НДШ-ийнхээ 2 хувийг ипотекийн урьдчилгаанд ашигладаг болно

НДШ-ийнхээ 2 хувийг ипотекийн урьдчилгаанд ашигладаг болно

НДШ-ийнхээ 2 хувийг ипотекийн урьдчилгаанд ашигладаг болно

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдрийн /2023.06.19/ хуралдаанаараа Нийгмийн даатгалын тухай багц хуулийн төслийг хэлэлцэн, яаралтай батлах нь зүйтэй гэж үзжээ. Энэ асуудлаар УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга П.Анужин, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа нар мэдээлэл хийлээ.


УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга П.АНУЖИН:

-Засгийн газар 2023 оны нэгдүгээр сард Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг шинэчлэн найруулаад УИХ-д өргөн мэдүүлсэн. Ажлын хэсэг гарч, орон даяар танилцуулж, Үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо, ажил олгогчид, сайн дурын даатгуулагчид гээд нийгмийн бүх төлөөлөл оролцуулж, саналыг нь авсан. 30 орчим мянган иргэдээс санал авч, багцалсан.

Монгол Улсын хэмжээнд 223 мянга орчим малчин бий. Малчдын 20 гаруй хувь НДШ төлдөг. Хамрагдалт бага. Хэрвээ малчин өөрөө НДШ-ийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр төлөх юм бол төрөөс 50 хувийг нь төлж өгнө гэсэн чухал заалт оруулсан. Нэг талдаа сангийн бүрдүүлэлтийг дэмжих, олон тооны малчин иргэнийн ирээдүйн амьдралынхаа баталгааг хангах суурь заалт оруулсан.

Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Х.БУЛГАНТУЯА:

-Нийгмийн даатгалын тухай багц хуулийн төсөлд жил бүр итгэлцүүрийг батлах, жил бүр тэтгэврийг инфляцтай уяж, нэмэх асуудлыг тусгасан. 2023 оны төсвийн тодотголд 10 жилийн дараа үнийн өсөлттэй уялдуулж итгэлцүүрийг шинэчлэн баталсан. Тэтгэврийн зөрүүг арилгах гэдэг том ажил хийлээ. Нийтдээ 200 орчим тэрбум төгрөг зарцуулна.

Жил болгон итгэлцүүр батлаад инфляцтай уялдуулж, тэтгэврээ нэмэгдүүлбэл тэтгэврийн зөрүү үүсэхгүй. Жил бүр Засгийн газар итгэлцүүр тогтооно. УИХ төсөв батлахдаа тэтгэврийг инфляцтай уялдуулж батална.

Нэрийн дансны тодорхой хувийг мөнгөжүүлнэ. НДШ-ийн  17 хувиас 2 хувийг мөнгөжүүлнэ. Одоогийн тогтолцоогоор НДШ-ийг буцаагаад шууд тэтгэвэр олгоход зарцуулдаг.  Иргэд “миний нэрийн дансанд хэдэн төгрөг байна вэ” гэж асуудаг.  Ирэх оноос эхлээд шимтгэл төлж байгаа хүмүүсийн тэтгэврийн шимтгэлийн 2 хувь мөнгөжинө. Төсвийн орлого нэмэгдэх тусам энэхүү 2 хувь нь  4 хувь, 6 хувь болж нэмэгдэнэ. Нэрийн дансан дээр мөнгөжих тогтолцоо руу явж байна гэсэн үг. Үүнтэй холбоотойгоор Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам хуримтлалын нэгдсэн сангийн тогтолцоотой болохооор хуулийн төсөл боловсруулж байна. Баялгийн сангийн тухай хуулийн төсөлтэй хамт орж ирнэ. Иргэдийн тэтгэвэр, баялгийн хуваарилалтаас хуримтлал үүссэнээр иргэд нэн шаардлагатай буюу ипотекийн зээлийн урьдчилгаа зэрэг хэрэгцээтэй зүйлдээ зарцуулах боломжийг нээж өгөхөөр ажиллаж байна.

Сингапур улсын хуримтлалын сангийн зөвлөхүүд ирсэн, ажиллаж байна. Энэ нь БНСУ, Сингапурт тогтсон тогтолцоо юм.

Мөн мөнгөжүүлсэн нэрийн дансныхаа тодорхой хувийг өвлүүлэх хууль эрх зүйн тогтолцоо бүрдүүлнэ. Даатгуулагч олон эх үүсвэрээс тэтгэвэр авах бололцоог бүрдүүлнэ.  Хувийн тэтгэврийн сангийн тогтолцоог бий болгож, татварын тодорхой хэмжээний хөнгөлөлттэй, санхүүгийн зах зээл дээр орж ажиллах бололцоог нээж өгч байгаа. Хаврын чуулганаар багц хууль батлагдаж байж, эдгээр зохицуулалт 2024 оноос хэрэгжих боомж бүрдэнэ.

-Иргэдийн НДШ-ийн 2 хувийг мөнгөжүүлэхэд хэдэн төгрөг төрөөс гаргах шаардлагатай вэ.  Ачаалал үүсэх юм биш үү. Хувийн тэтгэврийн сангийн үйлчилгээ үзүүлэх компанийн дүрмийн санг хэдээр тогтоох юм бэ?

Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Х.БУЛГАНТУЯА:

-Нийгмийн даатгалын багц хуулийн төсөлд шимтгэлийн хэмжээг нэмээгүй.  Хоёр хувийг мөнгөжүүлнэ гэж байгаа боловч жилдээ 369 тэрбум төгрөгийг тэтгэвэрт тавихгүйгээр мөнгөн хэлбэрээр хадгална. Тэр хэрээр төсвөөс НДШ-рүү татаас олгоно гэсэн үг. Түүний тулд төсвийн орлогоо нэмэгдүүлэх ёстой.

2023 оны төсвийн тодотголоор хагас жилдээ 1 их наяд төгрөгөөр, ирэх жилээс 2 их наяд төгрөгөөр нэмэгдэхээр байгаа.  Сангийн орлого уялдаатайгаар нэмэгдэнэ гэсэн үг.

Сангийн яамтай энэ асуудлыг хэлэлцээд тэтгэврийн бүрэн хуримтлалын тогтолцоо руу аажмаар шилжих алхам хийх нь зүйтэй гэж үзсэн. Одоогоор НДС-ийн мөнгөн хөрөнгийг арилжааны банк, Засгийн газрын бонд гэсэн цөөхөн хэрэгслүүдэд байршуулж байна. Дэлхий даяараа тэтгэврийн сангийн мөнгийг хаана байршуулах вэ гэдэгт хариуцлагатай ханддаг. Хамгийн өндөр зэрэглэлийн хамгийн сайн санхүүгийн хэрэгслүүрд байршуулдаг.

Эдийн засаг сайжраад ирэхээр санхүүгийн зах зээлд байршуулах боломжтой. Хувийн тэтгэврийн сангийн хувьд санхүүгийн хэрэгсэл рүү орж байршуулах болов уу. Дүрмийн санг нь 20 тэрбум төгрөг байхаар зааж өгсөн. Шаардлага өндөр байдаг. Банктай адилхан хүмүүс өөрийнхөө мөнгийг барйшуулдаг учраас хяналттай байх ёстой. Санхүүгийн зохицуулах хороо хяналт тавина.

-20, 30 жил ажилласан хүн шимтгэлээ өвлүүлэх боломж ямар байна вэ. Үр хүүхдэд нь өвлүүлэх үү, ханьд нь уу. Мөн 2 хувийн мөнгөн хуримтлалыг ипотект ашиглах боломжтой гэсэн үү?

-МАН-ын мөрийн хөтөлбөрт орсон зүйл заалт. Бэлтгэл ажил хангах ёстой юм байна лээ. Тухайн хүний нэрийн данс дээр орлого үүснэ. Ипотект хамрагдахад урьдчилгаа төлбөрт энийгээ барьцаалаад орон сууцтай болох боломж олгооч гэж иргэд хүсдэг учраас ингэж оруулж ирж байна. Хуримтлалын сангийн тогтолцоог бий болгоходоо ингэж оруулж ирж байгаа. Таны нэрэн дээр байгаа мөнгөжүүлсэн 2 хувь нэмэгдээд явна, дээр нь улсаас өгдөг ногдол ашиг байдаг юм уу нэгтгээд ипотекийн урьдчилгаа төлбөрт ашиглаж болохоор хуулийн төслийг Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Эдийн засгийн хөгжлийн яам хамтраад боловсруулж байна.

Баялгаасаа орж ирж байгаа орлогынхоо хэдэн хувийг иргээдүйн өв санд хадгалах вэ, хэдэн хувийг стратегийн хөрөнгө оруулалтад зарцуулах вэ, хэдэн хувийг ипотекийн зээлд хамрагдахад зарцуулах вэ гэдэг хууль эрх зүйн орчныг боловсруулж байна. Ирэх намар УИХ-д холбогдох хуулийн төсөл өргөн баригдах болов уу.

УИХ-ын Нийгмийн бодлогоын байнгын хорооны дарга П.АНУЖИН:

-10 жил хамт амьдарсан, нэг нь өөд болохын бол үлдэж байгаа хүнд нь тэтгэврийн 20 хувийг өгнө гэсэн зохицуулалт орсон. Үүнийг өвлүүлэхтэй андуураад байгаа.

НДС бол эв санааны зарчимд тулгуурласан хуваарилалтын сангийн тогтолцоотой гэхээсээ хувь хүн төлсөн хэмжээгээр ирээдүйн амьдралын баталгааг хангах зорилготой цуглуулдаг мөнгө. Тэтгэврийн хамтарсан зээлтэй байдаг. Нэг нь тэтгэврээ авахаа байхаар өдөр тутмын ачаалал нь нэг хүндээ хүндээр тусдаг учраас тэтгэврийн онцгой зохицуулалт оруулж өгсөн.

Нэрийн дансны орлогыг хэзээ хүртэх вэ гэхээр 2030 онд болит хуримтлал үүснэ гэж тооцож байгаа.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
БурууБуруу
3
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

22 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2023-06-19 192.82.67.73

сонгууль ойртонгуут дарга нар гишүүд уянгалж эхэлдэг тэтгэвэрээ дусал нэмчээд нэмсэн гэж попорно

Avatar

Ц 2023-06-19 64.119.22.42

сонгууль дөхөхөөр чухам сайн ажилласан дүр гаргах гэж..

Avatar

Нэргүй 2023-06-19 202.126.88.119

сонгууль хаяанд ирсэн чин ээлжит боовдолт шааж байхчуу…

Avatar

Нэргүй 2023-06-19 202.170.65.55

НДШ -н 2% гэж бас юугаа солиороод байгаам болоо??!!! энэ тэгээд 1 саяын цалинтай хүнд яг хэдэн төгрөг хуримтлаад тэр нь байр болно гэж цонхны цаанаас чихэр долоолгож хуураад байгаан.

Avatar

Иргэн 2023-06-19 66.181.184.161

Сонгууль ойртсоны шинж. Одоо «Бурхад» болж хувирна. Сонгуулийн дараа эдийн засаг шалдаа бууна

Avatar

Нэргүй 2023-06-19 202.126.88.184

😂хөөрхий. Ямар сэлгээ үзмэрч вэ харж л байя сонгуулийн дараа э/з унах нь уу өсөх нь үү өмнө гэж мөрий тавьбал бардам ялна шүү х о хо

Avatar

Нэргүй 2023-06-19 213.87.156.92

!!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Зояин 2023-06-19 109.252.128.172

булгантуяа гэж дампуурсан хуухнийг
зайлуулаач. энэ балай хуухэнд данх ямар ортэй юм. ор байвал хувиараа тооц . . ийм чадваргуй хуухнийг яаж сайд болгодог байна.

Avatar

Зочин 2023-06-19 64.119.27.145

Ардчилагч гэх энэ хэдэн хулгайчууд, үргэлж ийм муу муухай хогийн үгээр бусдыг доромжлох дон туссан, мэдрэлийн өвчтэй, асар их гажигтай дотор толгой нь хав хар хөө болсон ганц ч гялайх зүйлгүй хөгийн юмнууд байх юм. Туйлын бүдүүлэг, хаана багтаж шингэж явдаг байна аа. Тэгээд бас улс төржих санаатай..

Avatar

123 2023-06-19 45.117.35.2

temee gedgeree meddeggui gej… ooriinhoo haraaliin ugiig too meddeg bol tool doo

Avatar

Нэргүй 2023-06-19 192.82.76.143

Ха ха сонгууль ойртоод МАН ын луйварчид ээлжит жүжигээ тавьж дээ.

Avatar

хр 2023-06-19 202.126.89.154

Нөгөө сингапурын судалгааны хүмүүс нь монголчуудын авч байгаа цалинг хараад шоконд ороод. ард түмнээ ямар гуйллагчингийн цалин өгчөөд юун 2 хувь нь ипотекийн урьдилгаанд өгнө гэхээр бараг цус нь харвана биз.

Avatar

Нэргүй 2023-06-19 66.181.185.93

Тэтгэвэр бол цэвэр математикийн асуудал шдээ. Энэ усан тархитай улсуудын хийх ярих сэдэв биш. Гэхдээ сонгосон малнуудад нь энэ хэд нь гоёдоод, гаргасан шийдвэр нь бурханы сургааль болдош байх даа кк

Avatar

Нэргүй 2023-06-19 202.126.88.118

БҮТЭН 4 ЖИЛ ХҮҮХДИЙН МӨНГӨ ӨГНӨ ӨГӨХГҮЙГ ЯРЬЖ ХУРАЛДСААР ХУГАЦАА ДУУСЧ БНА ҮНЭН ЛАЛРУУД.ӨӨР ХИЙСЭН ЗҮЙЛ 000 . ӨӨРСДИЙНХ НЬ ТАВИУЛУУД ГАНЦ СААЛИЙН ҮНЭЭГ НЬ ХӨХӨӨД ТЭДНИЙХЭЭ ХУЛГАЙГ ТОГТООХ ГЭЖ УХНАТААД ЕРДӨӨЛ ТЭДНИЙ АЖИЛ ЭНЭ …ТУПАКУУД ТӨРД ГАРАХЛЭЭР ИЙМ

Avatar

Нэргүй 2023-06-19 202.21.107.32

Иргэдийнхээ тэтгэвэрийг шудрагаар тогтоож чадваргүй төрөөр яах ч юм билээ. Хүнд ойлгомжгүй юм ярьцгааж попрохоо болцгоол доо

Avatar

Нэргүй 2023-06-19 202.9.46.227

Бас ч гэж боломжийн заалтууд орсон л байна. Хамгийн гол нь 6-7 жилээр тогтоолгосон хүмүүсийг 5 жилээр дахин тооцож ялгаварлалыг арилгах хэрэгтэй шүү…Булгантуяа сайдаа

Avatar

Иргэн 2023-06-19 202.21.104.234

Амьдрал мэдэхгүй, олон хүнтэй байгууллагад удирдах ажил хийж үзээгүй, амьдралаас тасархай хүүхнүүд ийм л хачин халамжийн бодлого руу чиглэсэн хуулийн төсөл барина л даа. Ажилтныхаа төлөө компаниас төлсөн 12.5 хувийн Шимтгэл гишүүд та бүхний шударга бус топ хуваарилалтанд зарцуулагдах юм уу. Үнэхээр эдийн засгийн тэр тусмаа зах зээлийн эдийн засгийн мэдлэггүй юм. Удахгүй бүгд МАЛЧИН болцгоох байхөөөөөөө

Avatar

МАН хариуцлага тооцох ца ирсэн шүү 2023-06-19 192.82.82.166

Энэ яг ажил хийгээгүй иргэд 37 тэрбум төлөөд 2 их наяд төгрөгний тэтгэвэр авч байгаа авах 607 мянган иргэн НДЕГ санхүүг дампууруулах төвшинд хүргэсэнтэй ижил хэдэн жилийн дараа бас гаслаж ярина.Цэрэгжүүлсэн байгуулга НДШ цалингаасаа төлөхгүй тэтгэвэрээ 80% тогтоолгоно.

Avatar

Нэргүй 2023-06-19 202.170.65.55

Утгагүй тэнэг заалтууд вэ? Иргэд төлсөн НД -саа шударгаа үнэлүүлж тэтгэврт гардаг л болмоор байна. Цалингаасаа сар бүр 21% төлж төлчихөөд огт төлөөгүй малчинтай адилхан тэтгэвэр авах нь тэгээд шударга нийгэм юм уу!!!!!! Малчид өөрсдөө НД -ээ төлсөн л тэтгэвэрээ авдаг болцгоо. Төлөөгүй бол хохь нь тэр… Хэн өндөр мөнгөөр төлсөн нь өндөр тэтгэврээ аваг, бага төлсөн нь багаар авах нь шударга биздээ. Тэрнээс заримыг нь 50% төлнө гэж юу гэж хуцаад байгаа МАЛНУУД вэ!!!

Avatar

Зочин 2023-06-19 202.21.108.5

Санал нэг байна. Бид хэн нэгний төлөө амьдраагүй, махаа ч зах зээлийн үнээр авдаг.

Avatar

зочин 2023-06-19 64.119.30.210

Тэтгэвэр тогтооход шударгаар олон жил НДШ төлсөн дээр нь ХХОАТ тасралтгүй төлсөн байдлыг харгалзан үзэж эхний 20 жилд ноогдох 45%-г 55-65% болгох хэрэгтэй байна. Тэгэхгүй бол ажил бараг хийгээгүй НДШ, ХХОАТ огт төлж үзээгүй хүмүүс нөхөн тооцуулаад л тэтгэвэрээ тогтоолгоод жилийн дараа тэтгэвэрийн зөрүү арилгана гээд л 30-35 жил ажиллаж НДШ татвар шударгаар төлж байсан хүмүүстэй адилхан тэтгэвэр аваад эхлэхээр л шударга бус утгагүй болоод байна шүү. Энэ асуудал дээр онцгой анхаарч НД-н хуулиа бат

Avatar

НҮДНН ОЛООГҮЙ Л ШИЙДВЭР БАЙНА 2023-06-19 202.179.26.138

НЭГ Л НҮДЭЭ ОЛООГҮЙ Л ШИЙДВЭР БАЙНА ДАА… ХЭН ИЙМ ШИЙДЭЛ ХҮЭЭД БАЙГААМ БОЛ ДОО …

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж