Олон нийтийн сүлжээнд харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан замыг ямар нэгэн чиглүүлэгчгүй шар өнгөөр будсан нь иргэдийн шүүмжлэл дагуулав. Энэ талаар Баянгол дүүргийн зам талбай хариуцсан мэргэжилтэн Э.Мөнх-Эрдэнээс тодруулсан юм.
Тэрбээр "Энэ зам нь авто машины гарааш байсан талбайг нурааж залуус, иргэдэд зориулсан цэцэрлэгт талбай болгон тохижуулж байгаа. Хотын гудамжаар өнгөөр ялгасан хээ угалз бүхий зам,талбайнууд байдаг. Түүний л ижил гүйцэтгэгч байгуулага өнгөө зохимжгүй сонгосон нь иргэдийн дунд төөрөгдөл үүсгэлээ. Харин харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан тусгай замыг нь тухайн хэсгийн өөр цэгт хийж гүйцэтгэж буй. Иргэдэд илүү ойлгомжтой болгохоор тухай ажлын зургийг 3D планаар гүйцэтгэхээр төлөвлөөд байна" гэдэг тайлбарыг өглөө.
Олон улсын стандартад явган хүнд зориулсан зам тавихдаа гол хэсэгт шар өнгөөр хараагүй иргэдэд зориулсан тусгай товгор бүхий хавтанг суурилуулдаг байна. Монголд 12,696 харааны бэрхшээлтэй иргэд байдаг. Налуу болон чиглүүлэгчтэй хөтөч замын тусламжтайгаар нийгмийн харилцаанд оролцох боломжтой болдог.
С.Нинжжаргал
Холбоотой мэдээ