Улсын хэмжээнд дундаж цалин 1.8 сая төгрөг байна

Хуучирсан мэдээ: 2023.06.19-нд нийтлэгдсэн

Улсын хэмжээнд дундаж цалин 1.8 сая төгрөг байна

Улсын хэмжээнд дундаж цалин 1.8 сая төгрөг байна

2023 оны  нэгдүгээр  улирлын  байдлаар  ААНБ-ын ажиллагчдын сарын голч цалин 1352.9 мянган төгрөг байна. Нийгмийн  даатгалын  ерөнхий  газрын  нийгмийн  даатгалын  шимтгэл төлөлтийн тайланд 2023 оны нэгдүгээр улирлын байдлаар нийт 49.3 мянган аж ахуйн нэгж, байгууллага (ААНБ)-ын 736.8 мянган ажиллагч хамрагдсан байна.

Нийгмийн даатгалын шимтгэл (НДШ) төлж буй ААНБ-ын тоо өмнөх оны мөн үеэс 2.4(5.1%) мянгаар өмнөх улирлаас 307(0.6%)-оор өссөн бол ажиллагчдын тоо өмнөх оны мөн үеэс 19.1(2.7%) мянгаар өсөж , харин өмнөх улирлаас 19.2(2.5%) мянгаар буурчээ.

Нэг ажилтанд ногдох сарын дундаж цалин 2023 оны нэгдүгээр улирлын байдлаар 1.8 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 380.7(26.3%) мянган төгрөгөөр, өмнөх улирлаас 80.6(4.6 %) мянган төгрөгөөр нэмэгджээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж