Тэсрэх бодисоор тоноглосон хүнгүй танкуудыг Украин руу илгээжээ

Хуучирсан мэдээ: 2023.06.20-нд нийтлэгдсэн

Тэсрэх бодисоор тоноглосон хүнгүй танкуудыг Украин руу илгээжээ

Тэсрэх бодисоор тоноглосон хүнгүй танкуудыг Украин руу илгээжээ

ОХУ тэсрэх бодисоор тоноглосон хуучны Т-54/55 танкуудаа байлдааны талбар луу илгээж, алсаас удирдан дэлбэлэх гэж оролджээ. Гэхдээ энэ оролдлого үр дүнтэй байсан эсэх нь тодорхойгүй. ОХУ-ын Батлан хамгаалах яам өнгөрсөн амралтын өдрүүдэд телеграмдаа нийтлэхдээ "Украины бэхлэлтийг устгахад хүнгүй танкуудыг амжилттай ашигласан. Танкийг 3.5 тн орчим тротил болон таван ширхэг FAB-100 тэсрэх бөмбөгөөр дүүргэсэн" гэжээ. "FAB-100″ нь 100 кг жинтэй, агаараас хаях зориулалттай тэсрэх бөмбөг юм. 

Батлан хамгаалах яамны нийтлэлээс гадна Бернаул нэртэй ОХУ-ын танкийн командлагч мөн энэ талаар бичжээ. "Гар удирдлагатай тохиргоон дээр тавьсан танкаа 300 метрийн зайнаас дайсан руу чиглүүлээд явуулна. Танк дайсны байрлал руу ойртоод очмогц нь радио удирдлага ашиглан дэлбэлсэн. Дэлбэрэлт маш хүчтэй байсан. Олон удаа дэлбэрсэн. Үр дүнд нь дайсан маш их алдагдал хүлээсэн" гэжээ.

"Маринка дахь Украины байрлал руу зургаан тн тротил дүүргэсэн камиказэ танк илгээсэн боловч амжилт олоогүй тухай өөр нэгэн блоггер мөн бичсэн. Бичлэгүүдээс харахад тэсрэх бодис дүүргэсэн хүнгүй танкийг байлдааны талбарт илгээх оролдлого Батлан хамгаалах яамнаас мэдэгдсэн шиг амжилттай болоогүй байх магадлалтай.

Ямар ч төрлийн хуягт тээврийн хэрэгслийг энэ хэлбэрээр ашиглах нь зорилгоо амжилттай биелүүлэх магадлалыг нэмэгдүүлдэг аж. ОХУ хуучны Т-54/55 танкуудаас гадна "MT-LB" гинжит хуягт байлдааны машиныг мөн тэсрэх бодисоор тоноглосон байж магадгүй. Энэ мэтчилэн хуягт тээврийн хэрэгслийг тэсрэх бодисоор тоноглох нь ОХУ-ын шинэ тактик байж болзошгүй гэж үзэж байна. 

Эх сурвалж: THE WAR ZONE

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ХахаХаха
10
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
3
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж