76:1
Түгжрэлтэй тэмцэгч

NEWS агентлаг энэ удаагийн 76:1 булангаараа УИХ-ын сонгуулийн 25 дугаар тойрог буюу Чингэлтэй дүүрэгт нэр дэвшин ялалт байгуулсан, УИХ-ын гишүүн Жамъянхорлоогийн Сүхбаатарыг танилцуулж байна.


Түгжрэлтэй тэмцэх даалгавар аван, сайдын албанд томилогдсон түшээ бол Ж.Сүхбаатар юм.

Хүн амын 50 хувь нь буюу 1.7 сая шахам иргэн амьдарч байгаа Улаанбаатар хотын тулгамдсан асуудал автомашины түгжрэл болсон тул эл асуудлыг шийдвэрлэх зорилгоор Засгийн газрын тэргүүн яамгүй сайдын орон тоо бий болгосон юм.

Харин Ардын намын гишүүд “Хууль зүйн сайд хийх хэмжээний потенциалтай хүнийг хотын асуудал хариуцсан сайдаар томилсон нь хэр зөв алхам болов” гэж эргэлзсэн нь цөөнгүй.

Хэдийгээр Улаанбаатар хот асуудал хариуцсан сайдтай болсноор автомашины түгжрэл саараагүй ч амь тавих шахам байсан автобуснуудаа шинэчилж эхэлснээр зорчигчид ая тухтай нөхцөлд зорчдог болсон. Цаашид ч нийтийн тээврийн салбар дахь парк шинэчлэл үргэлжилнэ. Гэхдээ түгжрэлийг шийдвэрлэхийн тулд парк шинэчлэлээр хязгаарлахгүй дүүжин тээвэр, метро байгуулахаар төлөвлөсөн. Дүүжин тээврийн эхний зорчих хэсгийг ирэх оны зургадугаар сард ашиглалтад оруулах амлалтыг нийслэлээс өгсөн ч цаг хугацаандаа багтаж орох уу гэдэг эргэлзээтэй байгаа. Харин метроны тухайд дунд хугацаанд хийх ажил болж буй. Хэдийгээр ЖАЙКА-гийн зүгээс Улаанбаатар хотод метро барих нь ашиггүй гэсэн зөвлөмж өгсөн ч тэг зосолтоос сэргийлж, хийхээс аргагүй ажил болж хувираад буй.  УИХ, Засгийн газраас ч түгжрэл шийдвэрлэх зорилгоор тодорхой санхүүжилтийг шийддэг болсон. Өнгөрсөн онд 420 тэрбум төгрөгийг түгжрэл шийдвэрлэхэд зориулж, төсөвт суулгасан бол энэ оны төсвийн тодотголоор 187 тэрбум төгрөгийн санхүүжилт баталж өгсөн. Нийслэлд хуваарилж байгаа хөрөнгө оруулалт нэмэгдсэн шалтгааныг хот хариуцсан сайдтай болсонтой холбон тайлбарлах нь бий. Гэхдээ асуудлыг шийдвэрлэхэд УИХ-аас баталж буй санхүүжилтийг хэд дахин нугалах хэмжээний хөрөнгө оруулалт шаардаж буй ч хөнжлийнхөө хэрээр хөлөө жийх зарчмын дагуу шийдүүлж явж байгаа гэж хэлж болох юм.

Улаанбаатар хотын түгжрэлийг шийдвэрлэх нэг гарц нь тодорхой бүсүүдэд татвар тогтоох ёстой гэж үздэг. Сайд Ж.Сүхбаатарын хувьд хууль эрх зүйн орчин бүрдүүлэх хүрээнд эл асуудлыг шийдвэрлэнэ гэдгээ мэдэгдээд байгаа.

Хуульч эрх зүйч мэргэжилтэй тэрбээр УИХ-д хоёр дахь удаагаа сонгогдон ажиллаж буй.

Анх 2008 оны УИХ –ын сонгуульд Дархан-Уул аймагт нэр дэвшин өрсөлдөж ялалт байгуулж байсан түүхтэй. УИХ-ын гишүүн болохоосоо өмнө Сонгуулийн ерөнхий хороо, Засгийн газрын хэрэг эрхлэх газарт ажиллаж, хууль боловсруулах ажилд нухлагдсан байсныг нь бодолцсон уу, МАН-ын бүлэг анх удаа УИХ-д сонгогдсон гишүүнээ УИХ-ын хамгийн чухал бүтцэд тооцогддог Төрийн байгуулалтын байнгын хороог удирдах үүргийг хүлээлгэж байв. Энэ үедээ Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг судалж,  хуулийн төслүүд дээр ч ажиллаж байв.

Тэрбээр 2012 оны сонгуульд тойрогтоо дахин өрсөлдөөд ялагдсан юм. Харин дараа нь МАН-ын ерөнхий нарийн бичгийн даргын сунгаанд өрсөлдөөд Ж.Мөнхбатад ялагдсан. Ялагдах гол хорыг найруулсан хүн нь “Шувуу” ажиллагааны хүрээнд Филиппин улсаас саатуулагдаж ирсэн, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд асан Т.Бадамжунай байв.

Нам дотроо татуургагүй байсан тэрбээр Т.Бадамжунайн дээрх үйлдлийг эсэргүүцэж “Манай улсын авлигын загалмайлсан эцэг бол Т.Бадамжунай тэргүүтнүүд.  Т.Бадамжунай гэдэг мафи шоронд ороогүй цагт Монголд авлигачид жаргаж, олон түмэн айдас доромжлол амссаар байх болно” гэж нүүр номын хуудсаараа жиргээд МАХН-д очиж, “гал тогоог” нь барьсан түүх бий.

Гэхдээ Н.Энхбаяр даргатай үзэл бодол нэгдээгүй тул тус намаас явсан.

Удалгүй уугуул намдаа эргэн ирж, УИХ-ын сонгуульд Чингэлтэй дүүрэгт нэр дэвшин өрсөлдсөнөөр ялалт байгуулсан.

Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Ц.Нямдоржтой ч үзэлцэж, боолгуулж явсан түүнийг шударга үнэн, зөв зүйлийн төлөө хэнтэй ч эвсэж нэгдээд ажиллаж чадах, шударга бус зүйлийн эсрэг хэнд ч үгээ хэлж, сөргөлдөн адлагддаг улстөрч гэх нь бий.

УИХ Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулснаар гишүүдийн тоог 126 болгож нэмэгдүүлсэн. Эл асуудлыг УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар 2009 оны үед хөндөж байв. Тодруулбал, УИХ гишүүдийн тоог нэмэгдүүлж, 99 болгох ёстой гэх асуудал тавьснаар шүүмжлүүлж явсан юм. Гэхдээ үзэл бодолдоо тууштай зогссон гэж хэлж болно. УИХ-аар 2019 онд Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулах үед энэ асуудлаар байр сууриа илэрхийлэх үеэрээ "УИХ –д сонгогдох гишүүдийн тоо нэмэгдэх нь одоогийн нэг гишүүний эдэлж байгаа эрх, ямба гуравны нэгээр буурна гэсэн үг. Тооны олон гэж асуудлыг харах гэхээсээ илүүтэй нөгөө талаас нь харах хэрэгтэй. Манайхан идэж уух хүний тоо нэмэгдэх нь гэж ярьдаг. Гэтэл үгүй юм. Энгийнээр тайлбарлавал парламентын гишүүний тоо нэмэгдэх нь гишүүд үгсэн хуйвалдаж шийдвэр гаргах, асуудлыг амархан өөрчлөх боломж нь тэр хэрээр буурна. Гишүүдийн тоог 108 болгохгүй байлаа гэхэд тодорхой хэмжээгээр нэмэгдүүлэх  шаардлага зүй ёсоор байна. Хэдий болтол улс төрийн цөөн хүрээнд төлөөллөө хэрэгжүүлэх вэ дээ. Улстөрчдийн хувьд гишүүдийн тоог цөөлөх нь ашигтай. Тийм учраас би 10 гаруйн жилийн өмнөөс парламентын гишүүдийн тоог 99 болгох талаар дуугарч, дэмжиж ирсэн хүний нэг. Нэг нам хэт давуу эрх эдлэх нь тухайн намдаа ч нийгэмдээ ч хортой гэдгийг өнгөрсөн туршлагуудаас бид харлаа. Тэнцвэртэй, хяналттай байх энэ зарчим руугаа орох нь зөв гэдгийг нийгэм улам бүр ойлгож ирж байна. Энэ рүү тэмүүлэх гол цэг нь парламентынхаа бүрэлдэхүүнийг өргөтгөж, нийгмийн төлөөллийг нэмэгдүүлэх явдал юм” гэж байр сууриа илэрхийлж байв.

Авлигатай тэмцэх газарт гаргаж өгсөн 2021 оны хөрөнгө, орлогын мэдүүлэгтээ өөрийн орлого  49 сая 669 мянга, гэр бүлийн орлого 75 сая, орон сууц, барилга байгууламж 790 сая (Зогсоол 1, нийтийн орон сууц), машин 120 сая, хадгаламиндаа 79 сая 858 мянган төгрөгтэй гэж мэдүүлж байжээ.

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ 

  • 1993 онд Дархан хотын 3 дугаар дунд сургууль
  • 1997 онд МУИС-ийн Хууль зүйн сургууль, эрх зүйч
  • 1999 онд МУИС-ийн Хууль зүйн сургууль, “Төсвийн эрх зүй санхүүгийн эрх зүйн нэг дэд салбар болох нь” сэдвээр хууль зүйн ухааны магистр

АЖИЛЛАСАН БАЙДАЛ

  • 1997-2005 онд Улаанбаатар-Эрдэм дээд сургуульд захиргааны эрх зүйн багш, ахлах багш
  • 1997-1999 онд УИХ-ын гишүүний туслах
  • 1999-2001 онд УИХ дахь МАХН-ын бүлгийн ажлын албанд хуулийн бодлогын зөвлөх
  • 2001-2006 онд Сонгуулийн ерөнхий хорооны гишүүн-нарийн бичгийн дарга
  • 2006-2008 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд дарга
  • 2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга
  • 2012-2013 онд МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн-нарийн бичгийн дарга
  • 2016 онд МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга
  • 2019-2020 онд УИХ-ын даргын ахлах зөвлөх
  • 2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2022 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга

ШАГНАЛ

  • 2009 онд"Алтан гадас" одон
  • 2011 ондАрдын хувьсгалын 90 жилийн ойн медаль

ГАДААД ХЭЛ

  • Англи, Орос

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-06-20 213.87.152.153

>>>>>>> Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-06-20 192.82.69.246

адаг

Avatar

Нэргүй 2023-06-20 66.181.190.110

Зүүдэндээ л тэмцдэг байх даа

Avatar

Нэргүй 2023-06-20 103.254.123.158

gutsna bz

Avatar

Нэргүй 2023-06-20 103.57.93.179

Үнэн бүтэхгүй гар даа. Яг л МАН-гийн нүүр царай адилхан гар. МАН яг энэ "түгжрэл-гар, энэ "түгжрэл -гар яг МАН.

Avatar

Дажгар 2023-06-20 122.201.22.113

Энэ бол авгай бүтэхгүй гар шүү. Авгай хүүхэд сольсон. Шал худлаа баагий ш дээ.

Avatar

Bat 2023-06-20 174.192.130.241

Hudlaa yarisan nohor yamar ch erh medelgyi

Avatar

Zochin 2023-06-20 192.82.80.37

Хамгийн нэр цэвэр сайн хуульч хүн дээ

Avatar

Нэргүй 2023-06-20 202.126.89.90

2004 оны УИХ-ын сонгуулийг будлиантуулж навс ялагдаж байсан намаа үхлээс аварсан адгийн шаар.

Avatar

Ганбат 2023-06-20 66.181.176.211

энэ эрхэм их ажилласан байж магад. гэхдээ нэг л асуулт асууя, түгжрэл багассан уу

Avatar

зочин 2023-06-20 66.181.166.196

Түгжрэлийн түгжил сайдад үнэхээр түгжрэлтэй тэмцэе гэсэн чин санаа байгаа үгүй нь эргэлзээтэй, зүгээр л ирэх сонгууль угтсан шоу хийгээд, түгжрэлээр түрүү бариад олон нийтийн анхааралд байгаад байх санаатай байх шиг, салхи буруу эргээд ирэх жилийн сонгуулиар хоосон хоцорч балрахгүй л бол яах вэ дээ, түгжрэлийг бууруулдаг нь бол үлгэр болж байх шиг

Avatar

Нэргүй 2023-06-20 216.38.195.74

yb;

Avatar

Зочин 2023-06-20 122.201.26.3

Энэ нөхөр түгжрэлийг бууруулж чадахгүй, дорвитой зүйл хийхгүй нь тодорхой байхад сайд гэсэн сэтэр зүйх яасан дуртай юм. Одоо яриад, хийгээд байгаа зүйлүүд нь хотын даргын хэлдэг ярьдаг зүйл. Уг нь УИХ-ын гишүүний хувьд түгжрэлийг бууруулахад чиглэсэн хууль санаачилж арай дээд төвшинд ажиллах болов уу гэсэн, худлаа боллоо. Энэ чиглэлийн хууль батлуулж адаглаад хилээр орж ирж байгаа хуучин машины цуглуулгаа цэгцэлж, татвар, эдийн засгийн механизмаар шийдэхгүй бол үр дүнд хүрэхгүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж