Иргэний хөдөлгөөнүүд нэгдэж, Магнитскийн актад хүсэлт гаргажээ

Иргэний хөдөлгөөнүүд нэгдэж, Магнитскийн актад хүсэлт гаргажээ

Иргэний хөдөлгөөнүүд нэгдэж, Магнитскийн актад хүсэлт гаргажээ

"Урбан" иргэдийн форум, "No Double Standard", "No War" иргэдийн хөдөлгөөнөөс Монгол Улсад суугаа Австрали, АНУ, Канад, Украин, Герман, Чех, Польш, Болгар, Франц зэрэг Европын холбооны улсуудын Элчин сайдуудаар дамжуулан Магнитскийн актад хүсэлт гаргажээ. Олон улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу Монгол Улсын Засгийн газар, шүүх, хууль хяналтын байгууллагын зохих нэр бүхий албан тушаалтнуудад хамрагдах асуудлыг хянан хэрэгжүүлэх албан хүсэлтээ өргөн барьсан байна.

Иргэн Д.Монголхүү өмнө нь энэ талаар ярилцлага өгөхдөө "Хүний эрхийг зөрчиж байгаа эрх бүхий албан тушаалтнуудыг Монголоос гаргахгүй, хорино гэсэн үг. Магнитскийн хуулийг ардчилсан орнуудын дундын хууль гэж ойлгож болно. Энэ хуульд нэгдсэн орнууд руу дэлхийн аль ч улсад байсан хүсэлт өгөх боломжтой. Өөрөөр хэлбэл, хүний эрхийн зөрчил гаргасан өндөр дээд албан тушаалтнуудын гэм буруу нь нотлогдсон тохиолдолд тэдгээр хүмүүс болон гэр бүл, хамаарал бүхий хүмүүсийг нь ардчилсан орон руу орох эрхийг нь тус актаар блоклодог. Хүн үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнийхөө төлөө тэмцэх ёстой. Яагаад үүнтэй зууралдаж, тэмцээд байна гэхээр ардчиллын үнэ цэн үүнд л оршиж байгаа. Бусад эрхүүд ч үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний малгай хууль дор явж байдаг. Бид энэ эрхээ л алдвал бусад бүх эрхээ алдана. Улсын дотоод асуудлын тэргүүн эгнээнд үг хэлэх эрх чөлөөг хамгаалах хамгийн чухал.

Миний одоогийн мэдлэгийн түвшнээс шүүх өөрийн удирдлагаа дотоодоосоо сонгох ёстой.

Шүүгчид горилж байгаа болон хуульчдыг дотоодоосоо сонгосноор улс төрийн нөлөө орж чадахгүй болно. Одоо бол Ерөнхийлөгчийн санал болгосноор шүүгчдийг УИХ баталж байгаа. Тэгэхээр улстөрчдийн нөлөө шүүх засаглалд яасан ч байгаад байгаа. Энэ нөлөөнөөс гарахын тулд удирдлагыг шүүх өөртөө л авах ёстой болов уу" гэдгийг хэлж байв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
8
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-06-19 213.87.156.92

~~~~~~ Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Зочин 2023-06-19 202.179.21.219

Энэ дэлхий дээр монгол шиг эргүүтсэн орон чам шиг мунхарсан хүн байхгүй. Миний найз үлгэр зүүдлэхээ зогсоо.

Avatar

Зочин 2023-06-19 64.119.27.145

Хүний эрхийг хамгийн их зөрчдөг орон бол тэр ардчилсан гэх том хөрөнгөтөн орнууд .Хууль нь хатуу шийтгэл нь чанга,торгууль нь өндөр.Ихэнх шорон нь хувийнх.Тэдний сонирхол хоригдол олон байлгах явдал.Орлого ашиг нь үүнээс хамаарна.Тэд цагдаа нартай гэрээтэй.Хоригдол их авчирсан цагдаа урамшил илүү авна. Шоронд нэгэнт орсон бол түүнээс гарах хэцүү. Их мөнгөтэй сайн өмгөөлөчтэй биш бол өнгөрнө.гээд л хүний эрхтэй холбоотой маш их сонин зүйл ярьдаг юм билээ.Энэ нь тэр ардчилал нь юм болов уу.

Avatar

Зочин 2023-06-19 64.119.27.145

Монголын ардчилагч гэх хулгайчууд,гадаадын луйварчидтай нийлж хуйвалдан, манай хуулийн байгууллагын шудрага ажилтнуудыг хилсдүүлж, гэмт хэрэг өөгшүүлж ,хуулийн хэрэгжилтийг мохоох санаатай юм байна

Avatar

Зоч 2023-06-19 150.129.142.36

хамх цохиоч наад муу бэлтрэгээ

Avatar

Харьцуулагч 2023-06-19 49.0.139.91

Өөрийн толгой дээрх ямааг харахгүй, хүний толгой дээрх үсийг харах. Сургаж өгдөг улс төр үү???

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж