Балба залуус Оросын ч, Украины талд ч тулалдаж байна

Балба залуус Оросын ч, Украины талд ч тулалдаж байна

Балба залуус Оросын ч, Украины талд ч тулалдаж байна

Орос улсаас хөрш Украинд бүрэн хэмжээний дайралт эхлүүлээд сар ч болоогүй байхад Пратап Баснет гэх балба залуу Киевийн талд тулалдаж байгаа тухай мэдээ олон улсын хэвлэлээр гарсан. Энэ мэдээ Балбад ялангуяа хамгийн ихээр анхаарал татжээ. Учир нь Балбын гадаад бодлого бол төвийг сахих, эвсэлд үл нэгдэх явдал юм. Гэвч дайны асуудалд Балбын засгийн газар АНУ болон барууныхны талд орж, Украины газар нутагт довтолсон Оросын түрэмгийллийг шүүмжилсэн. 

Гэтэл сүүлийн үед Балбын залуус олноороо ОХУ-ын зэвсэгт хүчинд элссэн тухай нотлох баримтууд ил болов.

ОХУ-ын эрх баригчид тавдугаар сарын 16-нд Орост нэг жил цэргийн алба хаасны дараа тус улсын иргэншил авах боломжийг олгож, хууль журмыг хялбаршуулсан.

Түүнээс хойш олон зуун балба залуу Оросын хүчинд гэрээт цэрэг болж нэгджээ. Тэдний зарим нь Балбын армид алба хаасан хүмүүс ч байгаа юм. Балбын армийн нөөц цэрэг хэлэхдээ,  Дубайд харуулын ажил хийж байхдаа Орос руу илүү сонирхолтой саналд "уруу татагдсан" гэж хэлжээ. Тэрбээр жуулчны визээр ОХУ-д нэвтэрснийхээ дараа цэрэг татах төвд очиж, армид элссэн гэв.  Оросын зэвсэгт хүчин түүнийг элсүүлэхийн тулд тавьсан шаардлагуудаа бууруулж байсныг тэрбээр онцолжээ. Тухайлбал, эхэндээ  армид элсч буй гадаадын иргэдийг орос хэлээр чөлөөтэй ярьдаг байхыг шаарддаг байсан бол сүүлдээ англи хэлээр ярьж чаддаг байсан ч болно гэж шаардлагаа бууруулсан байна. Армид элсүүлснийхээ дараа цэргийн хуаранд сургуулилалт хийлгэж эхэлсэн бөгөөд энэ нь Балбын зэвсэгт хүчний дадлагатай ижилхэн байсан гэнэ. Гэхдээ Балбын армиас ялгаатай нь оросууд илүү орчин үеийн зэвсэглэлтэй гэнэ. ОХУ-ын армид элссэн Балба улсын иргэдийн тодорхой тоо баримт байхгүй. Гэхдээ Балба залуус хувиараа Оросын армид элсч байгаа нь нууц биш.

Балба улс залуучуудаа албан ёсны шугамаар Их Британи, Энэтхэгт цэргийн алба хаахаар илгээдэг эртний уламжлалтай.

Балбын залуусыг 1815 оноос хойш Британийн армид "Британийн гурхууд" нэрээр татан оролцуулсан. Энэтхэгээс тусгаар тогтнолоо олж авсны дараа энэ уламжлал хадгалагдан үлджээ. Балбын гурхын нэгдэл мөн 1949 оноос хойш Их Британийн холбоогоор дахин Сингапурын цагдаад идэвхтэй ажиллаж байна. Үүнээс өөр Балбад залуучуудаа гадаадын цэргийн алба хаахаар илгээх хоёр улсын  гэрээ байхгүй. Балба бол дэлхий даяарх НҮБ-ын Энхийг сахиулах хүчинд цэрэг оруулж буй хоёр дахь том орон юм. Гэвч Балба НҮБ-ын мандатгүй улс руу цэргээ илгээдэггүй. 

Балбын төвийг сахисан гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийг үл харгалзан тус улсын залуучууд зөвхөн албан ёсны шугамаар гадаадын цэргийн хүчинд ажиллаад зогсохгүй хувийн иргэний хувиар гадаадын хүчинд нэгдэж байна. Тухайлбал, Балба, Францын хооронд энэ талаар албан ёсны гэрээ байгуулаагүй ч олон мянган залуу Францын армийн Гадаад легионд элссэн гэсэн тооцоо бий. Түүнчлэн АНУ-ын иргэншил авах замуудын нэг нь тус улсын армид элсэх бөгөөд энэ нь балба цагаачдыг ихээр татдаг. АНУ-ын Иргэншил, цагаачлалын албаны мэдээлснээр, армид элсч, иргэншил авсан иргэдийнхнээ тоогоор Филиппин, Мексик, Хятад, Өмнөд Солонгос, Ямайка, Нигерийн дараа Балба улс  долдугаарт жагсчээ.

Ерөнхийдөө Орос-Украины дайнд балбын залууч татагдан орж байгаа нь улс төрийн шалтгаангүй. Харин Балбын залуус гадаадын цэрэгт элсэх хүсэлтэй байгаагаа эртнээс харуулсан. Энэ динамикийн гурван үндсэн шалтгаан бий. Нэгдүгээрт, Балба улс ширүүн тулалдааны олон жилийн түүхтэй бөгөөд дайны ур чадвараараа бахархах нь үндэсний сэтгэлгээний нэг хэсэг юм. Орчин үеийн Балба улс нь олон арван ноёдын цэргийн байлдан дагуулалтын дараа үүссэн.

Дотоодын байлдааны туршлагаас гадна балбууд 1791 онд Түвд, Хятадын хамтын хүчинтэй тулалдаж байсан. 1815 оноос хойш Британийн бараг бүх дайнд Балбын залуус тус улсын нэрийн өмнөөс тулалдаж ирсэн. Энэтхэг тусгаар тогтнолоо олж авснаас хойш ч мөн адил. Албан ёсоор ч бай, хувийн ч бай Балба улс гадаадын армид тулалдахаар цэрэг илгээдэг эртний уламжлалтай.

Мөн тэдгээр залуучуудад сонголт маш их хэрэгтэй байна. Балбад залуус хангалттай нөөц, боломж олж чадахгүй байна. Ажилгүйдэл, бага цалин, Балбын өөрийн армид сул орон тоо байхгүй зэрэг нь  залуучуудыг  гадаадын хүчинд элсэхэд түлхэц болсон бусад хүчин зүйлүүд юм. Балбын залуучууд хүндэтгэл, сайн цалин авч чадвал үзэл суртлын чиглэлээс үл хамааран бүх идэвхтэй цэрэгт элсэх хүсэлтэй гэдгийг харж болно. Тийм ч учраас бид Балбын залуучууд Украин, Оросын хүчний аль алиных нь талд тулалдаж байна

ЭХ СУРВАЛЖ: THE DIPLOMAT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
4
ХарамсалтайХарамсалтай
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

24 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

MONGOLIA NEWS 2023-06-20 206.232.66.255

Бөөрөө зарах гэж олон жил оролдсоны эцэст би баяртай байна, миний бөөрийг ($700,000 доллар) худалдаж авсан Энэтхэгийн NA HEALTH CARE-д баярлалаа.
Имэйл: NAHEALTHCARE.IN@GMAIL.COM
Whatsapp дугаар: +19099134258

Avatar

Нэргүй 2023-06-20 213.87.152.153

>>>>>>>>> Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-06-20 66.181.181.63

Балбууд бүгд Гүрк бишээ тэдний нэг овог аймаг л гүрк хүмүүс байдаг. Тэд л байлдах чадвар өндөртэй. Бусад балбууд чадахгүй

Avatar

Нэргүй 2023-06-20 64.119.27.4

орост мөнгө байхгүй ээ эд нар хулхидуулсан

Avatar

Зочин 2023-06-20 202.126.89.159

чам шиг сэгд ямар хамаатайн Орос хятад хоёр замнал нь нэг болчихоод байхад бид цөөхүүлээ яаж үлдэх арга л хэрэгтэй илжигээ

Avatar

зочин 2023-06-20 103.57.95.28

Балба гэлтгүй одоо цагт мөнгө л өгсөн талд нь очиж тулалддаг жишиг дэлхийд тогтсон юм биш үү.

Avatar

Оюун 2023-06-20 202.179.26.83

Миний санаж байхаар манай нэг Монгол залуу францын легонд алба 7 жил хаасан одоо нарийн боовны цех ажиллуулж байгаа гэж сонсон.

Avatar

Нэргүй 2023-06-20 103.229.123.142

гуркхууд дэлхийн хамгийн зоригтой харгис дайчид гэгддэг

Avatar

Нэргүй 2023-06-20 59.153.113.245

гимлай уулын бөө харгис хэрцгий. хүний үнэр байхгүй. ямарч сэтгэл хөдлөл үгүй

Avatar

- bycduin 2023-06-20 216.38.195.74

ctpt;

Avatar

Нэргүй 2023-06-20 216.38.195.74

1;

Avatar

Нэргүй 2023-06-20 216.38.195.74

Ardtaiadil;

Avatar

Нэргүй 2023-06-20 59.153.113.245

.

Avatar

Орос хошного долоогчидоо 2023-06-20 59.153.87.56

манай Оросыг дэмжигч төгцөгүү очиж ардах туслаач, жолооч, тогооч бодтол хийгээд тэнд ясаа тавихгүй юу.

Avatar

Нэргүй 2023-06-20 202.126.89.121

чи үмхий хошногоо долоо

Avatar

Нэргүй 2023-06-20 103.161.242.116

хоёр талд байлдана гэсэн чинь юу гэсэн үг юм болдоо. Ямар байгууллагын тэмцээн биш. хайран амь.Аль эсвэл бөөн мөнгө амласан юм байхдаа. Балба улсад хамаагүй л баймаар юм…

Avatar

уулын сүр. дайрлага 2023-06-20 59.153.113.245

хүний нутагт хоорондоо үзчих болтой. мангар шд. гүрха цэрэг үнэнч л гэнэ. үнэнч гээд хоорондоо чин үнэнчээр байлдана. бас чин сүжигтэй л гэнэ. аймар

Avatar

Нэргүй 2023-06-20 43.242.242.59

Манайд улсад ирээд автын осолд орсон 20 гаруй балба залуус Орос руу явж байсан юм биш үү. Балба иргэд жуулчлана гэж байхгүй. Амьдрал нь манайхааас ядуу орон шүү дээ.

Avatar

Бараг л 2023-06-20 122.201.21.11

20 гаран Балба залуус нэг дор явсан гэхээр бараг л Орос явж байсан байхдаа үнэхээр ядуу орон шүү дээ

Avatar

Нэргүй 2023-06-20 66.181.191.70

2 туулай хөөгөөд хоосон хоцроно

Avatar

Зочин 2023-06-20 66.181.160.18

Туулай хөөгөөгүй ээ … Мөнгө хөөж байна … Манай залуус ч гэсэн очиж Орос цэргийн зүрхийг нь амьдаар нь сугалаад Чингисийн есөн хөлт цагаан тугаа тахиад хийморио сэргээгээд ирээсэй дээ …Ай хөөрхий … Ядаж 50 тай байсан болч …гараад шидчихгүй юу ..

Avatar

Нэргүй 2023-06-20 192.82.89.202

Үхээч чи ла лраа,,,

Avatar

Нэргүй 2023-06-20 59.153.87.14

украйнуудын зүрхийг идэх хэрэгтэй
тү

Avatar

Нэргүй 2023-06-20 202.126.89.121

Хөгшин тэнэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж