2023 оны 6 дугаар сарын 19-ний өдөр энгийн арилжаагаар 44 хувьцаат компанийн 303,646,262 төгрөгийн үнийн дүн бүхий 1,037,034 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 12 компанийн хувьцааны ханш өсч, 26 компанийн хувьцааны ханш буурсан бол 6 компанийн ханш тогтвортой байлаа.
Үүнээс Адуун чулуун ХК (ADL +13.93%), Гермес центр ХК (HRM +6.16%), Худалдаа Хөгжлийн банк (TDB +5.45%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Крипто Үндэстэн ХК (CNF -14.23%), Улсын их дэлгүүр ХК (UID -7.23%), Хас Банк (XAC -5.22%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.
Мөн өнөөдрийн арилжаагаар:
- Хөрөнгө оруулалтын 2 сангийн 37,160 ширхэг нэгж эрх 16,785,565 төгрөгөөр,
- "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 10 багц / 64,000 тн / дэгдэмхий бодис дунд, коксжих нүүрс 8,326,400 доллар буюу 28,621,084,096 төгрөгөөр,
- "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 25 багц /160,000 тн/ 1/3 коксжих нүүрс 16,944,000 доллар буюу 58,243,136,160 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.
Энэ өдөр нийт 87,184,652,083 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.
ТOП-20 индекс -0.73% хувиар буурч, 36,248.64 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 11,057,331,861,738 төгрөг боллоо.
- Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
- Нүүрсний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
Холбоотой мэдээ