АТГ С.Эрдэнэд холбогдох хэргийг прокурор руу шилжүүлжээ

Хуучирсан мэдээ: 2023.06.19-нд нийтлэгдсэн

АТГ С.Эрдэнэд холбогдох хэргийг прокурор руу шилжүүлжээ

АТГ С.Эрдэнэд холбогдох хэргийг прокурор руу шилжүүлжээ

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 831 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулснаас 22 хэргийг шүүхэд шилжүүлэх, 17 хэргийг хаах, 4 хэргийг харъяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар энэ долоо хоногт прокурорт хүргүүлжээ. Тухайлбал, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд асан С.Эрдэнэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурор руу шилжүүлсэн байна. Түүнийг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд бөгөөд Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн даргаар ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад эдийн засгийн давуу байдал олгосон гэх хэрэгт буруутгаж буй.

Энэ талаар сайд асан С.Эрдэнэ “Би 2016 оны наймдугаар сард Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын ажлаа хүлээлгэн өгсөн. Тэр үед ямар ч банкин дээр эрсдэл үүсээгүй, Нийгмийн даатгалын санд хохирол учраагүй, ямар ч хууль бус үйл ажиллагаа явуулаагүй. Тухайн үед аудит, хууль хяналтын байгууллагаас шалгалт хийж, бүх ажлаа хүлээлгэж өгсөн. Гурван жилийн дараа 2019 онд "Капитал" банк дампуурахад дансанд нь 230 хэдэн тэрбум төгрөг байсан юм гэнэ лээ. Тэрний 134 тэрбум нь Эрүүл мэндийн даатгалын сангийнх, 104 тэрбум төгрөг нь нийгмийн даатгалын байгууллагын мөнгө байсан.

Ажлаа хүлээлгэн өгснөөс хойшхи гурван жилийн дараа "Капитал" банкинд байсан мөнгө надад ямар хамаатай юм бэ. Намайг анхнаасаа "Капитал" банкинд их хэмжээний мөнгө байршуулах ажиллагааг эхлүүлсэн гэсэн. Тийм юм гэж байхгүй. Надаас өмнө нь ч банкинд мөнгө байршуулж л байсан” гэдэг тайлбар хийгээд буй.  Мөн энэхүү хэргийн үүсгэл нь Ерөнхийлөгч асан Х.Баттулгын үүсгэсэн зохиомол хэргээр дөрвөн жил шалгаж байна” гэж мэдэгдээд буй.

Шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн хэргүүдийг дурдвал:

  • Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтсийн замын цагдаа “Г” нь иргэнээс өөрийн дансаараа мөнгө авсан гэх;
  • Баян-Өлгий аймгийн Буянт сумын удирдах албан тушаалтан “Х” нь бусдад давуу байдал бий болгосон байж болзошгүй гэх;
  • Говь-Алтай аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн удирдах албан тушаалтан “Н” нь албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх;
  • “Ү” нь Улаанбаатар төмөр замын удирдах албан тушаалтнаар ажиллаж байхдаа хахууль авсан гэх;
  • Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын удирдах албан тушаалтан “Г” нь төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан гэмт хэргийг үйлдсэн гэх;
  • Баян-Өлгий аймгийн Толбо сумын удирдах албан тушаалтан “Х” нь бусдад давуу байдал бий болгосон гэх;
  • Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын удирдах албан тушаалтан “А” нь эрх мэдэл албан тушаалын байдлаа ашиглан бусдад давуу байдал бий болгосон гэх;
  • “Хөгжлийн хөтөч-Дэд бүтэц” төслийн нэгжийн удирдах албан тушаалтан “Б” нь албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал бий болгосон гэх;
  • Дорноговь аймгийн Цагдаагийн газрын албан тушаалтан “У” нь иргэн “Б”-ийн биед хүндэвтэр хохирол учруулсан, “Б” нь хохирогчоор мэдүүлэг өгөхдөө зориудаар худал мэдүүлсэн гэх;
  • Багануур дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсийн удирдах албан тушаалтан “Н” нь хийх ёсгүй үйлдлийг хийхээр урьдчилан амлаж хахууль авсан байж болзошгүй гэх;
  • Ашигт малтмал, газрын тосны газрын албан тушаалтан “Э” нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэх;
  • Завхан аймгийн Улиастай сумын удирдах албан тушаалтан “Б” нь төсвөөс мөнгө завшсан гэх;
  • Сэлэнгэ аймгийн Сайхан сумын удирдах албан тушаалтан “М” нь албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэх;
  • Төмөр зам дахь цагдаагийн газрын цагдаа “А” нь албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашигласан гэх;
  • “МИАТ” ТӨХК-ийн БНСУ-ын Сөүл хот дахь төлөөлөгчийн газрын албан тушаалтан “Б” нь 213.6 сая төгрөгийг хувьдаа завшсан гэх;
  • Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн албан тушаалтан “Г” нь бусдыг залилсан гэх;
  • Увс аймгийн Өмнөговь сумын удирдах албан тушаалтан “Ө”, “Б”, “Б” нь гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд хахууль авсан, иргэн “Ц”, “Д” нар нь өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад хахууль өгсөн гэх;
  • “Баянзүрх Шижир” ОНӨААТҮГ-ын удирдах албан тушаалтан “Б” нь албан үүрэг бүрэн эрхээ урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал бий болгосон гэх;
  • "Автотээврийн үндэсний төв" ТӨҮГ-ын удирдах албан тушаалтан “Б” нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх;
  • “Б” нь Өвөрхангай аймгийн удирдах албан тушаалтнаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэх;
  • Дархан-Уул аймаг дахь Онцгой байдлын харьяа улсын нөөцийн салбарын удирдах албан тушаалтан “Г”, албан тушаалтан “А” нар албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж улсад 80.100.000 төгрөгийн хохирол учруулсан гэх хэргүүд юм.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж