Австралид бүтээж Монголд туршигдсан BP51 Амортизаторын дэлхийн нээлт боллоо

Австралид бүтээж Монголд туршигдсан BP51 Амортизаторын дэлхийн нээлт боллоо

Австралид бүтээж Монголд туршигдсан BP51 Амортизаторын дэлхийн нээлт боллоо

Доктор Авто Сүлжээ ХХК нь Австралийн ARB компанийн шинэчилсэн BP51 амортизаторын дэлхийн нээлтийг 6 сарын 17, 18-ны өдрүүдэд өөрийн ARB EXPERIENCE STORE дэлгүүртээ зохион байгууллаа.

ARB компани нь 4×4 дагалдах хэрэгслийн Австралийн хамгийн том үйлдвэрлэгч компани бөгөөд дэлхийн 100 гаруй улсыг хамарсан экспортын сүлжээтэй, олон улсад ЧАНАР, НАЙДВАРТАЙ БАЙДАЛ, ХЭРЭГЛЭЭ-ээрээ танигдсан компани юм

ARB компанийн BY-PASS технологийн шинэчилсэн амортизаторыг бодит байгальд нь, тэр тусмаа цаг уурын эрс тэс уур амьсгалтай Монгол оронд туршжээ. Энэхүү туршилтыг ARB компанийн Монгол дахь албан ёсны эрхтэй, дистрибьютер Доктор Авто Сүлжээ ХХК-ийн хамт олон өнгөрсөн 2022 оны 1 сард хийсэн нь амжилттай болсон байна. Тийм ч утгаараа дэлхийн нээлтээ Монгол оронд хийж байгаа юм.

 

Дэлхийн нээлтийг монгол оронд хийж байгаатай холбогдуулан ARB компанийн менежер Joshua Szabo Монгол оронд айлчлан ирсэн байна.

ARB компанийн менежер Joshua Szabo: 

– Бид 4×4 аялагчдын аян замд хэрэгцээт шийдлүүдийг бүтээхийг зорьдог. Тэдгээр улсууд дотроос Монгол хамгийн чухал зах зээл юм. Монголчууд нүүдэлчин ард түмэн. Аливаа зүйлийг сонгохдоо хэрэглэхэд хялбар, хөнгөн бас хамгийн бат бөхийг нь сонгодог. Энэ утгаараа манай бүтээгдэхүүнийг хамгийн ихээр ойлгож хүлээн авдаг ард түмэн гэж бид үздэг.  Монгол орон өвөлдөө -40 хэм хүртэл хөрж, зундаа +40 хүртэл халдаг эрс тэс цаг ууртай орон. Өдөр шөнийн дулааны хэлбэлзэл ч хамгийн их. Тийм ч учраас эрс тэс уур амьсгалтай энэ орны онгон байгальд шинэ амортизаторынхаа туршилтыг хийхээр бид шийдсэн юм. Туршилтыг гардаж хийсэн манай хамгийн итгэлтэй түнш Доктор Авто Сүлжээ компанийнхандаа талархал илэрхийлье. ARB 4×4 аян зам тань саадгүй байг.

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж