О.Халиун: Гадаадад хууль ёсоор амьдарч буй Монголчуудад 100 мянган ам.долларын цалин санал болгоё!

Хуучирсан мэдээ: 2023.06.19-нд нийтлэгдсэн

О.Халиун: Гадаадад хууль ёсоор амьдарч буй Монголчуудад 100 мянган ам.долларын цалин санал болгоё!

О.Халиунтай ярилцлаа.


– Таныг “Сэрүүн групп”-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаад салбар компаниа байгуулахаар Америк явсан гэж сонссон. Мөн сүлжээний бизнест хүч үзэж байгааг тань сошиалаар харж байна. Сүүлийн үеийн ажил хэрэгч мэдээллүүдээсээ хуваалцахгүй юу?

– “Сэрүүн групп” салбар компаниа Америкт нээгээд дөрөв дэх жилдээ амжилттай үйл ажиллагаа явуулж байна. Манай гэр бүлийн бизнес учраас гэр бүлийн хүн маань Америк болон Монгол дахь бизнесүүдээ удирдаад явж байгаа. Америк шиг том зах зээлд очсон бизнес сэтгэлгээтэй хүний хувьд би уламжлалт бизнесээс татгалзаж сошиал суурьтай ямар шинэ зүйл хийх вэ гэж удаан судалсан. E-commerce чиглэлд 3 жил ажиллаад эцэст нь маш олон хүний, тэр дундаа гадаадад байгаа Монголчуудынхаа амьдралыг өөрчлөх манайхны хэлдгээр сүлжээний бизнес рүү эргэлт буцалтгүй орсон.  Мэдээж сүлжээний бизнес маш олон янз. Миний орсон Нью Скин бол системийн хувьд надад маш их таалагдсан учраас бүтэн цагаар ажиллаад жил орчим болж байна.

– Дэд бүтцийн салбарт амжилттай явсан захирлыг сүлжээчин болчихлоо гэхээр эхэндээ хүмүүс таатай хандаагүй байх. Монголчууд сүлжээний бизнесийг ажилгүй, аргаа ядсан хүний ажил гэж ойлгочих гээд байдаг сул тал бий. Та энэ тал дээр юу хэлэх вэ?

– Гэртээ хүүхдээ хардаг, ажил төрөлд орох гэхээр шаардлага хангадаггүй, настай голдуу хүмүүс сүлжээний бизнес хийдэг нийтлэг дүр зураг байдаг Монголд. Гэхдээ бид одоо энэ ойлголтоосоо бүрэн салах хэрэгтэй. Намайг анх бүтээгдэхүүн сурталчлаад, хүн элсүүлээд багаа бүрдүүлж байна гэхээр ойр тойрныхон маань сүлжээчин боллоо гэж эмзэглэхээс илүү цаад учир шалтгаан нь яг юу болоод орчихов гэж их сонирхсон.  Ялангуяа цар тахлын дараа сүлжээний бизнес урьд хожид байгаагүйгээр эрчээ авсан гэж хэлж болно. Ил нөлөө нь бага мэдрэгдэж байж болох ч яг сүлжэээний бизнес эрхэлдэг хүмүүст бол цар тахал аз од авчирсан гэж хэлж болно. Онлайнаар ажиллах таатай нөхцлийг бүрдүүлээд хагас зуун жил болчихсон учраас сүлжээний бизнес хүмүүсийн онлайн худалдан авалт хийх шинэ дадалд хамгийн бэлэн бас ойр байсан гэж хэлж болно. Мэдээж сүлжээчин гэдэг статус руу шилжихэд надад тийм ч амархан байгаагүй. Гэхдээ би энэ бизнесийг сайн судалж, үүсгэн байгуулагчидтай нь уулзаж, үнэт зүйлийг нь мэдэрч, бараа зарахаас илүү ийм сайхан боломж байгааг илүү олон хүнд хүргэе л гэж шийдсэн. Нью Скин дэлхийн ТОП 1000 компанийн жагсаалтын 740 дүгээрт ордог гэхээр ямар даацтай үйл ажиллагаатай компани гэдэг нь ойлгомжтой.

– Сүлжээний бизнест орсон таны зорилгыг харахад, юун түрүүнд олох орлогоосоо илүү олон хүний амьдралыг өөрчлөх хүсэл байсан юм болов уу гэж бодож байна?

– Нью Скин брэндийн хувьд брэнд төлөөлөгч гэсэн суурь системтэй. Одоо бусад сүлжээний бизнесүүд энэ зарчим руу шилжиж байна. Энэ нь яадаг систем бэ гэхээр, би өөрийн бизнесээ системд бүртгүүлэн линк авч тэр линкээ Нью Скин албан ёсоор нэвтэрсэн дэлхийн 54 оронд албан ёсоор амьдарч, татвар төлж буй ямар ч хүнд илгээж бүтээгдэхүүнээ борлуулан, багаа бүрдүүлэх эрхтэй. Энэ систем  зах зээлд нэвтрээд олон жил болсон олон хүний амьдралыг өөрчилсөн. Тийм учраас олох орлого хэдий чухал ч олон хүний амьдралыг онлайнаар өөрчлөх боломж нээлттэй байдаг нь надад маш их таалагдсан. Нью Скин орон дамжиж бүтээгдэхүүн борлуулах биш, албан ёсоор үйлдвэрлэж буй 54 орноосоо шууд харилцагчдад очдогоороо давуу талтай. Цаг хугацаа, тээврийн зардал гэх мэт олон талын хэмнэлт хийж буй ухаалаг бизнес.

– Та одоо сард хэдэн төгрөгийн цалин авч байгаа вэ, таны сүлжээнд элссэн хүмүүсийн дундаж орлогыг нууц биш бол сонирхмоор байна?

– Хэн илүү хөдөлмөрлөж чадсан нь шударгаар үнэлүүлдэг шударга өрсөлдөөнд суурилсан систем. Хэн хэний доор элссэн нь сонин биш. Хэн мундаг сайн хөдөлмөрлөсөн нь өндөр үнэлүүлдэг гэж ойлгож болно. Манай багт элссэн хамтрагчдын маань жилийн дундаж орлого 60-120 мянган ам.доллар. Цаашлаад улам бүр өсөн нэмэгдэнэ. Тиймээс би гадаадад хууль ёсоор оршин сууж буй Нью Скин нэвтэрсэн 54 оронд байгаа Монголчуудад жилийн 100 мянган ам.долларын цалин санал болгомоор байна.

– Заавал хууль ёсны дагуу гадаадад амьдардаг Монголчууд гэж тодотгож байгаагийн шалтгаан нь юу вэ?

– Яагаад заавал хууль ёсны дагуу амьдардаг, бичиг баримттай байх шаардлагатай вэ гэхээр энэ бизнес маань өөрөө бүх зүйл нь албан ёсны ном журмын дагуу явдаг, ажил хийгээд цалин авч байгаа хүмүүсээрээ татвар төлүүлэх ёстой байдаг учраас өөрийн оршин сууж буй орныхоо бичиг баримтаа бүртгүүлээд албан ёсоор ажиллаад цалинжаад явж болно.

– Сүлжээний бизнес тэр дундаа гоо сайхны бүтээгдэхүүний бизнест чанар болон үнэ их чухал байдаг. Nu Skin мэдээж таны харах өнцгийг өөрчилснөөс гадна гоо үзэсгэлэнг тань өөрчилсөн болов уу?

– Мэдээж энэ брэндийг сонирхох анхдагч хүчин нь зүйл нь мэдээж бүтээгдэхүүний чанар байсан. Бусад сүлжээний бизнесүүдтэй харьцуулахад Нью Скин тансаг зэрэглэлд хамаардаг. Хөгшрөлтийн эсрэг эсийн түвшинд үйлчилж залуужуулдаг онцгой бүтээгдэхүүнүүдээрээ ялгардаг. Миний хувьд урьд урьдныхаасаа илүү эрүүлжсэн бас залуужсан. Гадаад төрхийн хувьд ч мөн маш олон эерэг өөрчлөлт гарсан.

– Одоогоор хэдэн орон салбарлаж, нийт хэдэн гишүүнтэй болсон бэ?

– Одоогоор багаа тэлээд хагас жил болж. Дөчөөд орны 200 орчим хүн манай багт ажиллаж байна.

– Монголд албан ёсоор оруулж ирж болохгүй юу?

– Монголын зах зээлд албан ёсоор оруулах юмсан гэсэн мөрөөдөл байлгүй яахав. Гэхдээ манай зах зээл жижигхэн, суурь шалгууруудыг нь хангаж чадахгүй байгаа. Гэхдээ дэлхийгээр нэг тараад ажиллаж амьдарч байгаа Монголчууд нэгдээд, нэг сүлжээнд ороод бүтээгдэхүүний борлуулалтад нь өндөр үзүүлэлт гаргаад байвал Монголд нээгдэхийг үгүйсгэхгүй. Алсыг  харсан энэ зорилгынхоо хүрээнд л би гадаадад амьдарч буй Монголчууддаа илүү хандаад байгаа юм.

– Цалингаас гадна өөр ямар нэмэлт боломжууд таны гишүүдэд нээгддэг вэ?

– Ажиллаж хөдөлмөрлөж л чадвал хүссэн цалингаа авах боломжтой. Мөн нэг жилд дөрвөн удаа маш тансаг гадаад аялалд гэр бүлийнхэнтэйгээ явах боломжтой.

– Та бүгдтэй нэг баг болохыг хүсвэл хаана, хэнд хандах вэ? 

– Надтай сошиал сувгуудаар танилцаад мэдээлэл авч болно. Фэйсбүүк Khaliun Otgonbat, инстаграм khaliun.official хаягууд маань энэ бизнест орохыг хүссэн хүн бүхэнд нээлттэй байх болно.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
5
ХахаХаха
4
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж