"Блинкен Бээжинд маш сайн ажиллаж байна"

"Блинкен Бээжинд маш сайн ажиллаж байна"

"Блинкен Бээжинд маш сайн ажиллаж байна"

АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкений Бээжин дэх айлчлалын хоёр дахь өдөр Хятадын дарга Ши Жиньпин хүлээн авч уулзсан бөгөөд хоёр орны харилцаанд ахиц гарч байгааг сайшаажээ. Уулзалтын үеэр Ши Жиньпин илтэд анзаарагдам эерэг үг хэллэг ашигласан бөгөөд талууд "зарим тодорхой асуудлаар" тохиролцоонд хүрсэн нь "маш сайн" гэж хэлснийг онцолжээ. Тэдний уулзалт 35 минут үргэлжилсэн бөгөөд хоёр орны харилцааг тогтворжуулахаар тохиролцсон байна. Гэхдээ уулзалтын талаар эцсийн мөчид л олон нийтэд мэдээлжээ. 

Уулзалтын дараа хийсэн хэвлэлийн бага хурал дээр Блинкен хэлэхдээ, АНУ-д фентанил нийлүүлэхийг хориглох, зогсоох хэлэлцээрийн талаар нааштай ярьжээ.  "Бид хар тамхины урсгалын зогсоохын тулд хамтарсан хүчин чармайлт гаргаж, ажлын хэсэг байгуулахаар тохиролцсон" гэж тэрбээр мэдэгдэв. Синтетик хар тамхиний тархалт, хэрэглээ сүүлийн 10 жилийн хугацаанд АНУ даяар сүйрэлд хүрсэн гэж үзэж болно. 

АНУ-ын топ дипломатчийн 2018 оноос хойш анх удаа хийж буй айлчлал сөргөлдөөн, дайсагналцлыг бууруулах зорилготой. Тэгвэл АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден мэдэгдэлдээ, "Блинкен Бээжинд маш сайн ажиллаж байна. Бид зөв замдаа орлоо" гэж сайшаасан байна.

Вашингтоны зүгээс Хятадын талтай шууд харилцаа холбоотой байх нь Тайвань эсвэл Өмнөд Хятадын тэнгисийн маргаанаас болж дэлхийн хамгийн том эдийн засагтай орнуудын хооронд биет мөргөлдөөн үүсэхээс зайлсхийх түлхүүр гэж үздэг. Энэ сарын эхээр Хятадын тэнгисийн цэргийн хөлөг онгоц АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний эсминецээс 140 метрийн зайд ойртсон тохиолдол гарсан нь хоёр орны хооронд санамсаргүй мөргөлдөөн гарах аюултай нөхцлийг үүсгэж байв. 

Блинкений айлчлал өнгөрсөн хоёрдугаар сард болохоор товлосон байсан ч Хятадын тагнуулын бөмбөлөг АНУ-ын нутаг дэвсгэрт нэвтэрсэн хэргээс шалтгаалан цуцлагдсан. Түүнчлэн өнгөрсөн Даваа гаригт Хятадын гадаад хэргийн сайд асан Ван И хийсэн мэдэгдэлдээ, "АНУ хамтын ажиллагаа эсвэл зөрчлийн аль нэгийг нь сонгох ёстой" гэсэн бөгөөд Тайванийн асуудлаар Бээжинд "буулт хийх орон зай байхгүй" гэжээ. 

ЭХ СУРВАЛЖ: THE TELEGRAPH 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-06-20 213.87.152.153

))))))) Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-06-20 192.82.74.177

Zunug uvgun Baidan,Har tamihchin alialagch Zelenskii 2 yag adilhan hudalch yum bain aa. Blinken ch neg ih sain ajillasan ni yu l bol !!! Hyatadiin mal AHU-iig ta nar arhag huuch uvchinuu iliarshuulj urt garaa tat! Hyatadiin umnu tsetserheh hereggui gej sanuulah,surgamjlah mayagiin ug helsen bolov uu?

Avatar

Нэргүй 2023-06-20 66.181.164.211

Горьдвоо гөлөгнүүд, хятадууд та нары төөрүүлэхээ мэдэх байлгүй

Avatar

Нэргүй 2023-06-20 66.181.164.211

хаха ха

Avatar

Зочин 2023-06-20 202.126.90.98

Билл Гейтсийн яриад байсан Зомби өвчнийг хятадууд сёнтитёк хар тамхийг америкт нийлүүлж ард түмнийг сүйрүүлсэн юм байна хар тамхи чинь дараагийн короно болох ойрхон болцон үёд төр засаг анхааралдаа авч хил гааль хуулиа чангатга

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж