"Украинд ашиглахын тулд Орост цэргийн зэвсгийн тусламж үзүүлэхгүй байна гэж Хятад улс сүүлийн хэдэн долоо хоногт зөвхөн манайд бус бусад олон оронд хандаж хэлж байгаа нь чухал үүрэг амлалт, бодлого юм" гэж АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен мэдэгджээ. Хэдийгээр Хятадын засгийн газраас ОХУ-д цэргийн тусламж үзүүлэхгүй гэж амласан ч хувийн хятад компаниудаар дамжуулан Орост хөнөөлт зэвсэг нийлүүлэх боломжтой гэдэгт санаа зовниж буйгаа мэдэгдсэн байна. Тэрбээр хэлэхдээ, "Зарим тохиолдолд ийм нийлүүлэлт нь Оросын цэргийн чадавхийг бэхжүүлэхэд чиглэгдэж болно" гэв.
Блинкен АНУ-ын топ дипломатын хувиар Хятадад айлчилж, дарга Ши Жиньпинтэй уулзсан бөгөөд хоёр орны харилцааг тогтворжуулахаар хичээж буй. Тэгвэл түүнийг Хятадын гадаад хэргийн сайд асан Ван И хүлээн авч уулзжээ. Орос-Украины дайнаар ярилцсан тэдний уулзалт 5 цаг гаруй үргэлжилсэн байна. Ван И одоо Хятадын Коммунист намын Төв хорооны Гадаад харилцааны комиссын газрын даргаар ажиллаж буй.
ЭХ СУРВАЛЖ: THE NEW VOICE OF UKRAINE
Холбоотой мэдээ