ЭЕШ-ыг хянаж ажилласан багш нар цалингаа голов

ЭЕШ-ыг хянаж ажилласан багш нар цалингаа голов

ЭЕШ-ыг хянаж ажилласан багш нар цалингаа голов

Энэ жилийн ЭЕШ-д нийт 34.432 шалгуулагч хамрагдахаар бүртгүүлж, 47 байранд хуваарилж авсан. Эдгээр байранд ЭЕШ зохион байгуулахаар хянан шалгагч, багш, цагдаа, эмч, үйлчлэгч гээд нийт 2460 орчим хүн ажилласан. Тэгвэл олон нийтийн сүлжээнд зарим багш нар бага цалин хөлс авсан тухайгаа бичжээ.

Нэг багш "ЭЕШ-ын зохион байгуулалтад дөрөв хоног ажиллалаа. Багш нарыгаа доромжилж ханахгүй юмаа. Нэг шалгалт нь 25 мянган төгрөг гэж байснаа 20 мянга болоод тэгээд суутгал нь явагдаад 18.500 төгрөг гэх шиг. Ийм үнэлэмжтэй юманд хэн дараа нь ажилладаг юм. Боловсролын үнэлгээний төв өөрсдөө энэ ажлаа хийвэл таарна. Менежерүүд нь бас санал авч энд ажиллуулмаар юм. Хүчээр очоод тэнд ядартлаа 80, 100 минут зогсчихоод ийм цалин авч байгаадаа уур хүрч байна" гэжээ.

Боловсролын үнэлгээний төвийн дарга Д.Ганбат:

Энэ жил 30 мянга орчим нь энэ онд 12 дугаар ангийг сурч, төгсч буй. Өмнөх онд төгссөн 4000 гаруй шалгуулагч байна. Нийт шалгуулагчийн ихэнх буюу 23 мянга орчим нь математикийн хичээлийг сонгосон байна. Аймаг, төв болгонд нэгдсэн хяналтын систем ажиллаж, шалгуулагчдын мэдээллийг авч байна. Эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх эмч нар шалгалтын байранд ажиллаж байгаа. Олон хүүхэд дунд дүн оноо ахиу авахаар журам зөрчсөн тохиолдол мэр сэр гардаг. Жил бүр тест даалгавар задарсан гэх мэдээлэл цацагддаг. Албан ёсоор хэлэхэд 2007 оноос хойш шалгалтын материал задарч байсан тохиолдол огт байхгүй.

Ийм асуудал нь журам зөрчиж гар утастай орсон хүүхэд шалгалтын материалын зургийг дарсан нь ЭЕШ-ын өмнө задарсан юм шиг буруу ойлголтыг өгдөг. Энэ жил гар утас, ухаалаг цаг авч орохгүй байх тал дээр онцгойлон анхаарч байгаа. Хэрэв журам зөрчвөл шалгалтын дүн оноог хүчингүй болгож, их сургуульд энэ жил элсэх боломжгүй байх арга  хэмжээг авна гэж мэдээлж байв.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ТэнэглэлТэнэглэл
10
БурууБуруу
7
ХарамсалтайХарамсалтай
4
ЗөвЗөв
3
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

30 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ЗУЛАА 2023-06-20 103.57.95.82

Монгол хэлний шалгалтаас бусад хичээлийн шалгалт төлбөртэй ш дээ! Тэгээд багш нарт ийм цалин өгөхөөр БҮТ чинь ашгийн төлөө бизнесийн байгууллага юм бишүү!

Avatar

Нэргүй 2023-06-20 211.36.141.50

Shuls shig tsalin ugdiishde, arai nomhon bnaa bagsh nar. Bagsh nar ch geltgui mongoliin ard irged

Avatar

Багш 2023-06-20 64.119.27.229

Баян сайд сонгоод доромжлуулаад суудаг багш нараа та нар МАН 2023 онд бүгд санал өгсөн дөа хохь чинь больж

Avatar

Ган 2023-06-20 66.181.177.197

энэ гэнбэт үл бүтэх нөхөр шинэ эрингийн шалгалт хүртэл холион бантан хийдэг бсн. эёш ч гсн энэ тнгийн гараар бждмлдаг. үүнийг зайлуулаач үнэхээр чадваргүй шдээ

Avatar

Физикийн багш нар ялгаагүй 2023-06-20 64.119.18.215

Багш нарыг боол шиг үзэх юмаа.

Сая жишээлбэл улсын физикийн олимпиадад 7 хоног хөдөө ажиллуулсан. Дарга нар тансаглаад буудалд буугаад багш нараа эмэгтэй эрэгтэй цуг цэцэрлэгийн ангид хамтад нь оруулсан гэсэн. хувцас хунараа ч солих, үс толгойгоо ч угаах боломжгүй. Цалин өгнөө гээд өгөөгүй.
Азийн физикийн олимпиадын арын ажилд 3-4 хоног сөхөртөл нь ажиллуулаад бас байхгүй. Ганбат ч билүү нэг нөхөр орж ирээд багш нар луу хашигчаад байсан. Цалин байдаггүй. Үнэ цэнэ гэж алгаа

Avatar

Нэргүй 2023-06-20 77.119.174.203

iim bhad bagsh nar yaaj nar saihan amidrah ym bee??? 6€ iim teneg zvil haach bhgvi, bolovsroliiin system ajilah bolovson hvchneer dutah oilgomjtoi!!! koread ochij ajil, heltei hvmvvs Australien ochij nastai hvn asarch 7nhokogiin 1400$ awch amidar bagsh naraaa!!!!!

Avatar

Нэргүй 2023-06-20 213.87.152.153

>>>>>> Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Зочин 2023-06-20 202.126.89.111

залуучууд цалин өртөгөө голоод бвал ирэх жилээс ахмад багш нараа дайчил.Бид хариуцлагатай ажиллаад 20.0 авъя.

Avatar

Урвагёид хэзээд олддог 2023-06-20 139.5.216.205

Тэг ээ
Багшийн хөдөлмөр таваг хоолны үнэд хүрэхгүй байх нь ахмад багш танд гоё байна уу
18 мянгаар нэг өдөр амьдрах уу
Цалин бага байна гэж та нар цагтаа ажил хаяж байсан түүхтэй биз дээ.
Ажил хаяж буй багш нарыг халчих оронд нь би УӨ үлдэж ажиллая гэсэн тэнэг УБИС оюутнууд шиг сэтгэхүйтэй дөнгө байх шив

Avatar

Нэргүй 2023-06-20 64.119.18.215

Ахмад багш нар нь ингэхээр иш чааваас даа

Avatar

Нэргүй 2023-06-20 66.181.183.165

өгсөнд тааруулж ажилла гүйцээ

Avatar

Нэргүй 2023-06-20 202.55.188.115

Нүдээ аниад зүүрмэглэж унтаад, хүүхдүүд хуулаад, ихэнх хүүхдүүдийн хэдэн жилийн хөдөлмөр хог болж, хуулж, луйвардсан хүүхдүүд өрсөлдөөнтэй хувиарыг авна. Дараа тэр бяцхан луйварчингууд том болж, их гарын луйварчин болоод хүмүүсийн амьдралыг самарна.

Avatar

Нэргүй 2023-06-20 202.55.188.115

Өө, сорри. Хуваарь гэж бичсэн шүү.

Avatar

САЙНАА 2023-06-20 202.179.15.130

ЦАЛИН ГОЛДОГГҮЙ ОЮУТНУУДААР ХИЙЛГЭЭЧ.

Avatar

Нэргүй 2023-06-20 139.5.216.205

CU 40-50 мянгаар ажиллуулпаг шүү
Багшийн эсрэг оюутан уу? Тэд хариуцлага хүлээх үү Дүрэм зөрчигдвөл, ёстрй үгүй

Avatar

Зочин 2023-06-20 202.126.90.98

арай арай дандаа чихэр довтолгож байх юм завхарсан төр засаг

Avatar

Нэргүй 2023-06-20 139.5.216.189

25000 төгрөгий нь зүгэр өгёихгүй дээ

Avatar

Зочин 2023-06-20 192.82.81.76

Хөдөлмөрийн мөлжлөг. Цагийн хөлсөө нэмээч . Ядаж 50000 болго. Зүгээр шалгалт авч өгчхөөд гардаг гэж бодоо юу зарим хүмүүс

Avatar

Нэргүй 2023-06-20 202.21.107.60

Багшид цалин өгөх болохоор л гар нь татагнаад байдаг юм. Яацан төр гэхээрээ ийм царайгүй байдаг байнаа.

Avatar

Нэргүй 2023-06-20 59.153.114.120

мөнгс ииисэх балиар газар ямарч ажил хиидэг юм.дахин дахни шалгаад болимоор юм.болвсролын үналгээнии газрыг татан буулгаа махны чээнж гэдэгтэй яг адил

Avatar

иргэн 2023-06-20 180.149.65.2

удахгүй багш ч гүй улс орон ч гүй болно доо

Avatar

Нэргүй 2023-06-20 77.119.174.203

ter oirhon shvv

Avatar

Нэргүй 2023-06-20 203.17.23.177

ЯПОН ХЭЛНИЙ ТҮВШИН ТОГТООХ ШАЛГАЛТ ДЭЭР ХЯНАГЧ БАГШ ХИЙВЭЛ 120-150К АВДАГ ШДЭЭ.

Avatar

A 2023-06-20 103.212.118.207

80 minut zogsood 20.0 bolno sh dee.

Avatar

Нэргүй 2023-06-20 202.131.238.26

чи өөрөө зогсоод үз, дараа нь
ротокол энэ тэр гээд бөөн ажил бүтэн өдөр болдог

Avatar

Багш 2023-06-20 103.57.95.120

Шалгалтаас 2 цагийн өмнө очно. Ороод 2 цаг хөдлөхгүй зогсоно. Дараа нь 1 цаг орчим дугаарлаж зогсоод материалаа уншуулна. Ер нь бол дахиж ормооргүй санагдсан.

Avatar

Нэргүй 2023-06-20 103.229.176.140

ulsiin shalgalt gej neg balarsan yum avdagaa odoo bolimoor yum. huuhduud uursduu surhiig hussen surguulidaa ochij shalgaltaa uguud surguuli ni tentsuuleh eshee shiideed yavchihval ali ali taldaa amar sh dee. niiteer ni jagsaagaad l buun sur bolood l bh yamar ch hereg bhgui. urd ni bol tiim l bsan. odoo zugeer buh niiteer ni ih surguulid elsuuleh companit ajil l hiij bna. bolovsroliin unelgeenii tuv bol suragchidiig unelheesee umnu surgaltiin aguulga hurteemjee uneleh heregtei. aguulga, arga bari

Avatar

Зөв санал 2023-06-20 202.21.108.6

Сонгосон мэргэжлийн сургууль дээрээ хүүхдүүд өөрсдөө очоод шалгалтаа өгөх нь харин зөв байх шүү

Avatar

Нэргүй 2023-06-20 139.5.216.205

Өмнө нь тийм байсан
Сургууль элсэлтээ авдаг

Avatar

Нэргүй 2023-06-20 77.119.174.203

ali ch ulaad niiteer vndsen suuri medlegiin shalgaltvzaaawal awdag!!!!! german, Austria, USA, geh met…. ene uuru suurin bolovsroliin gerchilgee bolj batalgaajdag, herev ene gerchilgee bhgvi bol, mongol hvvhed Europ.d law tsaashid surah bolomjgvi, yaagaad gewel vvniig zaawal ugsun bh estoi gj huuli bnaa hu!!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж