Иргэний хөдөлгөөнүүд нэгдэж, Магнитскийн актад хүсэлт гаргажээ

Хуучирсан мэдээ: 2023.06.19-нд нийтлэгдсэн

Иргэний хөдөлгөөнүүд нэгдэж, Магнитскийн актад хүсэлт гаргажээ

Иргэний хөдөлгөөнүүд нэгдэж, Магнитскийн актад хүсэлт гаргажээ

"Урбан" иргэдийн форум, "No Double Standard", "No War" иргэдийн хөдөлгөөнөөс Монгол Улсад суугаа Австрали, АНУ, Канад, Украин, Герман, Чех, Польш, Болгар, Франц зэрэг Европын холбооны улсуудын Элчин сайдуудаар дамжуулан Магнитскийн актад хүсэлт гаргажээ. Олон улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу Монгол Улсын Засгийн газар, шүүх, хууль хяналтын байгууллагын зохих нэр бүхий албан тушаалтнуудад хамрагдах асуудлыг хянан хэрэгжүүлэх албан хүсэлтээ өргөн барьсан байна.

Иргэн Д.Монголхүү өмнө нь энэ талаар ярилцлага өгөхдөө "Хүний эрхийг зөрчиж байгаа эрх бүхий албан тушаалтнуудыг Монголоос гаргахгүй, хорино гэсэн үг. Магнитскийн хуулийг ардчилсан орнуудын дундын хууль гэж ойлгож болно. Энэ хуульд нэгдсэн орнууд руу дэлхийн аль ч улсад байсан хүсэлт өгөх боломжтой. Өөрөөр хэлбэл, хүний эрхийн зөрчил гаргасан өндөр дээд албан тушаалтнуудын гэм буруу нь нотлогдсон тохиолдолд тэдгээр хүмүүс болон гэр бүл, хамаарал бүхий хүмүүсийг нь ардчилсан орон руу орох эрхийг нь тус актаар блоклодог. Хүн үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнийхөө төлөө тэмцэх ёстой. Яагаад үүнтэй зууралдаж, тэмцээд байна гэхээр ардчиллын үнэ цэн үүнд л оршиж байгаа. Бусад эрхүүд ч үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний малгай хууль дор явж байдаг. Бид энэ эрхээ л алдвал бусад бүх эрхээ алдана. Улсын дотоод асуудлын тэргүүн эгнээнд үг хэлэх эрх чөлөөг хамгаалах хамгийн чухал.

Миний одоогийн мэдлэгийн түвшнээс шүүх өөрийн удирдлагаа дотоодоосоо сонгох ёстой.

Шүүгчид горилж байгаа болон хуульчдыг дотоодоосоо сонгосноор улс төрийн нөлөө орж чадахгүй болно. Одоо бол Ерөнхийлөгчийн санал болгосноор шүүгчдийг УИХ баталж байгаа. Тэгэхээр улстөрчдийн нөлөө шүүх засаглалд яасан ч байгаад байгаа. Энэ нөлөөнөөс гарахын тулд удирдлагыг шүүх өөртөө л авах ёстой болов уу" гэдгийг хэлж байв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
8
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж