Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй хотуудын нэг болох Венец нь худалдааны зах зээлийн төв гэдгээрээ алдартай. Тэгвэл Венец хотын томоохон төлөөлөл гудамжуудыг 6 дахин багасгасан хувилбараар Монголд анх удаа Little Venice их дэлгүүрт харах боломжтой болж байна.
Дэлхийн зарим оронд бяцхан Венец байдаг бөгөөд хүмүүс Венецэд очсон мэт мэдрэмжийг авдаг алдартай газрууд юм. Жишээ нь:
Венецийн цамхаг, Лас Вегас, АНУ
Анх Америкийн Венецийг нээхийн тулд хэдэн миль суваг ухаж, усан онгоцны зогсоол, ресторан, бүжгийн танхим, шумбах байгууламж зэргийг барьж, Венецийн архитектур бүхий блок, урт арктай бизнесийн гудамж барьж байсан бол одоо Венецийн хамгийн гайхамшигтай газруудаар аялж буй мэт асар том цогцолбор болжээ.
Venetian Macao Resort зочид буудал, Макао, Хятад
Ази дахь хамгийн том дан бүтэцтэй зочид буудлын барилга бөгөөд дэлхийн хоёр дахь том казино энд байршдаг. 40 давхарт байрлах 3000 өрөөтэй казино нь Венецийн романтик гудамж, сувгууд, том барилгуудыг санагдуулам интерьертэй юм.
Далянь хотын Бяцхан Венец нь 4 км гаруй суваг, 200 гаруй европ маягийн барилга байгууламж бүхий хуурамч хот бий болж, Венецийн уран зураг, архитектурыг хуулбарлажээ. Венецийн уламжлалт хувцасаар гоёсон хүмүүс үргэлж таарах бөгөөд Венецийг санагдуулах цөөн хэдэн кафе энд байдаг байна.
Венецийг олж харах энэ газар дэлхийн хамгийн анхны усан доорх рашаан сувилал, зургаан хиймэл арал дээр байрладаг 15 өвөрмөц зочид буудал байхаар барьж байгуулсаар байгаа юм. Дубай дахь Венецэд ресторан, дарс, том зочид буудал, уламжлалт зуслангийн байшин, харш, дэлгүүр, багт наадам болон бусад зүйлсийг мэдрэх боломжтой.
Little Venice их дэлгүүр, Монгол
Монгол дахь Little Venice нь их дэлгүүрийн концепцтой тул үйлчлүүлэгчид худалдан авалт хийх явцдаа Венецийн эртний орд харш, сүм, барилга байгууламжийн хийц загвартай танилцаж, танин мэдэж, уран зураг, сонгодог баримал, эртний архитектурын шийдэл гээд урлагийн бүтээлүүдийг сонирхох болно.
Little Venice их дэлгүүрт өөрийн брэндээр нэгдэхийг хүсвэл бидэнтэй холбогдоорой.
Холбогдох утас: 7505-7788
Холбоотой мэдээ