улс дижитал шилжилт хийж, технологийн шийдлийг хөгжүүлэхэд 30,000 IT инженер шаардлагатай, гэтэл монголд 3,000-4,000 л инженерүүд хөдөлмөрийн зах зээлд ажиллаж байна. Тиймээс MLC Business school Европт технологийн боловсрол олгогч нараас ранкаараа 5-т ордог Болгарын Soft Uni Global-тай хамтран дэлхийд хүлээн зөвшөөрөгдөх 20,000 IT инженер бэлтгэх “20К Программист” төслийг 2022 оны 10 сараас эхлэн хэрэгжүүлж эхлээд байна.

“Soft Uni Global” нь 10 жилийн түүхтэй, дэлхий даяар 17,000+ Full Stack Developer төгсгөж, 1000 гаруй сургалтыг зохион байгуулан, 100 орчим байгууллагуудтай түншийн харилцаа үүсгэн хамтран ажиллаж байгаа билээ. “Soft Uni Global”-ийн төгсөгчид TESLA, Microsoft, Amazon зэрэг томоохон байгууллагуудад ажилладаг байна.

Төслийн хүрээнд дараах ажилууд амжилттай хэрэгжүүлж байна:

Программлчлалын хэлний анхан шатны 100%-ийн тэтгэлэгтэй сургалтууд

Код бичиж сурах хүсэлтэй, цаашид энэ чиглэлээр суралцах сонирхолтой ч программчлалын суурьгүй хүмүүст зориулан дэлхийд хамгийн түгээмэл ашигладаг Java, Python программчлалын хэлний сургалтыг MLC Business School-ийн зүгээс 100%-ийн тэтгэлэгтэй зохион байгуулж байна. Одоогийн байдлаар анхан шатны тэтгэлэгт хөтөлбөрт 1,900 гаруй сурагч, оюутан залуус оролцож программчлалын суурь мэдлэгтэй болоод байна.

Сургалтын давуу талаас дурьдвал танхим болон онлайн хэлбэрээр суралцах бүрэн боломжтой бөгөөд ажил, хичээлийн цагтай давхцахгүйгээр амралтын өдрүүдэд 10:00-14:00 цагийн хооронд зохион байгууллагддаг. Түүнчлэн сургалтын төгсгөлд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн олон улсын сертификатаар өөрийн ур чадварыг батлах бүрэн боломжтой.


Программчлалын хэлний ахисан шатны сургалтууд

2022 оны III улирлаас эхэлсэн Java программчлалын хэлний сургалтын хоёр болон гуравдугаар шатны сургалтууд танхим болон онлайн хэлбэрээр хэрэгжиж байна. Сургалтын хүрээнд NovelSoft компанийн үйл ажиллагаатай танилцан, цалинтай дадлага хийх боломжтой бөгөөд гуравдугаар үе шатанд сууснаар объект-хандалтат программчлалын бүрэн ойлголттой болж номын сангийн бүртгэлийн систем, тооны машин зэрэг төслүүдийг хийх боломжтой.

Javа программчлалын хэлний үндэс буюу Fundamental үе шатанд нийт 58 хүн суралцан шалгалтаа өгөн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сертификатаа гардан авсан билээ. Түүнчлэн үүрэн телефоны анхдагч байгууллагын нэг Mobicom корпорациас 26 ажилтан өөрсдийн программчлал, код бичих ур чадвараа сайжруулахаар тус сургалтад хамрагдаж хамтран ажиллаж байна.

Javа программчлалын хэлний ахисан шат буюу Advanced үе шатанд нийт 40 гаруй хүн суралцаж байгаа ба Grapecity, Unitel-Toki зэрэг албан байгууллагуудын 14 ажиллагчид суралцаж өөрсдийн ур чадвараа ахиулж байгаа билээ.

Цаашлаад JavaScript Front-End, Advanced Database, Python Fundamental, Advanced, JavaScript-ийн ахисан шатны сургалтуудыг зохион байгуулан үе шатаа амжилттай төгсөж Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн FULL STACK программист болох боломжийг олгоно.

20К цуврал олимпиад

Монгол улсад хамгийн анх удаа нэг программчлалын хэлээр дагнасан улсын олимпиадыг MLC Business School зохион байгуулсан. Тухайлбал 2023 оны 5 сард хамгийн анхны улсын Java программчлалын хэлний олимпиадыг ЕБС-ийн багш болон сурагчдын ангилал дунд зохион байгуулсан. Тус олимпиадад улсын болон улсын харъяалалтай 36 сургуулийн сурагч нар амжилттай оролцсон бөгөөд цаашид Python, JavaScript зэрэг бусад хэлээр цуврал олимпиад зохион байгуулах болно. Тус олимпиадын багш нарын төрөлд “Nest education” сургуулийн багш Д. Өсөхбаатар тэргүүн байр, “Сант” сургуулийн багш А.Батжаргал дэд байр, “Амжилт кибер” сургуулийн багш Ц.Ганхүү гуравдугаар байрт шалгарсан байна.

Сурагч нарын ангилалд Дархан хотын “Оюуны-Ирээдүй цогцолбор” сургуулийн 12-р ангийн сурагч Б.Төрхүү тэргүүн байр, “Nest education” сургуулийн 11-р ангийн сурагч Х.Онолт дэд байр, “Олонлог EXE” сургуулийн 10-р ангийн сурагч Б.Дөлгөөн гуравдугаар байрт тус тус орсон байна. Мөн 10 тусгай байрыг шалгаруулсан билээ.

Зуны Bootcamp

MLC Business school-ийн ахисан түвшний JAVA болон Python хэлний сурагчдад, IT чиглэлээр суралцаж буй оюутан залууст зориулсан мэргэжил дээшлүүлэхэд шаардлагатай ур чадвар, мэдлэг олгох зориулалттай зуны эрчимжүүлсэн BootCamp-ыг бид зохион байгуулах гэж байна. Уг BootCamp-ыг Tab Solution ХХК-ийн үүсгэн байгуулагч, Shark Tank Mongolia-аас амжилттай  хөрөнгө оруулалт татаж чадсан OneDayJobs ХХК-ийн Гүйцэтгэх захирал А.Дархан удирдан зохион байгуулж байгаа билээ. Код бичиж сурахаас гадна төслийн менежментийн талаар ойлголттой болж ур чадвараа нэгээр нэмэгдүүлэх боломжтой юм.

Мэдээлэл технологийн салбарт эрэлт ихтэй практик ур чадварыг заахад төвлөрөх бөгөөд төсөл санаачлан тухайн хэрэглэгчийн талаас хялбаршуулах, бүтээмж дээшлүүлэхэд чиглэсэн бүтээгдэхүүн бий болгоход чиглэнэ. Бүтээл гаргах нь цаашид програм хангамжаар суралцаж байгаа хүмүүст чиглэлээ сонгоход томоохон түлхэц болж өгдөг ба цаашлаад амжилттай төсөл маань ажлын байр бий болгодог билээ.

CodeForMongolia event

Бид 20K Программист төслийн хүрээн дэх Java Basic, Fundamental, мөн Python Basic хэлний сургалтад хамрагдаж байсан бүх хүмүүст зориулан хоорондоо танилцах, холбоо барих зорилго бүхий networking workshop-ийг 2023 оны 5 сарын 20-ны өдөр зохион байгуулсан. Тус үйл ажиллагааны үеэр 100 гаруй оюутан залуус оролцсан ба салбарын судлаач, шинжээчид сонирхолтой илтгэл тавин хэлэлцүүлэн, суралцагчдын дунд хөгжөөнт уралдаан зохион байгууллаа. Илтгэлийн тухайд:

  • IT мэргэжилтнүүдэд ирээдүйд ямар боломжууд байгаа вэ?- А.Дархан- Tab Solution ХХК- Үүсгэн байгуулагч
  • IT мэргэжилтнүүдэд хэрэгтэй сэтгэл зүйн ур чадвар- Г.Мандухай- Optimal N Max- Гүйцэтгэх захирал
  • Мэдээлэл технологийн мэргэжлийн сэтгэл зүйн онцлог- Ш.Батболд- MУБИС- Доктор, Сэтгэл судлалын багш.

 

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж